A
B
C
D
E
100

Захиргааны гэрээний үндсэн 4 шинжийг нэрлэнэ үү.

1. Захиргааны байгууллага

2. Нийтийн эрх зүйн хүрээнд

3. Гэрээ байгуулагдсан байх

4. Эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх

100

Дараах emoji-г хараад киног таана уу?

👦🏠🎄

Гэртээ ганцаараа / Home alone.

100

Захиргааны байгууллагаас хувийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.

A. Үнэн

B. Худал

B. Худал. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.

100

Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ нь аль нийгмийн салбарт харьяалагдах вэ?

A. Эдийн засаг

B. Нийгэм хангамж

C. Төрийн алба

D. Дэд бүтэц

A. Эдийн засаг

100

Богдхан уул хэдэн амтай вэ? 

A. 32 B. 30 C. 35 D. 36

A. 32

200

Захиргааны актын материаллаг эрх зүйн алдаа гэж юу вэ?

Хуульд үндэслээгүйгээр хууль бус үүрэг бий болгосон.

200

Илт хууль бус захиргааны актын хувьд илт хууль бус гэдэг нь тогтоогдсон цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.

A. Үнэн

B. Худал 

B. Худал

(Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.)

200

Захиргааны байгууллагын зөвшөөрөл бичгээр, захиргааны актаар, захиргааны хэм хэмжээний актаар илэрч болно.

А. Үнэн

B. Худал


B. Худал. Захиргааны байгууллагын зөвшөөрөл бичгээр, захиргааны актаар илэрч болно.

200

Дараах emoji-г хараад киног таана уу? 










Space Jam

200

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоход хуулиар нарийвчилсан зохицуулалт шаарддаггүй.

A. Үнэн

B. Худал

A. Үнэн

300

Хуулийн тайлбарыг дараах байгууллагуудаас аль нь гаргах вэ?

A. Үндсэн хуулийн шүүх

B. Улсын дээд шүүх

C. Үндсэн хуулийн цэц

D. Улсын их хурал

B. Улсын дээд шүүх

300

Бичмэл захиргааны актын хувьд ЗЕХ40.3 ба ЗЕХ40.4 дагуу.............-г заавал шаарддаг ба байхгүй тохиолдолд захиргааны акт эрх зүйн зөрчилтэйд тооцогдоно.

А. Өргөдөл

Б. Тусгай дүгнэлт

В. Дүгнэлт

Г.Сонсох ажиллагаа

В. Дүгнэлт

300

Захиргааны актыг цуцлах үндэслэл аль нь вэ?

А. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол

Б. Захиргааны актыг гаргуулахдаа хууль бус аргыг хэрэглэсэн

В. Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

Г. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.

А. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол

300

............... акт гэдэг нь захиргааны актын ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлагын шинжийг өөртөө агуулж байдаг.

А. Илт хууль бус

Б. Эрх зүйн зөрчилтэй

В. Хэлбэрийн шаардлага хангаагүй

Г. Материаллаг эрх зүйн шаардлага хангаагүй

А. Илт хууль бус

300

Монголын захиргааны эрх зүйд “Захиргааны гэрээ”-ний институтын 2015 оноос хойшхи хөгжлийн талаар товч тайлбарлана уу.

Захиргааны гэрээний цогц зохицуулалтыг 2015 онд ЗЕХ-ийн 5 дугаар бүлэгт хуульчилж өгсөн. Ингэснээр, Захиргааны гэрээг Монголын эрх зүйн шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

400

Захиргааны гэрээний бодит хэрэгцээ шаардлага нь юу вэ?

Эрх зүйн зохицуулалтаас гадуур захиргааны практикт нийгмийн бодит шаардлагаас үүдэн захиргаанаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоо дэмжлэгийг авахын тулд тэдэнтэй хамтран ажиллахдаа гэрээг янз бүрийн байдлаар байгуулж хэрэглэх нь үр дүнтэй байна. Тийм учраас захиргаанаас эдгээр гэрээг хэрхэн байгуулах болон гэрээний цаашдын эрх зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэж байна.

