бүлэг 1
Бүлэг 2
Бүлэг 3
Бүлэг 4
random
100

Группийн санхүүгийн тайлангийн аудитад зориулсан стандартын дугаар хэд вэ?

АОУС 600

100

Группийн санхүүгийн тайланд багтсан бүх бүрэлдэхүүн хэсгийн нийлбэрийг юу гэж нэрлэх вэ?

Групп

100

Аудитад материаллаг байдал гэж юу вэ?

Санхүүгийн тайлангийн мэдээллийн алдаа, орхигдол нь хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлж болох ач холбогдлын түвшин.

100

Аудитор группийн санхүүгийн тайланд ямар хоёр үндсэн шалтгаанаас үүдэлтэй буруу илэрхийллийн эрсдэлийг үнэлдэг вэ?

Залилан болон алдаа

100

Монгол Улсын хамгийн өндөр цэг аль вэ?

Хүйтэн оргил нь Алтай Таван Богдын нуруунд орших бөгөөд Монголын хамгийн өндөр цэг юм

200

АОУС 600 стандартын гол зорилго юу вэ?

Группийн санхүүгийн тайланд материаллаг алдааны эрсдэлийг үнэлж, хангалттай нотлох баримт цуглуулан дүгнэлт гаргах үндэслэл бүрдүүлэх.

200

Группийн аудитын зорилгоор бүрэлдэхүүн хэсгийн санхүүгийн мэдээлэлд ажил гүйцэтгэдэг аудиторыг юу гэдэг вэ?

Бүрэлдэхүүн хэсгийн аудитор

200

Бүрэлдэхүүн хэсгийн материаллаг байдал группийн материаллаг байдлаас их үү, бага уу?

Бага байна.

200

Группийн баг аудитын эрсдэлийн үнэлгээ хийхийн тулд юуг ойлгосон байх шаардлагатай вэ?

Групп, түүний бүрэлдэхүүн хэсгүүд, орчин болон группийн хэмжээний хяналтыг

200

Монгол Улсын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа хэдэн онд сансарт ниссэн бэ?

1981 оны 3-р сарын 22

300

АОУС 600 стандарт ямар төрлийн санхүүгийн тайлангийн аудитад хамаарах вэ?

Группийн санхүүгийн тайлангийн аудитад

300

Группийн санхүүгийн тайланг бэлтгэх үүрэгтэй удирдлагыг юу гэж нэрлэх вэ?

Группийн удирдлага.

300

Группийн аудитын төлөвлөлтөд материаллаг байдлыг ямар зорилгоор тодорхойлдог вэ?

Алдаа, зөрчлийн ач холбогдлыг үнэлж, аудитын ажлын хамрах хүрээ болон горимыг төлөвлөхөд.

300

Мэдэгдэхүйц нөлөөтэй бүрэлдэхүүн хэсэгт аудит хийх үед группийн баг ямар ажилд оролцох вэ?

Материаллаг буруу илэрхийллийн мэдэгдэхүйц эрсдэлийг тодорхойлох аудитын эрсдэлийн үнэлгээнд оролцоно

300

Дэлхийн хамгийн том далай аль вэ?

Номхон далай

400

IAASB АОУС 600 стандартын шинэчилсэн хувилбарыг хэдэн оны хэддүгээр сард баталсан бэ?

2022 оны 12-р сард.

400

Группийн санхүүгийн тайланд дангаараа мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болох эсвэл материаллаг буруу илэрхийллийн эрсдэл агуулж болзошгүй бүрэлдэхүүн хэсгийг юу гэдэг вэ?

Мэдэгдэхүйц нөлөөтэй бүрэлдэхүүн хэсэг

400

Группийн материаллаг байдлаас доогуур алдаа ямар нөхцөлд чухал байж болох вэ?

Тодорхой дансны үлдэгдэл, гүйлгээний ангилал, тодруулгын алдаа хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх нөхцөлд.

400

Мэдэгдэхүйц нөлөөгүй бүрэлдэхүүн хэсгүүдэд хангалттай нотолгоо олдохгүй бол группийн баг ямар арга хэмжээ авч болох вэ?

Зарим бүрэлдэхүүн хэсгийг сонгон аудит, санхүүгийн мэдээллийн шалгалт, тодорхой дансны аудит эсвэл тусгай горим гүйцэтгэнэ

400

Дэлхийн агаар мандалд хамгийн их агуулагддаг хий аль вэ?

                              Азот 

               /агаар мандлын ойролцоогоор 78%-ийг эзэлдэг/

500

Шинэчилсэн АОУС 600 стандарт хэдий үеэс эхэлсэн тайлант хугацааны аудитад хүчин төгөлдөр болсон бэ?

2023 оны 12-р сарын 15 болон түүнээс хойш эхэлсэн тайлант хугацаанд

500

Группийн аудитын ерөнхий стратеги тогтоож, бүрэлдэхүүн хэсгийн аудиторуудтай харилцан, нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргахад оролцдог багийг юу гэдэг вэ?

Группийн гэрээт ажлын баг

500

Бүрэлдэхүүн хэсгийн материаллаг байдлыг группийн түвшнээс бага тогтоохын гол шалтгаан юу вэ?

Залруулаагүй болон илрээгүй алдаануудын нийлбэр группийн материаллаг байдлаас хэтрэх эрсдэлийг хангалттай бага түвшинд байлгахын тулд.

500

Аудитын аргачлал группийн хэмжээний хяналт үр дүнтэй ажиллана гэсэн таамаглалд тулгуурласан бол ямар нэмэлт ажил шаардлагатай байж болох вэ?

Группийн хэмжээний хяналтын үр дүнтэй байдлыг тестлэх буюу шалгах

500

Монголын эртний нийслэл Хархорум хотыг аль хаан байгуулсан бэ?

Өгөөдэй хаан 13-р зуун

M
e
n
u