ЛОГИК БА АРГУМЕНТ
Хийсвэрлэл, анализ, ерөнхийлөл, синтез
Багтаамж ба агуулга
Ойлголтуудын харилцаа
Random
100

Логик гэж юу вэ?

Логик нь зөв сэтгэхүйн тухай судалдаг шинжлэх ухаан юм.

100

 Хийсвэрлэл гэж юу вэ?

Тухайн зүйлийн гол шинжийг салган сэтгэхүйдээ дүрслэх арга.

100

Багтаамж гэж юу вэ?

Ойлголтын хүрээнд багтсан бүх бодит зүйлс.

100

Жишиж болох ойлголт гэж юу вэ?

Ойлголтууд хоорондоо харьцаж болох, ангилалд оруулах боломжтой ойлголт.

100

(a-b)2=?

(a-b)2=a2-2ab+b2

200

Аргументын үндсэн бүтэц юунаас бүрддэг вэ?

Аргумент нь шаардлага → нотолгоо → дүгнэлт гэсэн бүтэцтэй.

200

Анализ гэж ямар үйлдлийг илэрхийлдэг вэ?

Юмыг бүрэлдэхүүн хэсэг, тал, шинж, харилцаа зэргээр нь задалж судлах үйлдэл.

200

Агуулга гэж юу вэ?

Ойлголтоор тодорхойлогдож буй зайлшгүй шинж чанаруудын нийлбэр.

200

Тохирох харилцааны төрлүүдийг нэрлэ.

Адилсан харилцаа, хагас тохиролцох харилцаа, захирах/захирагдах харилцаа.

200

Девиаци гэж юу вэ?

Нийгмийн тогтсон дүрм, журамд үл нийцэх төлөв.

300

Нотолгооны төрлүүдийг нэрлэ.

Логик, статистик, эмпирик гэж гурван төрлийн нотолгоо байдаг.

300

Ерөнхийлөл гэж юу вэ?

Юмыг ижил шинж чанартай бусад зүйлтэй нь нэг ангилалд оруулах арга.

300

“Гурвалжин” ойлголтын багтаамж, агуулгыг жишээ болгон тайлбарла.

•    Багтаамж: Бүх төрлийн гурвалжин (тэнцүү талтай, тэгш өнцөгт, ижил биш)     

•    Агуулга: 3 талтай, 3 өнцөгтэй, шулуун талтай дүрс

300

Үл тохирох харилцааны төрлүүдийг нэрлэ.

Хамтран захирагдах харилцаа, эсрэг харилцаа, зөрчилт харилцаа.

300

Чингис хааны ууган хүүгийн нэрийг хэлнэ үү.

Зүчи

400

Аргументын хүчийг хэрхэн тодорхойлж болох вэ?

Аргументын хүч нь нотолгооны итгэлтэй, үндэслэл сайтай эсэх, шаардлагаас дүгнэлт рүү логик дараалалтай холбогдсон эсэхээр хэмжигддэг.

400

Синтезийг тайлбарла.

Юмыг бүрэлдэхүүн хэсэг, шинж, харилцаагаар нь сэтгэхүйдээ нэгтгэх логик үйлдэл.

400

Багтаамж нэмэгдэх нь ойлголтод ямар нөлөөтэй вэ?

Багтаамж нэмэгдэх нь ойлголт өргөжин, олон зүйл хамрах боломжтой болдог.

400

Жишиж болох ойлголтыг дотор нь хэрхэн ангилж болох вэ?

Тохирох харилцаа ба үл тохирох харилцаа гэж ангилж болно.

400

К.Маркс нийгмийн ангийн хоорондын зөрчлийг юунаас үүдэлтэй гэж үзсэн бэ?

Үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх байдлын ялгаа, өмчтэй анги ба өмчгүй ангийн ашиг сонирхлын зөрчлөөс

500

“Нотолгоо сул байвал дүгнэлт зөв байж болно” гэсэн хэллэг үнэн эсэхийг тайлбарла.

Үнэн биш. Сул нотолгоо дүгнэлтийг баталгаажуулдаггүй, зөв дүгнэлт гарсан тохиолдолд аз тохиолдсон гэж үздэг. Логикийн хувьд нотолгоо хүчтэй байх нь зайлшгүй шаардлагатай.

500

Анализ ба синтезийн ялгааг тайлбарла.

Анализ нь юмыг хэсэг хэсгээр нь задлах арга бол синтез нь эдгээр хэсгийг нэгдсэн бүтээл болгон нэгтгэх арга юм.

500

Агуулга нэмэгдэх нь ойлголтод ямар нөлөөтэй вэ?

Агуулга нэмэгдэх нь ойлголтыг нарийсгаж, тодорхойлолтыг илүү цэгцтэй болгодог.

500

Ойлголтуудын тохирох ба үл тохирох харилцааг логикийн хувьд тайлбарла.
 

•    Тохирох харилцаа: Ойлголтууд хоорондоо логик хувьд нийцэж, нэг ангилалд орох боломжтой. 

 •    Үл тохирох харилцаа: Ойлголтууд хоорондоо логик хувьд нийцэхгүй, хамт нэг ангилалд оруулах боломжгүй. Үүнд зөрчилт, эсрэг болон хамтран захирагдахгүй харилцаа орно.

500

Аномик бүлгийн онцлог юу вэ?

Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого, үймээнийг хэлдэг.

M
e
n
u