ТХЗ16 юуг сурталчлах зорилготой вэ?
a. Хүрээлэн буй орчны тогтвортой байдал
b. Эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал
c. Энх тайван, Шударга ёс, Хүчтэй Институт
d. Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа
c. Энх тайван, Шударга ёс, Хүчтэй Институт
Нэгдсэн үндэсний байгууллага ямар зорилготой байгууллага вэ?
a) Дэлхий даяар энх тайван, аюулгүй байдлыг бий болгох
b) Дэлхий худалдаа, эдийн засгийн бодлого дээр төвлөрдөг байгууллага
c) Бүх улсын засгийн газрыг удирдан чиглүүлж, улс орнууд хоорондын хууль тогтоомж гаргадаг
d) Зөвхөн хүрээлэн буй орчны асуудалд төвлөрдөг
a) Дэлхий даяар энх тайван, аюулгүй байдлыг бий болгох
Монгол улсын иргэн сонгох эрхээ хэдэн наснаас эхлэн эдлэх вэ?
a. 15 нас
b. 16 нас
c. 18 нас
d. 21 нас
c. 18 нас
Зарим сар 31 хоногтой зарим сар 30 хоногтой хэдэн сар 28 хоногтой вэ?
a. 2 дугаар сар
b. 1 сар
c. Бүх сар
d. Аль нь ч биш
c. Бүх сар
ТХЗ16-д хүчтэй институт гэж юуг хэлж байгаа вэ?
a) Шударга, ил тод, үр нөлөөтэй
b) Үр ашигтай, баялаг бий олгох чадамжтай
c) Үлгэр жишээ байгууллагууд
d) Төрийн бус байгууллагууд
a) Шударга, ил тод, үр нөлөөтэй
Дэлхийн түүхэнд болсон хамгийн том дайн юу вэ?-200
a) Дэлхийн 1-р дайн (1914–1918)
b) Дэлхийн 2-р дайн (1939–1945)
c) Наполеоны дайн (1803–1815)
d) Вьетнамын дайн (1955–1975)
b) Дэлхийн 2-р дайн (1939–1945)
Монгол улсын үндсэн хуульд заасан үүргүүдээс аль нь журамт үүрэг биш вэ?
a. Ажил хөдөлмөр эрхлэх
b. Эрүүл мэндээ хамгаалах
c. Байгаль орчноо хамгаалах
d. Цэргийн алба хаах
d. Цэргийн алба хаах
Хүний биеийн хамгийн хурдан хөдөлгөөнтэй булчин хаана байдаг вэ?
a. Амны хөндийд буюу хэл
b. Гуяны булчин
c. Нүд
d. Гарын хурууны булчин
c. Нүд
Аль үг нь ТХЗ16-д шууд хамааралтай вэ?
a) Авилгал
b) Оролцогч талууд
c) Худалдаа
d) Хувийн байгууллагын оролцоо
a) Авилгал
“Надад мөрөөдөл бий” гэх алдартай илтгэлийг тавьсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, Нобелийн шагналтан хэн бэ?-300
a) Нелсон Мандела
b) Уинстон Черчилль
c) Махатма Ганди
d) Мартин Лутер Кинг
d) Мартин Лутер Кинг
Ямар тохиолдолд хүүхдийн эрх зөчигдөж байна гэж үзэх вэ?
a. Энхжин хичээлдээ тод өнгийн, тренд хувцас өмсөхийг хүсдэг ч эцэг эх нь "эмх цэгцтэй, даруухан хувцас" өмсөхийг шаардаж, түүнийг хориглодог.
b. Долгор 14 настай. Тэрээр математикаар жаахан хоцрогдолтой байсан тул аав нь орой бүр 2 цаг хичээл хийхийг нь шаарддаг.
c. Бат 9 настай. Ээж нь орой 9 цагаас хойш интернэт хэрэглээг нь хязгааралдаг. Тэрээр “Намайг гар утас бариулахгүй байна, эрх минь зөрчигдөж байна” гэж гомдоллодог.
d. Жавхлан 14 настай. Тэр багшдаа сургуулийн хоолны талаар гомдол хэлэх гэсэн ч “Чи юу мэдэх юм, хүүхэд байж” гэж загнаж, дуугүй байлгасан.
d. Жавхлан 14 настай. Тэр багшдаа сургуулийн хоолны талаар гомдол хэлэх гэсэн ч “Чи юу мэдэх юм, хүүхэд байж” гэж загнаж, дуугүй байлгасан.
Хөлөөрөө амталж чаддаг шавжийг олно уу?
a. Зөгий
b. Ялаа
c. Эрвээхэй
d. Шоргоолж
c. Эрвээхэй
Хөгжилд энх тайван яагаад чухал вэ?
a) Энхтайвангүйгээр бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, түншлэж чадахгүй
b) Хүмүүст аюулгүй мэдрэмж төрүүлдэг болохоор
c) Энхтайвангүйгээр хүмүүс айдас дунд амьдрах бөгөөд өсөж хөгжих боломжгүй
d) Цэргийн хүчинд оруулах хөрөнгө оруулалтыг багасгах боломжтой
c) Энхтайвангүйгээр хүмүүс айдас дунд амьдрах бөгөөд өсөж хөгжих боломжгүй
1958 онд цөмийн зэвсгээс ангижрах хөдөлгөөний үеэр зохион бүтээсэн ямар бэлгэдлийг олон улсын энх тайвны бэлгэдэл гэж нийтээр хүлээн зөвшөөрсөн бэ?
a) Оливын мөчир
b) Цагаан тагтаа
c) Энхтайвны бэлгэдэл дүрс
d) Солонгон туг
c) Энхтайвны бэлгэдэл дүрс
Монгол улсын үндсэн хуулийн хэддүгээр бүлэгт хүний эрх, эрх чөлөөний талаар заасан байдаг вэ?
a. 1- р бүлэг
b. 2-р бүлэг
c. 3-р бүлэг
d. Үндсэн хуульд хүний эрхийн асуудал ордоггүй
b. 2-р бүлэг
Тас харанхуй өрөөнд таны хажууд лаа, пийшин болон дэнлүү байна гэж төсөөл. Гэхдээ танд цор ганц ширхэг л чүдэнз байгаа. Та алийг нь түрүүлж асаах вэ?
a. Лаа
b. Пийшин
c. Дэнлүү
d. Аль нь ч биш
d. Аль нь ч биш
2024 оны байдлаар дэлхий даяар хэчнээн хүүхэд мөргөлдөөнд өртсөн бүс нутагт амьдарч байсан бэ?
a) 473 сая
b) 52 сая
c) 500 мянга
d) 152 сая
a) 473 сая
13 жилийн туршид Иргэний дайнтай байгаа улс аль нь вэ?-500
a) Ирак
b) Сир
c) Иран
d) Афганистан
b) Сир
ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ийг ямар байгууллага хэдэн онд гаргасан бэ?
a. Нэгдсэн үндэсний байгууллага 1948 онд
b. Европын Холбоо 1952
c. UNESCO 1965
d. ILO 1939
a. Нэгдсэн үндэсний байгууллага 1948 онд
Уильям Шекспирийн Ромео, Жульетта зохиолд Ромеод дурлахдаа Жульетта хэдэн настай байсан бэ?
a. 13
b. 16
c. 18
d. 15
a. 13