Цэцгийн бүтэц
Жимс
Тоос
Баг цэцэг
Хөгжилтэй асуулт
100

Дохиур нь юу юунаас тогтдог вэ? 

Шилбэ, тоосовч хоёроос тогтоно.

100

Шүүслэг жимсийг хэд ангилдаг вэ?

2(нэг үрт яст,олон үрт жимсгэнэ)

100

Тоос нь .... давхар бүрхүүлтэй эс юм. 

2

100

Нэг ишин  дээр олон цэцэг байрласныг ямар цэцэг гэдэг вэ? 

Баг цэцэг гэнэ.

100

Нэг мөч хэдэн минуттай тэнцдэг вэ?

15 минут

200

Үр тогтолт хаана явагддаг вэ?

Үр боловсрох орны үрэвчинд явагддаг.

200


Хуурай жимс нь ямар байдаг вэ? 


Жимсэвчний хананууд хуурай, хатуу

200

Тоосовч тус бүр нь хэдэн тасалгаатай байдаг вэ? 

Хоёр

200

Баг цэцгийг юу юу гэж ангилдаг вэ?

Моноподиаль буюу тодорхойгүй

Симподиаль буюу тодорхой гэж ангилдаг. 

200

Агаарын хэдэн хувийг хүчилтөрөгч эзэлдэг вэ?

20.95~21%

300

Цомирлогийн латин нэрийг нэрлэ.

calyx

300

Зөвхөн үрэвчнээс үүссэн жимсийг ямар жимс гэдэг вэ?

жинхэнэ жимс

300

Үр тогтолт ямар процессын дараа явагддаг вэ?

Тоос хүртэлтийн дараа явагддаг.

300

Моноподиаль баг цэцгийг дотор нь юу юу гэж ангилдаг вэ? 

Энгийн ботрид, нийлмэл ботрид

300

МУ-ын үндсэн хууль хэдэн бүлэгтэй вэ? 

6

400

Энгийн шадар эртхэн нь яг ямар байдаг вэ? 

навчинцарууд ногоон өнгөтэй байвал цомирлог маягийн энгийн шадар эрхтэн, навчинцрууд хурц тод өнгөтэй байвал дэлбэ маягийн энгийн шадар эрхтэн гэнэ. 

400

Гадаад давхраа нь нимгэн хальсархаг, дунд, дотоод давхраа нь шүүслэг зөөлөн олон үртэй, дээд буюу доод үрэвчнээс үүсэлтэй жимсийг ямар жимс гэдэг вэ?

жимсгэнэ жимс

400

Дохиурын тоосовч нь янз бүрээр нэгдэж тоосоо гадагш тараах зохилдолгоотой байдаг. Тоосоо ямар ямар байдлаар тараадаг вэ? 1 жишээ хэл

туушдаа ханзарч хагардаг, зарим нь хөндлөн, зарим нь тусгай таглаатай, зарим нь үзүүртээ цоордог


400

Симподиаль баг цэцэг нь ямар баг цэцэг вэ?

тодорхой баг цэцэг (циммоз)

400

Ямар амьтныг монгол бичигт "мэнэхэй" гэж бичдэг вэ?

мэлхий

500

Давхар шадар эрхтэн нь яг ямар байдаг вэ? 

Далбэ, цомирлог хэмээх хоёр өөр төрлийн навчинцруудаас тогтсоныг давхар шадар эрхтэн гэнэ.

500

Жимсний үрийг агуулсан уут маягийн зүйлийг жимсэвч буюу юу гэдэг вэ?

Перикарп

500

Тоос хүртэлт яаж явагддаг вэ?

тоосовчноос гарсан тоос үр боловсрох орны амсард бэхлэгдэн тоос хүртэлт явагдана.

500

Цацаг баг цэцгийн тодорхойлолтыг хэлнэ үү 

Гол ишиндээ баг цэцгүүд адил хэмжээтэй шилбээр бэхлэгдсэнийг хэлнэ.

500

Хамгийн анхны монгол кино ямар нэртэйгээр бүтээгдсэн бэ?

Монгол хүү