Соёл, соёлын ангилал
Соёлын даяаршил
Соёлын үйлдвэрлэл
Соёлын цочирдол, эрх чөлөө
Соёлын аялал жуучлал
100

Соёл гэдэг үг нь ямар үгнээс гаралтай вэ?

хөрс боловсруулах

100

Соёлын даяаршил хэдий үеэс бий болсон бэ? 

Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс бий болжээ.

100

Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэдий үеэс анх гарсан бэ? 

1980-аад оны үед техник, технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотой олон улсын түвшинд соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарчээ.

100

Эрх чөлөө гэж юу вэ? 

Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж, түүний баталгааг хэлнэ.

100

Соёлын аялал жуучлал хэмээх ойлголт хэдий үеэс анх гарсан бэ? 

Соёлын аялал жуулчлал хэмээх ойлголт 1970-аад  оноос  нийтийн  хэрэглээнд нэвтэрчээ. 

200

Соёл судлал хэдий үеэс бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн бэ? 

20-р зуун

200

Соёлын даяаршлын тодорхойлолт

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг хэлнэ.

200

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэдэн онд баталсан бэ? 

2015 онд

200

Дэ.Кемпбэллийн үзэл баримтлал

Эрх чөлөө бол  хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх,  хувь чанараа хөгжүүлэх боломж    мөн. Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал, эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс    өөрөөс нь шалтгаална.

200

Соёлын аялал жуучлалын тодорхойлолт

Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын    харилцааны    олон хэлбэрийг    багтаасан  өөр  соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг хэлнэ.  

300

Соёлын дархлаа гэж юу вэ? 

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, соёлынх нь өвөрмөц байдал болон бусдаас ялгаран онцгойрох хэв маягт гаднын нөлөө орж өөрчлөгдөх, эсвэл соёлын тулгалтаар устгах оролдлого гарах тохиолдол бүрд хариу үзүүлэх чадвар юм.

300

Тогтвортой хөгжил гэж юу вэ? 

Тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг алдагдуулахгүй байх, ёс суртахууныг дээдлэх, тухайлбал, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, сахилгыг өндөржүүлэх явдал юм.

300

Соёлын үйлдвэрлэл гэж юу вэ? 

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэлнэ.

300

Соёлын цочирдол гэж юу вэ? 

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг хэлнэ.

300

Соёлын аялал жуучлалын ангилал

дотоодын болон олон улсын 

400

Соёлын адилсал гэж юу вэ? 

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг соёлын адилсал гэнэ.

400

Монгол улс дэлхийн тогвортой хөгжлийн үзэл баримтлалд хэзээ нэгдэн орсон бэ? 

2005 онд

400

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрт ямар чиглэлээр хэрэгжүүлэхээр заасан байдаг вэ? 

  • кино урлаг (бүх төрөл)
  • дизайн, дүрслэх урлаг (хувцас загвар, дизайн, гар урлал, уран зураг)
  • тайзны уран бүтээл (урлагийн бүх төрлийн тоглолт, үзүүлбэр)
  • соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
400

Соёлын цочирдлын үе шатыг нэрлэнэ үү? 

шинэ газар таалагдаж, урам зориг эрч хүчтэй байна.

В - харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүйгээс бухимдал эхэлнэ. Гэрээ санах, ганцаардах гэх мэт.

C - бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйлийг хүлээн авч чаддаг болно.

D - шинэ орчинд бүрэн дасна.

E - шинэ соёлд дассан боловч, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа тогтоож чадахгүй

F - найз, нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө.

G – эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож эхэлж, хүмүүстэй харилцаа тогтоож, аливаад уян хатан хандана.

400

Соёлын аялал жуучлалын ач холбогдлоос 3-с дээш нэрлэнэ үү? 

  • эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг дэмжинэ.
  • олон улсын харилцаа, харилцан хүндэтгэл, ойлголцол, энх тайвнаар зэрэгцэн орших зорилгод эерэгээр нөлөөлнө.
  • түүх, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгодог.
  • өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах, бэхжүүлэхэд тусалдаг.
  • үндэсний бахархлыг сэргээх, соёлын дархлааг идэвхжүүлдэг.
500

Соёлын орон зай болон кибер орон зай гэж юу вэ? 

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг орчныг хэлнэ. Соёлын орон зай нь төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж юм.

Компьютер, технологи, цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг кибер орон зай гэдэг.  

500

Соёлын даяаршлын давуу талаас 3-ыг дурдна уу? 

  • ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах, өгөх боломж
  • чөлөөт худалдаа, олон улсын худалдаа, бизнесийн үйл ажиллагаа тэлэн хөгжих, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд борлуулах боломж
  • олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
  • олон улсын аялал жуулчлал хүрээгээ тэлж, гадаадын бүтээгдэхүүн, соёлыг хэрэглэж, шинэ арга технологид суралцах боломж
  • соёл, урлаг, спортын тэмцээний цар хүрээ, хэлбэр улам бүр өргөжих боломж
  • өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж
  • үндэсний соёлын үйлдвэрлэлээр олон улсад өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх боломж
500

Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдлоос 3-с дээшийг дурьдна уу? 

  • ажлын байр нэмэгдүүлдэг
  • иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгоно.
  • ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг.
500

Соёлын эрх чөлөөний асуудлаас 3-с дээшийг дурьднаа уу? 

соёлын, угсаатны, арьсны, бэлгийн чиг баримжааны, шашны, оюун санааны ялгаатай байдлыг үнэлэх, эдгээрээс үл хамааран хоорондоо харилцах, уг харилцаагаа улам тэлэх, нийгмийн бүлгүүдийн харилцан адилгүй санаа бодлыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, хувийн онцлогоос хамааран нээлттэй байж чадахгүй байгаа хүмүүст манлайлах боломжийг олгох, дэмжих, амьдрах хэв маягийг тулгахгүй байх гэх мэтээр бусдыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон асуудал багтана.

500

Соёлын аялал жуучлалд ямар зарчим баримталдаг вэ? 

- Соёлын солилцоонд тулгуурлах

-нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

-байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх\

-соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх