Анхаарлын үндсэн 4 үүргийг нэрлэнэ үү?
1. Дохио илрүүлэх ба сонор сэрэмж 2. Хайлт 3. Шилэн сонгох анхаарал 4. Анхаарлын хуваарилалт
"Сонор сэрэмж" (Vigilance) гэж юу вэ?
Тодорхойгүй хугацаанд гарч ирж болох тодорхой нэг цочроогчийг илрүүлэхийн тулд урт хугацааны турш анхаарлаа төвлөрүүлэн хянах чадвар юм.
Дохио илрүүлэлтийн онолыг танин мэдэхүйн ямар 3 хүрээнд авч үзэж болох вэ? Нэрлэн тайлбарла.
Анхаарал- байгаа зүйлд хангалттай анхаарч илрүүлэх Хүртэхүй- сул дохиог илрүүлэх Ой санамж- өмнө цочроогчид өртсөн эсэхээ санах
Inspection time гэж юу вэ
(ямар нэг зүйлийг ажиглаж, шийдвэр гаргах хүртэл шаардагдах хугацаа)
Pass загвар нь хэний онолд тулгуурладаг вэ?
(Luria оюун ухааны онол)
Дохио илрүүлэх онолын (SDT) дагуу "Хуурамч дохио" (False alarm) гэж юу вэ?
Байхгүй байгаа дохиог байна гэж андууран тодорхойлохыг (жишээ нь: цүнхэнд хутга байхгүй байхад байна гэж дэлгэц харагч андуурах) хэлнэ.
PASS загвар гэж юу вэ? Ямар үндсэн нэгжүүдээс бүрддэг вэ?
(PASS нь оюун ухааныг 3 төрлийн боловсруулалтын нэгжээр тайлбарладаг загвар юм. Үүнд:
1)Сэтгэл зүйн байдал ба анхаарал. 2)Зэрэгцээ ба дараалсан боловсруулалт 3)Төлөвлөлт
Түгшүүрийн 2 төрлийг нэрлэ?
Төрөлхийн түгшүүр (trait-based anxiety), тухайн нөхцөл байдлаас үүдсэн түгшүүр (state-based anxiety)
Нэгэн зэрэг олон даалгаварт анхаарлаа хуваан төвлөрүүлэх үйл явцыг юу гэдэг вэ?
Анхаарлын хуваарилалт
Хэт их догдлох, сэтгэл хөөрөл нь анхааралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Зарим үед анхаарлыг сайжруулдаг
ADHD-ийн гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэнэ үү.
Анхаарал сулрах Хэт хөдөлгөөн Импульсив үйлдэл
Хуваагдмал анхаарал гэж юу вэ? Өдөр тутмын амьдралаас нэг жишээ авч тайлбарлана уу.
Хоёр болон түүнээс дээш ажлыг нэгэн зэрэг хийх үед анхаарал хуваагдах процесс. (Жишээ: Машин барингаа ярих, хөгжим сонсонгоо хичээл хийх г.м)
2000–2005 оны хооронд ADHD-ийн эмийн хэрэглээ хэрхэн өөрчлөгдсөн бэ? Мөн ADHD-ийн өсөлттэй холбоотой байж болох 2 таамаглалыг нэрлэнэ үү.
Жил бүр 11%-иас дээш өссөн. Таамаглал:
Хэт хурдан хэмнэлтэй телевизийн нэвтрүүлэг Видео тоглоом
Хүнсний нэмэлт бодис
Орчны хорт бодис
Strayer болон Johnston нарын судалгаагаар жолоо барьж байхдаа радио сонсох, гар утсаар ярих хоёрын аль нь илүү аюултай вэ? Яагаад?
Гар утсаар ярих нь илүү аюултай. Учир нь радио сонсох нь идэвхгүй үйлдэл бол гар утсаар ярих нь танин мэдэхүйн идэвхтэй оролцоо шаарддаг тул хариу үйлдлийн хугацааг удаашруулж, дохио алдах магадлалыг нэмэгдүүлдэг.
"Лонхны хүзүү" (Bottleneck) онолын гол санаа нь юу вэ?
Бид мэдээллийг зэрэг хүлээн авч чадах ч, шийдвэр гаргах эсвэл санах ойгоос мэдээлэл хайх зэрэг танин мэдэхүйн үйлдлүүдийг нэг нэгээр нь дарааллаар гүйцэтгэдэг гэсэн санаа.
