Богино хугацааны зээлд хамгийн түгээмэл барьцаанд ашиглагддаг хөрөнгө аль нь вэ?
a. Машин тоног төхөөрөмж
b. Бараа материал
c. Газрын хөрөнгө
d. Орон сууц
b. Бараа материал
Эерэг мөнгөний мөчлөгтэй компани богино хугацаат санхүүжилт авах шаардлагатай болдог.
a. Үнэн
b. Худал
a. Үнэн. Учир нь эерэг мөчлөгийн үед мөнгө орохоосоо өмнө гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй.
Бараа материалыг ямар үндсэн 3 төрлүүдэд ангилж үздэг вэ?
түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн
Байгууллага зээлийн борлуулалтыг санал болгосноор хэрэглэгчийг татах, хадгалах, өрсөлдөх боломж нэмэгддэг.
a. Үнэн
b. Худал
a. Үнэн
Тайлбар: Зээлээр борлуулалт хийх нь хэрэглэгчийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, худалдан авагчийг өөртөө татах, удаан хугацаанд хадгалах, өрсөлдөх давуу тал өгдөг.
Нэгдэлтийн дараа нэгтгэгч компанийн EPS буурах нөхцөл аль вэ?
a) Төлсөн P/E нь нэгтгэгч компанийн P/E-ээс бага үед
b) Төлсөн P/E нь нэгтгэгч компанийн P/E-тэй тэнцүү үед
c) Төлсөн P/E нь нэгтгэгч компанийн P/E-ээс их үед
d) Нэгдэлтийн дараах капиталын өртөг буурсан үед
c) Төлсөн P/E нь нэгтгэгч компанийн P/E-ээс их үед
Консерватив стратегийн хүрээнд компани байнгын санхүүжилтын хэрэгцээг байнгын буюу урт хугацаат эх үүсвэрээр, улирлын шинж чанартай санхүүжилтын нэмэлт хэрэгцээг тухай бүрд нь богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэж үздэг.
а.Үнэн
b. Худал
b.Худал. Энэхүү стратегийн гол зарчим нь тооцоолсон санхүүжилтийн нийт хэрэгцээгээ урт хугацаат эх үүсвэрээр, зөвхөн гэнэтийн урьдчилан таамаглагдаагүй зардлуудыг тухай бүрд нь богино хугацаат эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэхэд оршино.
Дансны авлагын хугацааг богиносгосноор компаний санхүүжилтийн хэрэгцээ буурдаг.
a. Үнэн
b. Худал
a. Үнэн. Авлага хурдан орж ирэх тусам гадны зээл шаардлага багасна.
ABC СИСТЕМ гэж юу вэ
бараа материалын нөөцийг ач холбогдлоор нь А, В, болон С гэсэн гурван хэсэгт хувааж авч үздэг систем юм.
Зээлийн стандартыг сулруулахад дансны авлагын хөрөнгө оруулалт яаж өөрчлөгдөж, ашигт ямар нөлөө үзүүлэх вэ?
a. Өснө, Эерэг
b. Өснө, Сөрөг
c. Буурна, Эерэг
d. Буурна, Сөрөг
b. Өснө, Сөрөг
Төлбөрийн чадваргүй боловч хөрөнгө нь өрөөсөө их компанид ямар нөхцөл үүссэн гэж үзэх вэ?
Компанийн санхүүгийн хүндрэл
Аггрессив стратегийн гол онцлог аль нь вэ?
a. Урт хугацааны эх үүсвэрийг түлхүү ашиглах
b. Ажлын капитал өндөр байдаг
c. Улирлын санхүүжилтийг богино хугацааны эх үүсвэрээр хангах
d. Эрсдэл бага
c. Улирлын санхүүжилтийг богино хугацааны эх үүсвэрээр хангах
Бараа материалын наслалт 85 хоног, Авлага цуглуулах хугацаа 70 хоног, Төлбөр гүйцэтгэх хугацаа 35 хоног. Мөнгөний мөчлөг хэд вэ?
85+70–35=120 хоног
EOQ загвар гэж юу вэ?
нийт бараа материалын зардлыг хамгийн бага байлгах захиалгын тоо хэмжээг тодорхойлдог арга юм.
