1983 онд хэддүгээр цахилгаан станцыг барьсан бэ?
Дулааны IV цахилгаан станц
Монгол Улсын эрчим хүчний хэрэглэгчдийн тарифыг нэмэгдүүлэх болсон хамгийн гол шалтгаан юу вэ?
Эрчим хүчний үйлдвэрлэлийн бодит өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээсээ өндөр байгаагаас үүдэлтэй салбарын санхүүгийн алдагдлыг (нэгж кВт.ц тутамд 47.4 төгрөгийн алдагдал) бууруулах.
Нүүрсний хамаарлыг бууруулах 2 шийдэл юу байж болох вэ?
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх
Эрчим хүч хуримтлуулах технологи
Эрчим хүчний салбартай хамгийн чухал хамааралтай салбар? Яагаад?
Уул уурхай нь эрчим хүчний салбарын түүхий эд ба "гол орлого" (хэрэглэгч) болдог учраас хамгийн чухал хамааралтай салбарт тооцогдоно.
МУ-н хуулинд Эрчим хүч гэж юуг заасан байдаг вэ?
Эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээх метаны хийг” хэлнэ гэж заажээ.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал хэзээ тохиодог вэ? Хэрэглэгчид энэ үед хэрэглээгээ зохицуулснаар ямар ашиг тустай вэ?
Оргил ачаалал өвлийн орой 18:00–22:00 цагийн хооронд тохиодог. Хэрэглэгчид энэ үед хэрэглээгээ танаснаар ОХУ-аас авах өндөр өртөгтэй импортын эрчим хүчний хэмжээг бууруулж, системийн ачааллыг тэнцвэржүүлнэ.
Эрчим хүчний үр ашгийг аль аль салбарын хүрээнд тооцдог вэ?
Аж үйлдвэр;
Үйлчилгээ;
Орон сууц /айл өрх/;
Тээвэр
Уул уурхайн салбарын хамаарлыг багасгахын тулд ЭХ-ий салбар СЭХ-г 2030 он гэхэд хэдэн хувьд хүргэх зорилт тавьсан байгаа вэ?
30%
Сэргээгдэх нөөцөд юу ордог вэ? 5-г нэрлэ
Биомасс, нар, салхи, усан цс, газрын гүнийн дулааны энерги
Монгол Улсын цахилгаан дамжуулах сүлжээнүүдээс аль бүс нь хамгийн бага (7.85%), аль нь хамгийн их (23.4%) түгээлтийн алдагдалтай ажиллаж байна вэ? Энэхүү зөрүү юунаас болж үүсдэг вэ?
Баруун бүсийн 23.4%-ийн алдагдал нь газар зүйн алслагдсан байдал болон техникийн насжилтаас үүдэлтэй бол Зүүн бүсийн 7.85% нь дэд бүтцийн төвлөрөл болон системийн зохион байгуулалттай шууд холбоотой.
Эрчим хүчний интеграцийн ашиг?
Улсууд хооронд эрчим хүч солилцож, зардал буурч, систем тогтвортой болно.
Биомасс гэж юу вэ?
Малын ялгадсыг ашиглан алслагдсан бүс нутагт дулаан, цахилгаан гарган авах технологи.
Эрчим хүч үйлдвэрлэн түгээх процессыг дарааллаар нь хэлнэ үү
Үйлдвэрлэл<Өсгөх дэд станц<Дамжуулах шугам<Бууруулах дэд станц<Түгээлт<Хэрэглэгч рүү
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд (нар, салхи, ус) 2024 оны нийт цахилгаан үйлдвэрлэлийн хэдэн хувийг эзэлж байна вэ? Мөн эдгээр эх үүсвэрүүдээс авсан цахилгааны дундаж тариф нь ДЦС-уудын тарифаас яагаад өндөр байдаг вэ?
9.1%. Шинээр баригдсан тул технологийн өндөр өртөг, тоног төхөөрөмж худалдан авалт болон барилга угсралтын зээлийн эргэн төлөлт нь тарифтаа шууд шингэдэг. СЭХ-ний салбарыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор "Урамшууллын тариф"-ыг хуульчлан тогтоосон байдаг.
Орон зайн нөөцийн шинжилгээ гэж юу вэ?
Нарны цацраг, салхины хурд зэрэг өгөгдлийг ашиглан тохиромжтой байршлыг GIS-аар тодорхойлох арга.
"Green Key" гэрчилгээ гэж юу вэ?
Сэргээгдэх эрчим хүч ашигласан жуулчны баазуудын авч болох олон улсын экологийн гэрчилгээ.