Хүн унтаж байх үед болон сонор сэрэмжтэй байх үед нейронуудын ажиллах зарчим ямар ялгаатай байдаг вэ?"
Унтаж байх үед: Тархины нейронууд Burst горимд шилждэг. Энэ үед нейронууд гадаад орчны мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх нь багасч, илүү "амралтын" буюу туйлширсан (Hyperpolarized) төлөвт ордог.
Маквортын (1948) цагны туршилтаар сонор сэрэмжийн талаар ямар үр дүн гарсан бэ?
Хүмүүсийн сонор сэрэмж нь ердөө 30 минутын дараа мэдэгдэхүйц муудаж эхэлдэг болохыг тогтоосон. Хугацаа өнгөрөх тусам хүмүүс хуурамч түгшүүр гаргахаас эмээж, дохиог илрүүлэхдээ илүү хойрго (алдаа гаргах магадлал их) болдог байна.
Emotional stimulus (сэтгэл хөдлөлийн цочроогч) сонор сэрэмжид ямар нөлөөтэй вэ? мөн амигдала ямар үүрэгтэй вэ?
Emotional stimulus нь сонор сэрэмжийг нэмэгдүүлдэг бөгөөд amygdala нь сэтгэл хөдлөлийн өдөөгчийг таньж, боловсруулах үүрэгтэй.
Burst;tonic төлөв гэж юу вэ?
Burst төлөв- Мэдрэлийн эс hyperpolarized үед үүсдэг идэвхжил. Tonic төлөв- Мэдрэлийн эс depolarized үед үүсдэг тогтвортой идэвхжил.
Spelke (1976) нарын туршилтаар оролцогчид унших болон бичих үйлдлийг зэрэг хийж сурсан нь юуг харуулж байна вэ? Энэ нь төрөлхийн чадвар уу, эсвэл олдмол уу?
Энэ нь олон даалгавар гүйцэтгэх чадвар нь тусгай механизмаас илүүтэйгээр дадлагаас үүдэлтэй ур чадвар болохыг харуулсан. 85 удаагийн сургуулилтын дараа гүйцэтгэл сайжирсан нь үүний баталгаа юм.
Сэтгэл зүйн рефракторын үе (PRP) эффект гэж юу вэ? Хоёр даалгавар маш ойрхон хугацаанд ирэхэд тархинд юу тохиолддог вэ?
Хоёр хурдан даалгавар давхцах үед нэгнийх нь хариу үйлдэл заавал удаашрах үзэгдэл. Тархи эхний даалгаврыг боловсруулж дуустал хоёр дахь нь хүлээгддэг (анхаарлын анивчих).
Дадлага хийснээр анхаарлаа хувааж сурч болдог ч яагаад жолоо барих үед гар утсаар ярих нь "дадлагажсан" жолооч нарын хувьд ч аюултай хэвээр байдаг вэ? Онолын үүднээс (нөөцийн онол, автомат үйлдэл, PRP эффект) нэгтгэн дүгнэж тайлбарлана уу.
Дадлага нь үйлдлийг автоматжуулж нөөцийг хэмнэдэг ч, замын хөдөлгөөн шиг гэнэтийн шийдвэр гаргалт, хурдан хариу үйлдэл шаарддаг (PRP эффект, лонхны хүзүү) нөхцөлд танин мэдэхүйн систем "цоожлогддог". Мөн гар утасны яриа нь автомат биш, харин идэвхтэй төвлөрөл шаарддаг тул анхаарлын нөөцийг булааж, гэнэтийн аюулыг анзаарах боломжийг хязгаарладаг.
ADHD-ийн эмүүдийг үйлдлийн төрлөөр нь хэрхэн ангилж болох вэ?
Сэргээш эмүүд: Ritalin, Metadate (метилфенидат) Сэргээш биш эм: Strattera (атомоксетин)
Чамархай зулайн уулзвар хэсэг аль анхааралд оролцдог вэ?
Orienting (Чиглүүлэх анхаарал)
Гар утас их ашиглах нь анхаарлын дэд бүтцүүдийн алинд нь илүү их нөлөөлөх вэ?
Чиглүүлэх анхаарал нь ямар цочроогчид анхаарахыг сонгох үүрэгтэй.
анхаарал байнга нэгээс нөгөөд шилжинэ. Үүний үр дүнд анхаарлын тогтвортой байдал буурч, нэг зүйл дээр удаан төвлөрөхөд хүндрэл үүсч болно.