1. Хамтын гэрээг хэн байгуулдаг вэ?
A) Зөвхөн ажил олгогч
B) Зөвхөн ажилчид
C) Ажил олгогчийн төлөөлөгч ба үйлдвэрчний эвлэл (эсвэл ажилчдын төлөөлөгч)
D) Засгийн газрын төлөөлөгч
C) Ажил олгогчийн төлөөлөгч ба үйлдвэрчний эвлэл (эсвэл ажилчдын төлөөлөгч)
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ямар үндэслэлээр дуусгавар болох вэ?
a) Ажилтан хүсэлтэй бол
b) Ажил олгогч хүсэлтэй бол
c) Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан
d) Ажилтан хүнд өвчин туссан
c) Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан
2021 оны хөдөлмөрийн тухай хууль хэдэн бүлэг хэндэн зүйлтэй вэ?
А. 13 бүлэг 166 зүйл
Б. 12 бүлэг 150 зүйл
В. 13 бүлэг 165 зүйл
Д. 12 бүлэг 151 зүйл
А. 13 бүлэг 166 зүйл
Бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг юу гэж 2 ангилдаг вэ?
А. Бүрэн болон бүрэн бус
Б. Нээлттэй болон хаалттай
В. Ил болон далд
Д. Нийтлэг болон явцуу
В. Ил болон далд
Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах гэрээний хугацаа хэдэн жил хүртэл байж болох вэ?
A) 1 жил+1
B) 2 жил+1
C) 3 жил+1
D) 5 жил+1
B) 2 жил+1
Хамтын гэрээний үйлчлэх хүрээ юу вэ?
A) Зөвхөн нэг ажилчин
B) Зөвхөн тодорхой нэгж
C) Бүх ажилчид болон салбар нэгжүүд
D) Зөвхөн удирдлагын албан тушаалтнууд
C) Бүх ажилчид болон салбар нэгжүүд
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход тэтгэмж авах эрхтэй ажилтнууд ямар нөхцөлд заавал тэтгэмж авна вэ?
a) Ажилтан нэг жил ажилласан бол
b) Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 10 ба түүнээс дээш жил үргэлжилсэн бол
c) Ажилтан өөр мэргэжил эзэмшсэн бол
d) Ажилтны санхүүгийн байдал дордсон бол
b) Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 10 ба түүнээс дээш жил үргэлжилсэн бол
1999 оны хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд уг хугацаа нь ........ сар байна.
А. 6 сар
Б. 2 сар
В. 3 сар
Д. 1 сар
В. 3 сар
Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны ерөнхий байдалд дараахаас аль нь орохгүй вэ?
А. Цалинтай ажил эрхлэгчид
Б. Цэргийн албан хаагчид
В. Суралцаж байгаа хүмүүс
Д. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид
Д. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид
Ажлын бүтэн бус цагаар ажиллах гэрээнд юуг тусгах шаардлагатай вэ?
A) Зөвхөн цалин
B) Ажиллах нийт цаг, эхлэх/дуусах цаг
C) Зөвхөн ажлын байрны дэлгэрэнгүй
D) Зөвхөн ажил олгогчийн мэдээлэл
В) Ажиллах нийт цаг, эхлэх/дуусах цаг
Ажилтан ажил олгогчоос өөртэй нь зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юу хийх ёстой вэ?
A) Үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх
B) Зөвхөн ажил олгогчийн зөвшөөрөл авах
C) Аль алинд нь мэдэгдэхгүй
D) Зөвхөн хуулийн этгээдэд мэдэгдэх
A) Үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
A) Өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон
B) Эрх бүхий байгууллага шаардсан
C) Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон
D) Өөр ажил албан тушаалд зэрэг ажиллах тохиолдолд
D) Өөр ажил албан тушаалд зэрэг ажиллах тохиолдолд
Анхны 1925 оны хөдөлмөрийн хуулинд юуг голчлон тусгаж байсан бэ?
А. Хамтын гэрээ
Б. Хөдөлмөрийн хөлс, ажлын цаг
В. ҮЭ-ийн эрх
Д. Хөдөлмөрийн сахилга, ажлын цаг
Д. Хөдөлмөрийн сахилга, ажлын цаг
Хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцох аргад аль нь хамаарах вэ?
А. Суралцаж байгаа хүмүүс
Б. Гар урлал эрхлэгчид
В. Ажил олгогчид
Д. Үйлдвэрлэл хоршооллын гишүүд
В. Ажил олгогчид
Дагалдан суралцах ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хэн төлөх вэ?
A) Зөвхөн ажилтан
B) Зөвхөн ажил олгогч
C) Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
D) Сургалтын байгууллага
C) Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Хамтын гэрээ байгуулсан байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний хүчин төгөлдөр байдал юу болох вэ?
A) Гэрээ цуцлагдах
B) Гэрээ хэвээр мөрдөгдөх, нэмэлт, өөрчлөлт оруулж болно
C) Гэрээ шинэчлэн байгуулагдах
D) Гэрээ хүчин төгөлдөр биш болно
B) Гэрээ хэвээр мөрдөгдөх, нэмэлт, өөрчлөлт оруулж болно
Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш ............... хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.
30
1973 оны хөдөлмөрийн хууль хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй байсан вэ?
А. 15 бүлэг 142 зүйл
Б. 10 бүлэг 70 зүйл
В. 19 бүлэг 106 зүйл
Д. 15 бүлэг 223 зүйл
Д. 15 бүлэг 223 зүйл
Хөдөлмөр эрхлэж буй хүн амыг олон улсын түвшинд хэдэн бүлэгт ангилан авч үздэг вэ?
А. 7
Б. 6
В. 9
Д. 8
Б. 6
Онцгой нөхцөл бүхий гэрээг цуцалж болох нэг шалтгаан юу вэ?
A) Ажилтны гэр бүл өөр хотод шилжин суурьшсан
B) Ажилтан гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн
C) Ажил олгогчийн лого өөрчлөгдсөн
D) Ажилтны амралтын өдөр өөрчлөгдсөн
B) Ажилтан гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн
Аль нь хамтын гэрээнд тусгагдах асуудал биш вэ?
A)Үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ;
B)Үндсэн цалинг индексжүүлэх босго, хувь хэмжээ, давтамж;
C)Ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ;
D) Ажил олгогчийн хувийн хуулийн хэрэгслийг хамгаалах
D) Ажил олгогчийн хувийн хуулийн хэрэгслийг хамгаалах
Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ........хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно.
90
........... оны 2-р сарын 14 нд Ардын засгийн газрын тогтоолоор баталсан /Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм/ гэгчийг батлан гаргасан нь тухайн үедээ хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бие даасан баримт бичэг байсан юм.
А. 1930
Б. 1933
В. 1934
Д. 1925
Д. 1925
Далд ажилгүйдэл гэж юу вэ?
Үндэсний эдийн засагт ёс төдий хөдөлмөр эрхлэж байгаа нэртэй боловч, үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай уялдан чөлөөлөгдсөн байж болох тийм хүмүүст хамрах ажилгүйдлийг далд ажилгүйдэл гэнэ.
Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа ямар байх вэ?
А. 2 сар+1 сар
Б. 3 сар+ 1 сар
В. 3 сар +3 сар
Д. 2 сар 7 хоног
В. 3 сар +3 сар