Нийгмийн харилцаа
Соёл
Эрх зүй
Эдийн засаг
Улс төр
100

... нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалттай, улс төрийн хувьд биеэ даасан, тогтвортой нэгдэл юм

Нийгэм

100

 Аливаа улс үндэсний соёл нь үндэс угсаа, ажил мэргэжлийн, хот хөдөөгийн гэх мэт олон янзын үнэт зүйлс бүхий ..... соёлуудаас тогтдог.

Дэд

100

Хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйлийн 1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан цагийн хөлсийг ...... дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан.

1,5

100

Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

Инфляци 

100

Монгол улсын анхдугаар үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ?

1924

200

Бүтэц-чиг үүргийн онолын төлөөлөгчид

Э.Дюркгейм, П.Конт, Т.Парсонс

200

............ гэдэг нь хүний оюун санааг илэрхийлэгч, дамжуулагч, хадгалагч юм. 

A. Мэдлэг    B. Хэл    C. Үнэт зүйл    D. Бэлгэ тэмдэг

В. Хэл 

200

........................ гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм. 

Хүний эрх 

200

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ДНБ гэнэ.

200

Засгийн газрын үйл ажиллагааны эрх зүйн баримт бичиг аль нь вэ?  

А. тогтоол, захирамж     Б. зарлиг   В. Шийдвэр                                 Г. Тушаал 


А. тогтоол, захирамж 

300

- Таамаглалыг шалгахаар зорино.
- Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
- Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

Ямар судалгааны шинжүүд вэ?

Тоон судалгаа 

300

Монголын угсаатны соёлыг ямар аргаар судлах ажлыг эхлүүлж "Этнологийн судалгаа" зэрэг олон арван зохиол, нийтлэл бичжээ. Мөн Монгол улсын угсаатны зүйн 3 боть суурь бүтээл хэвлэгдсэн нь эдүгээ Монголын угсаатны зүйн сонгодог судалгааны өв болсоор байна.

А. Г.Идэрбат   Б. С.Дулам    В. С.Бадамхатан   

Г. Б.Баабар

 С.Бадамхатан

300

5.1.1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол ,,,,, мянган төгрөгөөр торгоно.

10

300

Эдийн засгийн салбар дахь хуулиас гадуур болон нарийн үнэлж чаддаггүй, заримыг ерөөс үнэлэх боломжгүй үйл ажиллагааг ................................. гэнэ.

Сүүдрийн эдийн засаг 

300

"Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм" гэж хэн хэлсэн бэ?

А.Линкольн

400

"Нийгмийн ноён нуруу, нийгмийн барилга" хэмээх зүйрлэж болох тулгуур ойлголт юу вэ?

Нийгмийн институт 

400

“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж дараах философичдын аль нь үзсэн бэ?

A. А. Гидденс     B. Э. Кассирер         C. Э. Тайлор   D. Р. Бенедикт

C. Э. Тайлор 

400

..........................  гэдэг  нь  хоёр  ба  түүнээс  дээш  тооны  этгээдүүд  үр  дагаврыг  бий  болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ

A. Гэрээ           B.  Хэлцэл        C.  Нэхэмжлэл                          D.Гэрээ байгуулах санал

400

................ нь үнэт цаас, мөнгө зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа юм

Санхүүгийн зах зээл 

400

"Ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг нь олоогүй байна" гэж хэн хэлсэн бэ?

У. Черчилль 

500

К.Маркс хаанахын философич байсан бэ?

Герман

500

Хэдэн онд морин хуурыг ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн бэ?

2008

500

 Иргэн захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа захиргааны байгууллага, дээд шатны албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж эрхээ зөрчигдсөн эсвэл мэдсэнээс хойш ... хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг.

30

500

Нэрлэсэн ДНБ 2016 онд 25.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ хугацаанд бараа, үйлчилгээний үнэ 1.14 дахин өссөн бол бодит ДНБ-ийг тодорхойлно уу?

22.5 тэрбум

500

“Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм" гэж тодорхойлсон.

Н. Макиавелли