ABC өртөг тооцох систем
ABC өртөг тооцох систем
Дайвар, хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох систем
Дайвар, хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох систем
100

Үйлдлийн төв болон, үйл ажиллагааны төвөөр ялга.

Угсрах, захиалга хүлээн авах, захиалгын тоо, хэрэглэгчдэд үйлчлэх, хэрэглэгчдийн тоо

Үйлдлийн төв- Угсрах, захиалга хүлээн авах, хэрэглэгчдэд үйлчлэх

Үйл ажиллагааны төв- захиалгын тоо, хэрэглэгчдийн тоо

100

Бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйлдлийн нөөцүүдийн үнэ цэнийг суурь болгон бүтээгдэхүүн, үйлчилгээнд зардлыг хуримтлуулан бүртгэх үйл явц нь ...................... юм.

Үйлдэлд суурилсан өртөг тооцоолол

100

Дайвар бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнийг хэлэх бэ?

Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эсвэл үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд зарцуулах түүхий эд материйлыг бэлтгэх явцад гардаг, зах зээлийн эрэлт бага, цаашид ашиглагдаж ч болох ашиглагдахгүй ч байж болох бүтээгдэхүүн юм.

100

Хамсарсан өртөг бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэнэ үү? 

Хамсарсан өртөг = ШУУД МАТЕРИАЛ + ШУУД ХӨДӨЛМӨР + ҮНЗ гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.

200

ABC-г анх хэн, хаана боловсруулсан вэ?

АНУ-н эрдэмтэн Роберт Куплин, Роберт Каплан нар анх боловсруулсан

200

Үйлдэлд суурилсан өртөг тооцох аргын онцлог

Үйлдвэрлэлийн зардлыг нилээд оновчтой төдийгүй зардлыг удирдах арга ажиллагааны үндэс болдог.

Ихэвчлэн санхүүгийн бүртгэлийн зорилгоор бус стратегийн шийдвэр гаргах мэдээлэл бий болгоход хэрэглэнэ.

Зардлыг үйл ажиллагааны эхнээс эцэс хүртэл дагаж, мөрдөж, хянан бүртгэж хууваарилан өртөг тооцно. 

200

Хамсарсан зардал гэж юуг хэлэх вэ?

Хамсарсан зардал гэдэг нь нэг үйлдвэрлэлийн объектоос нэгэн зэрэг олон тооны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гарахтай холбоотой зардал.

200

Хамсарсан бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ?

Нэг үйлдвэрлэлийн процессоос нэгэн зэрэг үйлдвэрлэгдэн гарсан хэд хэдэн үндсэн бүтээгдэхүүн.

300

ABC арга гэж юу вэ?

Activity based costing арга нь шууд бус зардлыг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох үйлдэлд нь суурилан бодитоор хувиарлах боломжтой арга юм. 

300

Уламжлалт ба ABC 2 аргуудын зорилгын ялгаа

Уламжлалт аргын гол зорилго нь нягтлан бодох бүртгэлийн олон улёын стандартыг дагуу бараа материал болон санхүүгийн тайлангуудад зориулагдсан ББӨ үнэлэхэд оршино.

ABC аргын зорилго нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, бүтээгдэхүүний ашигт байдал, хэрэглэгчдийг ойлгох болон ҮНЗ-г удирдахад оршино.

300

Бүтээгдэхүүнд дахин боловсруулалт хийж байгаа бол нийт өртгийг юуны нийлбэрээр тооцох вэ ?

Нийт өртгийг тухайн бүтээгдэхүүнд хуваарилсан хамсарсан өртөг болон дахин боловсруулалтын өртгийн нийлбэрээр тооцно.

300

Дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох аргыг нэрлэнэ үү?

1. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА / ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АРГА БУЮУ ЦЭВЭР БОЛОМЖИТ ҮНЭ ЦЭНИЙН АРГА/ 2. БОРЛУУЛАЛТЫН АРГА /ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНД ӨРТӨГ ХУРИМТЛУУЛАХГҮЙ/

400

Өртөг тооцох үе шатуудыг нэрлэнэ үү?

1. Үйлдлийн болон өртийн төвүүдийг тодорхойлох

2. Үйлдлийн төвүүдэд тусгах бодит зардлуудыг тодорхойлох

3. Үйлдлийн төвүүдэд өртгийг хуримтлуулах

4. Шууд бус өртгийг хуваарилах зардал чиглүүлэгчийг тодорхойлох

5. Нэгж чиглүүлэгчид ногдох өртгийн дүнг тоцох

6. Бүтээгдэхүүний өртгийг тооцох

7. Удирдлагын тайланг бэлдэх

400

Ямар тохиолдолд ABC-г хэрэглэх вэ? (4 жишээ)

Шууд бус зардал өндөртэй 

Үр ашиггүй зардал их гардаг

Өрсөлдөгч олонтой болон тухайн зах зээлд нэвтрэх боломж багатай

Олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

400

Хамсарсан өртгийг үндсэн болон дайвар бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа хамгийн эхлээд аль бүтээгдэхүүнд хувьарлах вэ?

Дайвар бүтээгдэхүүнд

400

Бүтээгдэхүүн хуваагдах цэг гэж юуг хэлэх вэ? 

Бүтээгдэхүүн хуваагдах цэг гэдэг нь үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад бүтээгдэхүүнийг үндсэн ба дайвар, эсвэл хэд хэдэн үндсэн бүтээгдэхүүн болгон ангилж болох тодорхой цэгийг хэлнэ.

M
e
n
u