Тогтвортой хөгжил”-ийг нэг өгүүлбэрээр тодорхойл.
Өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн хэрэгцээг хангах боломжийг хаахгүй хөгжүүлэх процесс.
Цаг агаар ба уур амьсгалын ялгааг нэг өгүүлбэрээр тайлбарлана уу.
Цаг агаар нь богино хугацааны агаарын нөхцөл; уур амьсгал нь тухайн бүсийн олон жилийн дундаж нөхцөл, хэв заншил юм.
Эдийн засгийн тогтвортой байдлын гол зорилгыг нэг өгүүлбэрээр хэлнэ үү.
Байгаль орчин, нийгэмтэй харилцан тэнцвэртэй, иргэдийн амьдралын чанарыг удаан хугацаанд сайжруулах эдийн засгийн өсөлт.
Нийгмийн суурь үйлчилгээний гурван жишээ.
Боловсрол, эрүүл мэнд, ундны ус/ ариун цэврийн үйлчилгээ.
Бодлого гэж юу вэ?
Зорилгод хүрэхийн тулд тогтоосон дүрэм, арга хэмжээ.
Тогтвортой хөгжлийн гурван тулгуурыг нэрлэ.
Эдийн засаг, нийгэм, байгаль орчин (economic, social, environmental).
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсээс гурвыг нэрлэ.
Хүлэмжийн хийн ялгаруулалт (CO₂, CH₄), ой модын бүрхэвчийн хэмжээ, хүн ам ба технологийн өөрчлөлт (хэрэглээ, үйлдвэрлэл).
Эдийн засгийн өсөлт юунаас голчлон хамаардаг хоёр хүчин зүйл?
Хөрөнгө оруулалт (дэд бүтэц, технологи) ба нөөцийн үр ашигтай ашиглалт (бүтээмж).
ТХЗ-уудын гол зорилгыг нэг өгүүлбэрээр тайлбарла.
2030 он хүртэл ядуурлыг таслан зогсоож, байгаль дэлхийг хамгаалан, хүн бүрт тэгш боломж олгох бүх нийтийн уриалга.
Хотын агаар сайжруулах гурван энгийн арга?
Зуух хорих; Нийтийн тээвэр өргөжүүлэх; Барилгын дулаалга сайжруулах.
“Зах зээлийн доголдол” гэж юу вэ; нэг жишээг хэлнэ үү.
Зах зээл байгалийн үнэ цэнийг бүрэн тусгадаггүй, экологийн далд зардал үүсдэг. Жишээ: экосистемийн үйлчилгээ (тоос шүүрлэх, уур амьсгалыг зохицуулах) үнэ олдоггүй.
Монгол орны жилийн дундаж температур 1940 оноос хойш хэдэн градусаар өөрчлөгдсөн бэ?
Судалгаагаар Монгол орны жилийн дундаж температур 1940 оноос хойш ≈ 2.1 °C-аар дулаарсан
“Ногоон эдийн засаг” гэж юуг дэмжих загвар вэ?
Ногоон эдийн засаг нь байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ядуурлыг бууруулах замаар тогтвортой өсөлтийг дэмжих загвар
ТХЗ хэрэгжүүлэхдээ улс орнууд аль бүлгийг эрэмбэлэн дэмжих үүрэгтэй вэ?
Хамгийн хоцрогдсон, эмзэг бүлгүүд (хамгийн их шаардлагатай, ард иргэдээ орхигдуулсан улс/сүүлд байсан бүлгүүд).
Нэг хүнд ногдох CO₂ гэж юуг хэлдэг вэ?
Нэг хүний жилийн ялгаруулсан CO₂-ийн хэмжээ.
“Хэт их мөлжлөг” (over-exploitation) юунд хүргэдгийг хоёр үндсэн нөлөөгөөр тайлбарла.
(1) Байгалийн капиталын доройтол — нөөц хомсдох; (2) Экосистемийн үйл ажиллагаа тасрах — биологийн олон янз байдал буурах, хүнсний аюулгүй байдал муудах.
Ирэх хэдэн арван жилд Монголд дулаарал нэмэгдэх үү? Аль улиралд илүү тод илэрдэг вэ?
Тийм. Нэмэгдэнэ; зуны улиралд илүү тод илэрдэг.
Эдийн засаг тогтвортой бус байвал гарах нэг эрсдэлийг нэрлэ.
Нөөцийн хомсдол, үнийн савлагаа, эсвэл нийгмийн эмзэгшил нэмэгдэх.
ТХЗ-уудын амжилтыг хэмжих нэг үзүүлэлт (KPI) юу байж болох вэ?
Нэг хүнд ногдох CO₂
PM2.5 жилийн дундаж (µg/m³) — агаарын чанарын хэмжигч.
Ундны цэвэр ус хүртээмж Ядуурлын түвшин
Нэг хүнд ногдох ДНБ (GDP per capita)
Сэргээгдэх эрчим хүчийн эзлэх хувь
Эдийн засгийн хөгжлийн таван тулгуурын доторх гурвыг нэрлэнэ үү
Боловсрол (чадавхийг нэмэгдүүлнэ), Эрүүл мэнд (ажиллах хүчин чадлыг дэмжинэ), Байгаль орчин (урт хугацааны нөөцийг хамгаална).
“Тогтвортой байдлын бүс” ойлголтыг тайлбарлана уу.
Нөөц болон хүн амын хэрэглээг тэнцвэржүүлж, байгалийн системийн сэргээгдэх чадварт нийцсэн ашиглалтын хязгаар бүхий газар нутгийн ангилал.
өнөөгийн хэрэгцээгээ дэлхийн хүн амыг хангахад бидэнд хэдэн Дэлхий хэрэгтэй вэ?
1.75
Олборлолт, мал аж ахуйгаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах хоёр стратеги гэж?
1) Эдийн засгийн төрөлжилт — нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх; 2) Байгаль-нютагт суурилсан тогтвортой удирдлага — орон нутгийн нөөцийн үр ашигтай менежмент, нөхөн сэргээх технологи нэвтрүүлэх.
Тогтвортой хөгжилд шаардлагатай зургаан чадавхаас дөрвийг нэрлээд нэгийг нь дэлгэрэнгүй тайлбарла.
Чадавхууд: хэмжих чадавхи; хөрөнгийг дэмжих чадавхи; цочролд дасан зохицох чадавхи; хөгжлийг өөрчлөх чадавхи; мэдлэгийг үйл ажиллагаатай холбох чадавхи; хамтран засаглах чадавхи.
Бодлогын хэрэгжүүлэх гурван үндсэн шат юу вэ?
Асуудал тодорхойлох → Хэрэгжүүлэх → Үнэлэх