“Таван С”-гийн арга гэж юу вэ? Мөн хэмжүүр бүрийн нэрлэнэ үү.
“Таван С”-ийн арга нь байгууллага зээлээр борлуулалт хийхээс өмнө эрсдэлээ үнэлэхэд ашигладаг арга юм. (шинж байдал, чадамж, капитал, барьцаа хөрөнгө, нөхцөл байдал)
Хэрэв солилцооны харьцаа RE нь 1.2, нэгтгэгч компанийн үнэ $100, зорилтот компанийн үнэ $70 байвал MPR хэд вэ?
1.71
“2/10, N/30” нөхцөл нь ямар утгатай вэ?
a. 2 хоногийн дотор 10% хөнгөлнө
b. 10 хоногийн дотор 2% хөнгөлнө
c. 30 хоногийн дотор 2% хөнгөлнө
d. 2 хоногийн дараа 30% торгуультай
b. 10 хоногийн дотор 2% хөнгөлнө
Түргэн борлогдох үнэт цаасны үндсэн шаардлагад дараахын аль нь багтахгүй вэ?
a. Хөрвөх чадвар өндөр байх
b. Үндсэн төлбөр алдах эрсдэл багатай байх
c. Урт хугацаатай байх
c. Урт хугацаатай байх
Бараа материалыг тодорхой хугацааны туршид хадгалахтай холбоотой үүсэж буй өртөг бөгөөд бараа материалын тоо хэмжээ, хугацаанаас хамаарч хувьсах зардал юм. Энэ нь ямар өртөг вэ?
a. Үндсэн өртөг /basic cost/
b. Захиалгын өртөг
c. Эзэмшлийн өртөг
d. Нийт өртөг
c. Эзэмшлийн өртөг
Зээлийн борлуулалтын бодлогод аль нь багтахгүй вэ?
a. Зээлийн шинжилгээ
b. Зээлийн стандарт
c. Зээлийн нөхцөл
d. Зээлийн зах зээлийн үнэлгээ
d. Зээлийн зах зээлийн үнэлгээ
Хэрэв компани LBO хийх гэж байгаа бол аль хөрөнгө хамгийн үнэ цэнтэй барьцаа вэ?
a) Бараа материал
b) Машин тоног төхөөрөмж
c) Өндөр өгөөжтэй, тогтмол мөнгөн урсгал бий болгодог охин компани
d) Лицензийн эрх
c) Өндөр өгөөжтэй, тогтмол мөнгөн урсгал бий болгодог охин компани
Барьцаанд тохиромжгүй барааны 2 төрөл юу вэ?
Хөрвөх чадвар багатай бараа, хурдан үнэ цэнээ алддаг бараа (obsolete goods)
Баумолийн загварын гол зорилго юу вэ?
a. Мөнгөний дундаж үлдэгдлийг тооцох
b. Бэлэн мөнгөний оновчтой хөрвүүлэлтийн хэмжээг тодорхойлох
c. Хүүний зардлыг тооцох
c. Авлага цуглуулах хугацааг тооцох
b. Бэлэн мөнгөний оновчтой хөрвүүлэлтийн хэмжээг тодорхойлох
RSP цахилгаан барааны үйлдвэрлэгч компани жилд 1,600 ширхэг материал ашигладаг гэж үзэв. Үүний захиалгын өртөг нэгжийн $50 ба эзэмшлийн өртөг жилийн хугацаанд нэгжийн $1 байна. Нийт өртгийг хамгийн бага байлгах захиалгын тоо хэмжээ EOQ-г олно уу.
^(2*1600*50/1)=400
Дансны авлагын хөрөнгө оруулалтын дундаж хэмжээ $46,667, жилийн борлуулалтын хэмжээнд ноогдох хувьсах зардал $378,000 бол дансны авлагын эргэцийг тооцно уу.
$378,000/$46,667=8.1
Нэгдэлтийн үндсэн зорилго юу вэ?
хувь нийлүүлэгчдийн баялагийг нэмэгдүүлсэнээр эзэмшигч компанийн хувьцааны үнэд нөлөөлөх явдал юм.