Өрсөлдөөний давуу талыг бий болгох
Маркетингийн мэдээллийг удирдах
Зорилтот зах зээлд үнэ цэнийг бий болгох
Бүтээгдэхүүн ба бренд
Танин мэдэхүйн асуулт
100

Зах зээлийн сул орон зай эзэмших түлхүүр ойлголт нь төрөлжих явдал юм. 

a. Үнэн                    b. Худал

а. Үнэн

100

Маркетингийн хэтэрхий их мэдээлэлтэй байх нь бараг мэдээлэлгүй байх шиг сөрөг үр дагавар дагуулж болно. 

а. Үнэн                 b. Худал

а. Үнэн

100

Зан төлөвийн зарчмаар хэсэгчлэх дэд зарчмуудад орохгүйг тодорхойл.

a.Худалдан авах давтамжаар

b.Хэрэглээний түвшнээр

c.Бараанд хандах хандлагаар

d.Үр ашгаар

c.Бараанд хандах хандлагаар

100

Бүтээгдэхүүний онцлог шинж чанар, гаднах үзэмж, сав баглаа боодлыг тодорхойлж, брэндийн имиджийг бүрдүүлсэн тохиолдолд бүтээгдэхүүний аль түвшинд хамаарах вэ?

a. Бодит бүтээгдэхүүн

b. Үндсэн үр ашиг

c. Нэмэгдсэн бүтээгдэхүүн

d. Боломжит бүтээгдэхүүн

a. Бодит бүтээгдэхүүн

100

Congratulations!

+100

200

Өрсөлдөөний ... гэдэг нь зорилтот хэрэглэгчдэдээ өрсөлдөгчөөсөө илүү их үнэ цэнэ, сэтгэл ханамжийг хүргэх тухай ойлголт юм.

а. шинжилгээ

b. сул тал

c. зорилт

d. давуу тал

d. давуу тал

200

Компанийн маркетингийн интеллиженсийн эх сурвалжид аль нь хамаарахгүй вэ?

a.Гол хэрэглэгчид

b.Салбарын тойм мэдээлэл 

c.Учир шалтгааны судалгаа

d.Бэлтгэн нийлүүлэгчдийн тухай мэдээлэл

e.Өрсөлдөгчийн вэб сайт

c.Учир шалтгааны судалгаа

200

Хүн амзүйн зарчмаар хэсэгчлэх дэд зарчмуудад орохгүйг тодорхойл.

a.Нас 

b.Үзэл бодол

c.Орлогын түвшин

d.Ам бүлийн тоо

e.Гэр бүлийн амьдралын мөчлөг

b.Үзэл бодол

200

............... бүтээгдэхүүн нь бага үнэтэй, бага хүч чармайлт гарган, байнга худалдан авдаг.

a.Тохиромжтой

b.Дэлгүүрийн

c.Онцгой

d.Идэвхгүй эрэлттэй

e.Удаан эдэлгээтэй

f.Түргэн эдэлгээтэй

a.Тохиромжтой

200

Усгүй далай хаана байдаг вэ?

Газрын зурагт
300

Баяр хүргэе!


+300

300

Менежерүүд ихэнхдээ эхлээд... судалгааг хийгээд, шаардлагатай тохиолдолд... судалгааг хийдэг.

a.тандах, учир шалтгааны

b.тодорхойлох, учир шалтгааны

c.тодорхойлох, тандах

d.учир шалтгааны, тодорхойлох

a.тандах, учир шалтгааны

300

Сегмент бүрд тохирсон маркетингийн хольцыг санал болгож буй нь:

a.Гүн нэвтрэх

b.Үл ялгаварт маркетинг

c.Төвлөрөх

d.Бараагаа хөгжүүлэх

e.Ялгаварт маркетинг

e.Ялгаварт маркетинг

300

Бүтээгдэхүүний шугам гэдэг нь ....................... юм.

a.ижил төрлийн сувгаар зах зээлд гардаг

b.өгөгдсөн үнийн түвшинд хэлбэлздэг

c.ижил хэрэглэгчдийн хэсэгт санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн бүлэг

d.ижил төрлийн чиг үүрэг бүхий бүтээгдэхүүнүүд бүлэг


d.ижил төрлийн чиг үүрэг бүхий бүтээгдэхүүнүүд бүлэг

300

Дууг үргэлжлүүлээрэй кк.

