Эерэг гадаад нөлөөний нэг жишээ нэрлэ.
Нэрлэнэ.
Эдийн засагчдын үзлээр яагаад бид бохирдлыг тэг түвшинд хүргэж чадахгүй вэ?
Учир нь бараг бүх үйлдвэрлэл бохирдол үүсгэдэг. Бохирдлыг тэг болгохын тулд үйлдвэрлэлийг бүрэн зогсоох шаардлагатай.
Тэнцвэрийн үнэ гэж юу вэ?
Эрэлт, нийлүүлэлт тэнцэж байгаа цэг дээрх үнийг тэнцвэрийн үнэ гэдэг.
Эдийн засгийн хувьд нийлүүлэлтийн муруй юу илэрхийлдэг вэ?
Нийлүүлэлтийн муруй нь нэг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмэлт зардлыг (ахиу зардал) илэрхийлдэг.
Эрэлтийн муруй юу илэрхийлдэг вэ?
Эрэлтийн муруй нь хэрэглэгчид нэг нэгж бүтээгдэхүүн хэрэглэхэд авах ашиг тус буюу ахиу үр өгөөжийг харуулдаг.
Пиговийн татварын зорилго юу вэ?
Сөрөг гадаад нөлөөг засах, үйлдвэрлэлийн хор хохирлыг үйлдвэрлэгч өөрөө төлөх нөхцлийг бүрдүүлэх.
Оновчтой бохирдол" гэж юуг хэлдэг вэ?
Энэ нь үйлдвэрлэл ба бохирдлын зардлыг тэнцвэржүүлсэн, нийт ашиг хамгийн их байх бохирдлын хэмжээ юм
Сөрөг гадаад нөлөө гэж юу вэ?
Сөрөг гадаад нөлөө гэдэг нь тухайн зах зээлийн арилжаанд оролцоогүй хүмүүсийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг нөлөө юм. Жишээ нь: бохирдол.
Эерэг гадаад нөлөө гэж юу вэ?
Эерэг гадаад нөлөө гэдэг нь тухайн зах зээлийн арилжаанд оролцоогүй хүмүүст эерэг ашиг тусаа өгдөг нөлөө юм. Жишээ нь: мод тарих.
Гадаад нөлөө гэж юу вэ?
Үйл ажиллагааны зардал эсвэл ашиг нь гуравдагч этгээдэд нөлөөлөхийг хэлнэ.
Өмчийн эрх тохиромжгүй асуудлын жишээ?
Дэлхийн дулаарал, далайн бохирдол, загасны нөөц багасах.
Хэзээ зах зээл эдийн засгийн хувьд үр ашигтайд тооцогддог вэ?
Гадаад нөлөөгүй үед, нийт нийгмийн үр өгөөжийг хамгийн их байлгах үед.
Free-rider effect гэж юу вэ?
Хүмүүс төлбөрөөс зайлсхийж, бусдын төлсөн ашигийг үнэгүй хүртэх үзэгдэл.
Holdout effect гэж юу вэ?
Нэг тал гэрээг саатуулж, илүү их нөхөн төлбөр шаардах явдал.
Environmental justice гэж юу вэ?
Бүх хүн арьс өнгө, үндэс угсаа, орлогоос үл хамааран тэгш оролцох, хамгаалагдах ёстой зарчим.
Пиговийн татвар ногдуулснаар нийгмийн нийт сайн сайхан байдалд юу тохиолддог вэ?
Нийгмийн сайн сайхан байдал нэмэгддэг, учир нь хор хохирлыг бууруулдаг.
Сөрөг гадаад нөлөөг бууруулахад татвар ямар үүрэгтэй вэ?
Татвар нь бохирдлын өртгийг үнэд шингээж, хэрэглээ ба үйлдвэрлэлийг бууруулж, бохирдлыг багасгана.
Regulatory takings гэж юу вэ?
Засгийн газрын зохицуулалтаас болж хувийн өмчийн үнэ цэнэ буурах явдал.
Coase-ийн теоремийн сул тал нь юу вэ?
Хэт олон хүн өртсөн, мөнгөн үнэлгээ хийхэд төвөгтэй тохиолдолд тохиролцоогоор шийдвэрлэх боломжгүй.
Яагаад сөрөг гадаад нөлөөг зөв үнэлж, татвар тогтоох нь бодит амьдрал дээр хүндрэлтэй байдаг вэ?
Учир нь байгаль орчны хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэхэд олон тодорхойгүй зүйл (эрүүл мэндийн нөлөө, ирээдүй үеийн ашиг, экосистемийн үнэ цэнэ гэх мэт) оролцдог.
Хуванцар сав байгальд задарч бүрэн алга болох хүртэл хэдэн жил шаардлагатай вэ?
400–500 жил орчим.
1 тонн нүүрс шатаахад ойролцоогоор хэдэн тонн CO₂ ялгардаг вэ?
2.5 тонн орчим.
Дэлхийн нийт усны хэдэн хувь нь хүний уухад тохиромжтой цэвэр ус байдаг вэ?
3% орчим, түүнээс уухад шууд тохиромжтой нь ердөө 1% хүрэхгүй.
Дэлхий хэт халахад далайн түвшин яагаад нэмэгддэг вэ?
Хойд ба Өмнөд туйлын мөсөн бүрхүүл хайлснаар их хэмжээний ус далайд нэмэгддэг. Мөн халсан ус эзлэхүүнээрээ тэлдэг.
Хамгийн удаан амьдардаг амьтан аль нь вэ?
Далайн яст мэлхий болон “Greenland shark” гэх акул 400 хүртэл жил амьдардаг.