Би гурван найзтай: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Бид гурвуулаа тэнцвэртэй байж, нэг нэгэндээ хяналт тавьсанаар би мөрдөгддөг. Би ямар зарчим бэ?
Эрх мэдлийн хуваарилалтын зарчим
Миний дүрэм бүхний дээр байдаг. Надад дарга, ажилтан хоёр адил тэгш хандана. Бүх байгууллага, иргэн намайг дагах ёстой. Би хэн бэ?
Хууль дээдлэх зарчим
Би Монгол Улсын төрийн тэргүүн. Монгол Улсыг гадаад оронд төлөөлдөг, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Би ард түмний саналаар 6 жилийн хугацаагаар сонгогддог. Би хэн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч
Төрийн үйл ажиллагаа нь иргэдийн өмнө ил тод, хяналттай байх ёстой гэдэг нь ямар зарчимтай холбоотой вэ? А.Эрх зүйт төрийн зарчим B.Хууль дээдлэх зарчим C.Ардчилсан засаглалын зарчим D.Хүний эрх, эрх чөлөөний зарчим
D.Хүний эрх, эрх чөлөөний зарчим
Хууль дээлэр ёс хэдэн шинжтэй вэ? Дайсигийн үзсэнээр.
Нэмэлт оноо.
x2
"Хүнээр засаглах" болон "хуулиар засаглах" ёсноос хууль дээдлэх ёс нь ялгаагүй. Үнэн эсвэл худал.
Худал.
Хэрвээ парламент нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, шүүхийг татан буулгах санал гаргавал ямар төрийн үндсэн зарчим зөрчигдөж байна вэ?
Эрх мэдлийн хуваарилалтын зарчим. Учир нь: Хууль тогтоох ба шүүх эрх мэдэл бие даасан байх ёстой.
Хэрвээ төрийн байгууллага иргэдийн санал хүсэлтийг үл тоож, зөвхөн дээд тушаалын шийдвэрийг дагаж байвал аль зарчим алдагдаж байна вэ?
Ардчиллын зарчим. Учир: Ардчиллын үндсэн зарчим бол “ард түмэн төрийн эрх мэдлийн эх сурвалж”
Монгол Улсын Үндсэн хууль-ийн Нэгдүгээр зүйлд заасан “…ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” гэдэг нь ямар төрлийн зарчим вэ? A.Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын зарчим B.Хууль дээдлэх зарчим C.Ардчилсан ёс, шударга ёсны зарчим D.Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим
D.Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим
Нэмэлт оноо
x2
Ардчилсан ёсны гол үндэсүүдэд аль нь хамаарахгүй вэ? A.Иргэдийн оролцоо B.Тэгш эрх C.Үндэсний эв нэгдэл D.Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
C.Үндэсний эв нэгдэл
"Хууль дээдлэх ёс нь хувь хүний эрхүүдийн тухай олон нийтийн, зөв үзэл баримтлалаар засаглуулах идеал юм." гэж хэн хэлсэн бэ?
A.Г.Совд B.Жозеф Раз C. Дворкин D.Дайси
C. Дворкин
"Хууль нь захирч байгаа этгээдийнхээ зан үйлийг удирдан чиглүүлэх чадвартай байх ёстой" гэж хэн хэлсэн бэ?
A.Г.Совд B.Жозеф Раз C. Дворкин D.Дайси
B.Жозеф Раз
"Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх явдал бол улс орны аюугүй байдал, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн үндсийн үндэс болдог" гэж хэн хэлсэн бэ?A.Г.Совд B.Жозеф Раз C. Дворкин D.Дайси
A.Г.Совд
Хууль дээдлэх ёсыг үзэл баримтлалаар нь хэдэн төрөлд хуваалаг вэ? нэрлэнэ үү.
2 төрөлд хуваадаг.Хэлбэрийн болон агуулгын
"Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" гэж Үндсэн хуулийн хэдийн хэд дэх зарчим бэ? А)13.1 B)12.1 C)14.1 D)14.2
C)14.1
Монгол Улсын хуулийг УИХ албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш хэд хоногийн дотор хүчин төгөлдөр болох вэ? A.7 B.14 C.10 D.30
C.10
........ нь хүнийг үнэн зөвөөр үнэлэх, бусдын эрхийг хүндэтгэх, хэн нэгнийг үндэс угсаа, гарал, хөрөнгө, байр суурь, эрх мэдлээр нь ялгаварлахгүйгээр тэгш, бодит, ёс суртахуунтай хандах зарчим юм.
Шударга ёс
...... нь хүний өөрийн хүсэл зоригоор үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах, үйлдэл хийх, амьдрах орчноо сонгох, хувийн амьдралтай байх, хөдөлмөр эрхлэх, шашин шүтэх эсвэл шүтэхгүй байхзэрэг хүний суурь эрхийг хуулийн хүрээнд саадгүй хэрэгжүүлэх боломж юм.
Эрх чөлөө