400

Тэгш ба  тэгш бус  эрх бүхий субьектуудын хооронд байгуулсан  захиргааны гэрээнүүд   юугаараа ялгаатай байдаг вэ?

Тэгш ба  тэгш бус  эрх бүхий субьектуудын хооронд байгуулсан  захиргааны гэрээнүүд  нь зайлшгүй   биелүүлэх шаардлага бүхий эрх зүйн хэм хэмжээнд  урьдчилан тусгасан  нөхцлүүд болон  эдгээр гэрээний  хүчин төгөлдөр  бус байдлаас үүдсэн үр дагавраараа хоорондоо ялгаатай  байдаг.

400

Дараахаас аль нь концессын гэрээнд орохгүй вэ? 

A. Стратегийн ашигт малтмалын орд ашиглах гэрээ

B. Оюутолгойн гэрээ

C. Үндсэн хуулийн байгууллагуудын хоорондох эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ

D. Тавантолгойн гэрээ

C. Үндсэн хуулийн байгууллагуудын хоорондох эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ

400

Гэрээ бичгийн хэлбэртэй байх гэсэн ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлана уу.


Салбарын хуульд өөр хэлбэрийг заагаагүй бол захиргааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулна. Бичгээр байгуулах шаардлага бүх төрлийн захиргааны гэрээ, захиргааны гэрээг цуцлах санал мөн 3EX53-д гуравдагч этгээдийн зөвшөөрөл хамаарахгүй ч мөн бичгээр гарах шаардлага тавигдана. Бичгийн хэлбэр гэдэгт ИХ$42-д заасны дагуу гэрээний бүх талууд гарын үсэг зурсан нэгдсэн баримт бичиг болох гэрээний цорын ганц текстийг ойлгож болно.

400

Захиргааны    гэрээ    ба    захиргааны    актын нийтлэг талууд?

Тухайн нэг харилцааг зохицуулсан, гадагш нөлөөлөлтэй байдаг.

500

Ямар ямар харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохгүй вэ?

1.Захиргааны байгууллага биш тохиолдолд. 2.Хувийн эрх зүйд 3.Захиргааны байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд 4.Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд 5.Олон улсын эрх зүйн харилцаанд 6.Төрөөс сүм хийдтэй харилцах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохгүй.

500

Дараахаас аль хариулт нь захиргааны гэрээний зорилго чиг үүргийн ангилалд орохгүй вэ?

А. Аж ахуйн харилцаан дахь бүтээн байгуулалтын

Б. Нийгмийн хамгааллын

В. Өмч хувьчлалын 

Г. Захиргааны чиг үүргийн хамтран биелүүлэх гэрээ

Б. Нийгмийн хамгааллын 

500

Захиргааны гэрээг эрх зүйн шинж чанараар нь юу юу гэж ангилдаг вэ?

Захирамжилсан актын оронд байгуулсан 

Захиргааны актыг нөхөн гүйцээсэн 

Нийтийн эрх зүйн харилцааг үүсгэсэн Хэлбэржүүлсэн 

Эрх олгосон 

Үүрэг бий болгосон

500

Ямар гэрээ тэгш ба тэгш бус эрх бүхий субъектуудын хооронд байгуулагдаж болдог вэ?

Гэрээний  талууд  гэрээний зүйл  эсвэл эрх зүйн зохицуулалтын  тодорхой бус  эргэлзээтэй  байдлын улмаас  харилцан нэгнийхээ хүчинд (нөлөөлөлд) автахаас зайлсхийх нөхцөл байдлыг урьдчилан зохицуулсан захиргааны гэрээ байгуулж болно.

500

Дараахаас аль хариулт нь захиргааны гэрээний зохицуулж буй салбарын ангилалд орохгүй вэ?

А. Байгаль орчны 

Б. Төрийн албаны 

В. Өмч хувьчлалын

Г. Хот байгуулалтын  

В. Өмч хувьчлалын