Хичээгээрэй
Эргэцүүлээрэй
Санаарай
Бодоорой
Чадна ш дээ
100

Английн эрх чөлөөний тулгын чулуу болох баримт бичгийг нэрлээрэй

Эрх чөлөөний Харти

100

"Миний дөрвөн хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөрөө бус, өөрийн чадвар чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг" гэж хэн, ямар илтгэлдээ өгүүлсэн бэ

Мартин Лютер Кинг " Надад мөрөөдөл бий"

100

Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг .... гэнэ.

Гэрээ

100

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүнээс 6 сар тасралтгүй төлсөн нөхцөлд

100

Хөдөлмөрийн гэрээг хэлбэрийн хувьд хэрхэн ангилдаг вэ?

Ердийн ба контракт гэрээ

200

Иргэний эрх зүйн заримдаг чадамжийн насыг хэлнэ үү

7-14 нас

200

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэдэн оны хэдэн сард хаанаас баталсан бэ?

1948-12-10. НҮБ Ерөнхий Ассамблей

200

Хүний эрх энгийн зүйлээс эхэлдэг гэж хэн хэлсэн бэ

Элеанор Рузвелт

200

Иргэн захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа бол хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй вэ?

30 хоногийн дотор тухайн албан тушаалтны харьяалах дээд шатны албан тушаалтанд гаргана

200

Нийгмийн даатгалд ..... болон ...... гэсэн 2 хэлбэрээр хамрагдана.

Албан журмаар болон сайн дурын

300

Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан цагийн хөлсийг ...... дахин нэмэгдүүлж олгоно.

1,5 

300

Эрэгтэй, эмэгтэй хүн  бүр улс төр, эдийн засаг, нийгэм соёл, гэр бүлийн бусад харилцаанд тэгш эрхтэй байх, 

Энэ ямар хуулийн заалт вэ?

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 
300

Ажил хийх насны доод хязгаар хэд вэ?

13

300

Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны  үнэт зүйлсийг .... гэнэ.

Обьект

300

Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно. Энэ ямархуулийн заалт вэ?

Зөрчлийн тухай хууль

400

Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримтыг ..... гэнэ.

Хүсэлт

400

Улс орны төр засгийн газрыг хэннэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгохыг .... гэнэ.

RULE OF LAW

400

Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг М удахгүй төрөх хүүхдийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн, ирээдүйн амьдралын баталгааг хангах зорилгоор харьяа дүүргийхээ улсын бүртгэлд ханджээ. Болох болохгүйг  тайлбарлаарай.

Болохгүй. Яагаад гэвэл төрөөгүй, нэр, аваагүй, улсын бүртгэлд байхгүй гэх мэт

400

Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдийг нэрлээрэй.

-Хүн бүрд адилхан байна.

-Салгаж үл болно

-Халдаж болохгүй

-Үл хэмжигдэх зүйл

400

Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг ........ гэнэ.

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа

500

Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар

500

Эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий ойлголтыг ..... гэнэ.

Чадвар

500

Сахилгын зөрчлийн шийтгэлд  юу юу орохыг хэлнэ үү

Сануулах, Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, Ажлаас халах

500

Иргэн Болд 250000 төгрөгийн цалин авдаг бол иргэн хэдэн төгрөгний нийгмийн даатгалын шимтгэл төлөх вэ? Бодож тооцоолоорой

250000 ийн 11,5 хувь /иргэн / 275000 төгрөг 

500

Хөдөлмөрийн гэрээний гол 4 нөхцлийг нэрлээрэй.

-Ажлын байрны буюу албан тушаалын нэр

-Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн нэр

-Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

-Хөдөлмөрийн нөхцөл