Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн ,эцсийн бараа ,үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг.....гэнэ
ДНБ
Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах,худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь ......гэнэ
Үнэт цаас
Инфляци гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
Латинаар - Үлээх, Хөөрөгдөх
Ажилгүйдлийн төрлүүдийг нэрлэ.
Улирлын, Мөчлөгийн, Бүтцийн, Шилжилтийн
Иргэн Х дэлгүүрээс 3 атар талх авсан бол энэ нь макро эдийн засгийн үйл ажиллагаа болох уу?
Үгүй
Эдийн засгийн үр ашиг, үнийн түвшин, нийгмийн хамгаалал,худалдааны тэнцвэр, улсын хэмжээний эдийн засгийн өсөлт, мөнгө, санхүү, инфляци ажил эрхлэлт зэрэг тогтолцооны шинжтэй томоохон үзэгдлийг судална.
Макро эдийн засаг
....нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа,зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
Бонд
Эдийн засагт барааны болон үйлчилгээний үнийн ерөнхий түвшин буурах үзэгдлийг юу гэдэг вэ?
Дефляци
Оукэний хууль гэж ямар хууль вэ?
Ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг
ДНБ-г зардлаар тооцоход хамааралгүй үзүүлэлт аль нь вэ?
А. Өрх гэрийн зардал
Б. Аж ахуйн нэгжийн зардал
В.Төрийн худалдан авалтын зардал
Г. Татвар төлөгчдийн зардал
Г. Татвар төлөгчдийн зардал
2023 онд Монгол улсын ДНБ 68'900 тэрбумд хүрчээ. Харин 2022 онд ДНБ 53'900 тэрбум байсан бол эдийн засгийн өсөлтийг тооцоол.
27.82 хувь
Хөрөнгийн биржийн бэлгэ тэмдэг амьтдыг нэрлэ.
Бух ба баавгай
Гүйлгээнд их хэмжээний мөнгө буй болсноос их хэмжээний мөнгө бага хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдох болсноор уг бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүн өсөх үзэгдэл
Эрэлтийн инфляци
Мэргэжлийн чиг баримжаа олгох болон, дахин мэргэшүүлэх нь аль ажилгүйдлийг бууруулах арга зам бэ?
Захиргааны арга
Нэрлэсэн ДНБ 2016онд 25700.0 тербум төгрөгт хүрсэн бөгөөд энэ хугацаанд бараа үйлчилгээний үнэ 14%иар өссөн бол бодит ДНБ-г олно уу
22543 тэрбум
C+I+G+X=GDP тэгвэл X-ийг ол?
Гадаад хэрэглэгчийн зардал
Хувьцааны давуу талуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Ногдол ашиг авах
Б. Ханшийн зөрүүнээс ашиг олох
В. Компанийн удирдлага шийдвэр гаргах үйл явцад оролцох
Г. Ямар ч эрсдэлгүй.
Д. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой
Г. Ямар ч эрсдэлгүй
Ямар хүмүүс инфляцид илүү өртдөг вэ?
Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид, тэтгэмж тэтгэвэр авдаг хүмүүс , банкинд хадгаламжтай хүмүүс, өр зээлээ төлж байгаа хүмүүс
Нэгэн улсад мөнгө үргүйдэж, үнэ цэнээ алдсаар бараг л цаас болжээ. Энэ улсад ямар инфляци явагдаж байгаа вэ?
Гипер инфляци
ДНБ-г орлогоор тооцоход хамааралгүй үзүүлэлт аль нь вэ?
А. Цалингийн орлого
Б. Түрээсийн орлого
В. Шууд татварын орлого
Г. Аж ахуйн нэгжийн ашиг
В. Шууд татварын орлого
1936 онд английн эдийн засагч .... нь "Хөдөлмөр эрхлэлт, мөнгөний хүү болон мөнгөний ерөнхий онол" гэх номоо хэвлүүлж орчин үеийн Макро эдийн засгийн онолыг үндэслэсэн гэж үздэг байна.
Жон Мейнард Кейнс
Таны өмнөөс үнэт цаас худалдаж, зардаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтэн юм
Брокер
Хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцдог вэ?
Тухайн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг суурь үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэд хувааж 100%-аар үржүүлнэ.
Иргэн И нь Иргэн З-ийн гарын шавь байсан бөгөөд 10-р ангийн Эдийн засгийн шалгалтад унаж, ажил хөдөлмөртөө тэнцэхээ больжээ. Энэ ямар төрлийн ажилгүйдэл вэ?
Бүтцийн ажилгүйдэл
Та инфляцийн үед ихээр бэлэн мөнгө хадгалж байгаад алдагдалд орвол хэнд гомдох вэ?
Өөртөө