"Би" (Self) гэдэг нь хувь хүний амьдралын хэв маяг буюу амьдралын зорилгодоо хүрэх арга замтай адилтгагддаг гэж хэн үзсэн бэ?
А.Адлер
Өсвөр насны үеийг ...................... үе шат гэж нэрлэдэг.
идэвхтэй хувь хүний эрин үе, өөрийгөө батлах хүсэл эрмэлзэлтэй үе шат
Critical thinking skills гэж юу вэ?
Шүүмжлэлтэй үнэлэх чадвар
Мета танин мэдэхүй гэж юу вэ?
Өөрийгөө танин мэдэх үйлийн талаарх мэдлэг ба итгэл үнэмшил, аливаа хийж байгаа үйлдэл, сэтгэн бодох, ухамсартай оролдлогууд.
К. Рожерсын "Өөрийн-ойлголт"-ын 3 бүрдэл хэсэг?
self-image, self-worth, ideal-self
Өсвөр насны эхний үеийн хамгийн чухал хэрэгцээ юу вэ?
Нөхөрлөлийн хэрэгцээ
Сургуулийн ахлах ангийн хүүхдийн аль хүйсд сэтгэлийн тэнхээ буурах ажиглагддаг вэ?
Эмэгтэй хүүхдэд ажиглагдана.
Аав нь муурын талаар юу ч мэдээгүй байсан бол түүнд уурлана, харин Уянга аварсан муураа үзүүлбэл аав нь бодлоо өөрчилж магадгүй.
Энэ үе шатыг нэрлэнэ үү. Хэдээс хэдэн насны хүүхдийн хариулт вэ?
2. Субъектив (Subjective) 6-8 нас
К. Рожерс "Өөрийн-ойлголт"-ын бүтцийн тэнцвэрийг ... гэж нэрлэсэн.
Өөрийн-идэвхжил буюу Self-actialization
Найз нөхөрлөлийн харилцаанаас юуг эрэлхийлдэг вэ?
1.Харилцан туслалцаа, үнэнч байх шаардлага
2.Найзаасаа өөрийг нь өрөвдөх ойлгох сэтгэлийг хүлээх
Түрэмгий зан авираас хэрхэн сэргийлж болох вэ? Жишээ өгнө үү?
Түрэмгий үйлдлүүд нь нэмэлт хүчгүй, шагналгүй орхигдох ёстой, эсвэл тэднийг идэвхитэй шиитгэх ёстой.
................ ба ............. нь хүүхдийн хөгжлийн ялгаатай үеүдийг харуулдаг гэж үздэг. Хөгжлийн эхний шатууд нь хөгжлийн дараагийн дэвшилтэт шатны суурь болж өгдөг.
Жигд бус өсөлт ба чанарын өөрчлөлт
Хайнц Кохут-ын онолоор "Өөрийн-ойлголт" -ыг юутай холбон үзсэн бэ?
нарсиссизм
Яагаад нөхөрлөлийн хэрэгцээ өсвөр наснынханд чухал вэ?
Найз нөхөд нь адилхан өсвөр насныхан учраас түүний өнцгөөс бүхнийг харж ойлголцож чаддаг.
Ахлах ангийн хүүхдийн хувийн шинж чанар өсвөр наснаас хэд хэдэн шинжээр ялгагддаг гэсэн нь юу юу вэ?
4)
1. Ертөнцийг үзэх үзэл, бие даасан байдал үүснэ. 2. Ёс суртахууны шинж чанарт тавигдах шаардлага нэмэгдсэн байна.
3. Өөрийгөө үнэлэх байдал бий болсон байна.
4. Өөрийгөө хүмүүжүүлж, хөгжүүлэхийг хичээнэ
Ихэнх хүүхдийн Би-ийн мэдрэмж ерөнхийдөө ЭЕРЭГ. Өөрсдийгөө байгаагаасаа илүү чадвартай гэж итгэдэг.
Яагаад вэ?
Бусдын талаарх ойлголтын хөгжил нь явагдаж байгаа учраас өөрийгөө хараахан бусадтай харьцуулж эхлээгүй байдаг.