Хайр яг анхны цас шиг...........

Чив чимээгүй будрах цасан биднийг хучсан

Хөлийн мөр гараагүй

Чи биднийг хүн дагаагүй

400

Өрсөлдөгчийн анхаарлыг бага татах, зах зээлийн хангалттай өгөөж бүхий хэсгийг эзэмшдэг байгууллага бол зах зээлд ... юм. 

a. тэмцэгч

b. сул зай эзэмшигч

c. тэргүүлэгч

d. довтлогч

e. дагалдагч

b. сул зай эзэмшигч

400

Пепси компанийн маркетингийн албанаас хүн ам зүйн ялгаатай бүлгүүдийн хувьд элсэн чихрийн агууламжгүй, калоригүй ямар хийжүүлсэн ундааг хэрэглэж байгааг болон яагаад бусад брендээс илүүд үздэг гэдгийг тодруулахыг зорьж байна. Энэ тохиолдолд тэд... судалгаа хийх нь хамгийн тохиромжтой байна. 

a.тандах 

b.учир шалтгааны 

c.туршилтын 

d.тодруулах

d.тодруулах

400

MGL Wedding ХХК нь гэрлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулдаг ба христийн шашин шүтдэг хүмүүст зориулсан сүмийн заал, уламжлалт буюу монгол гэр маягийн гэсэн 2 заалтайгаар үйлчилж байгаа нь зах зээлийг ямар зарчим дээр тулгуурлан хэсэгчилсэн бэ?

a.Сэтгэлзүйн

b.Хүн амзүйн

c.Насаар нь

d.Газарзүйн

e.Зан төлөвийн

a.Сэтгэлзүйн

400

.

-400

400

Үнэн худал хоёрын хооронд хэдий хэр зай байдаг вэ?

4н хуруу

500

Ялгарах стратеги гэдэг нь...

а. компани зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэл болон хуваарилалтын зардлаа хамгийн бага түвшинд тогтоож, үнийг бууруулах стратеги.

b. компани өндөр хэмжээнд ялгарсан бүтээгдэхүүний шугам болон маркетингийн хөтөлбөрт төвлөрч, салбарын тэргүүлэгч болохоор зорих стратеги

с. компани хүчин чармайлтаа нийт зах зээл гэхээсээ илүү цөөн хэдэн зах зээлийн сегментэд төвлөрүүлэх стратеги.

d. а болон с

b. компани өндөр хэмжээнд ялгарсан бүтээгдэхүүний шугам болон маркетингийн хөтөлбөрт төвлөрч, салбарын тэргүүлэгч болохоор зорих стратеги

500

Та өөрийн асуулгын судалгааны анкетадаа дан хаалттай асуултууд оруулахаар төлөвлөсөн. Тэгвэл дараах асуултуудаас аль нь таны судалгааны анкетад тусгагдсан байх боломжгүй вэ?

a.Та шоколаданд дуртай юу?

b.Таны хүйс?

c.Та цагийн ажилтан уу эсвэл үндсэн ажилтан уу?

d.Таны хамрагдах англи хэлний сургалтыг та ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

d.Таны хамрагдах англи хэлний сургалтыг та ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

500

Ялгаварт маркетингийн стратегийг баримталснаар.......

зах зээлийн нэг сегментийг сонгон хэд хэдэн маркетингийн хольцыг санал болгоно.

зах зээлийн нэг сегментийг сонгож ажиллана.

ялгаатай сегментүүдэд маркетингийн ялгаатай хольцыг санал болгоно.

хэрэглэгч бүрт тохирсон маркетингийн хольцыг санал болгоно.

ялгаатай сегментүүдэд маркетингийн ялгаатай хольцыг санал болгоно.

500

Бүтээгдэхүүний шугмыг өргөжүүлэх гэдэг нь .......................... юм.

a.хуучин шугмаас бага эсвэл өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг нэмэх

b.өөр шугам нэмж бий болгох

c.шугамд шинэ бүтээгдэхүүн гаргах

d.Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэх

c.шугамд шинэ бүтээгдэхүүн гаргах

500

3 өндгийг 2 аав, 2 хүү яаж идэх вэ?

нэг нэгээр нь. Учир нь өвөө, аав, хүү гурав юм