Монгол орны усны нөөцөөс газар доорх ус хэдэн хувийг эзлэдэг вэ?
11%
Монголын нууц товчоонд гардаг Гурван голын эх буюу Чингис хааны өлгий нутаг ямар 3 гол вэ?
Онон, Хэрлэн, Туул голууд. Энэ гурван гол бүгд Хэнтийн нуруунаас эх авдаг.
Ус ашиглалтад хамгийн их хувийг ямар салбар эзэлдэг вэ?
Хөдөө аж ахуй
Ихэнх улс орнуудад «рашаан ус» гэсэн ойлголтыг тодорхойлохдоо 1 л усанд агуулагдах эрдэсжилтийн агууламж .......... мг болон түүнээс дээш уусмал бодис агуулдаг. Хэдэн мл агуулдаг вэ?
1000
Гадаргын ус гэж юу вэ?
Газрын гадарга дээр орших гол мөрөн, нуур, цөөрөм, намаг, мөсөн гол зэрэг усыг гадаргын ус гэнэ.
Газар доорх усыг орших байдлаар юу, юу гэж ангилдаг вэ?
Ул хөрсний, артезийн ус
Хэнтийн нурууны хамгийн өндөр оргил ямар нэртэй вэ, хэдэн метр өндөр вэ?
Асралт Хайрхан уул
Усны хэрэглээ "Их" буюу 21 сая м³-ээс дээш түвшинд хамаарах аймаг, бүс нутгийг нэрлэнэ үү?
Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Завханаас гадна Өвөрхангай, Баян-Өлгий аймаг.
Манай оронд 300 гаруй рашаан бүртгэгдсэн байдаг.Үүнээс хэд хэчнээн ОУ бүртгэгдсэн бэ?
130
Монгол орны гадаргын ус үндсэн хэдэн ай савд хуваагддаг вэ? Тэдгээрийг нэрлэнэ үү.
Үндсэн 3 ай савд хуваагддаг.
Хойд мөсөн далайн ай сав
Номхон далайн ай сав
Төв Азийн гадагш урсгалгүй ай сав
Усны толь гэж юу вэ?
Тухайн усан орчны хамгийн дээд гадаргуу буюу агаартай харьцаж буй зааг гадаргуу
Хэнтийн нуруунаас эх авсан голууд дэлхийн хоёр том далай руу чуулан урсдаг. Ямар 2 далай вэ?
Хойд мөсөн далай, номхон далай
2022 оны байдлаар Монгол Улсын жилийн нийт ус ашиглалт хэдэн сая м³ байсан бэ?
606.2 сая м³/жил.
Байгалийн рашаануудаас эмчилгээнд хамгийн тохирожтой .......℃ -ийн температууртай рашаан юм.
Байгалийн рашаануудаас эмчилгээнд хамгийн тохирожтой 35-42℃ -ийн температууртай рашаан юм.
Монгол орны газар нутгийн хамгийн их хувийг аль ай сав эзэлдэг вэ?
Төв Азийн гадагш урсгалгүй ай сав хамгийн их буюу Монгол орны нийт газар нутгийн ойролцоогоор 64%-ийг эзэлдэг.
Манай оронд артезийн ус хэдэн сая км.кв талбайг хамран оршдог вэ?
0.4 сая км.кв
Хэнтийн нуруун дахь хамгийн том ба гүнзгий хөндийн нуур юу вэ?
Хар зүрхний хөх нуур
Үйлдвэрлэлд усыг ямар үндсэн зориулалтаар ашигладаг вэ?
Түүхий эд, хүдэр угаах/боловсруулах, тоног төхөөрөмж хөргөх, цэвэрлэх, уур үйлдвэрлэх, тоос дарах зэрэгт.
Анх ...... онд Оросын эрдэмтэн Н.А.Маринов, В.Н. Попов, Н.И. Толстихин нар БНМАУ-ын байгалийн эрдэсжилт усны бүдүүвч 1:......... машстаб бүхий карт зохиож байжээ. Цэгийн оронд нөхнө үү.
1946, 5000000
Монгол орны гадаргын усны нөөц аль бүс нутагт хамгийн их тархсан байдаг вэ? Яагаад?
Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг бүс нутагт гадаргын усны нөөц харьцангуй элбэг байдаг. Учир нь эдгээр бүсэд хур тунадас их ордог бөгөөд гол мөрөн, нуур олонтой.
Артезийн усны тархалт монгол орны аль хэсгээр тархсан байдаг вэ?
Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсэг өндөрлөг тал цав толгод бүхий газар
Монгол орны нутаг дэвсгэр дэх зааг экосистемүүдээс зөвхөн Хэнтийн нуруунд л байгалийн физик газар зүйн маш ховор 2 зааг давхцдаг. Энэ ямар 2 экосистемийн зааг вэ?
Сибирийн шилмүүст тайга болон Монгол-Дагуурын хуурай хээр. Энэ хоёр эрс өөр биологийн бүс бүслүүр Хэнтийн нуруун дээр шууд огтлолцдог тул биологийн олон янз байдлын хувьд маш онцлог, эмзэг экосистем үүсгэдэг.
Эрчим хүчний салбарын ус ашиглалт 2018 оноос 2022 онд хэрхэн өссөн бэ?
32 сая м³-ээс 46.2 сая м³ болж өссөн.
Монгол орны рашааныг байрлал, найрлагаар нь хэд хэдэн мужад хуваан үздэг.Байгалын хэдэн мужид хуваадаг вэ?
8 мужид хуваана.
Гадаргын ус нь хүн төрөлхтөн болон байгаль орчинд ямар ач холбогдолтой вэ?
Гадаргын ус нь хүн амын унд, ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангадаг. Мөн ургамал, амьтдын амьдрах орчныг бүрдүүлж, байгалийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй.