Гадаад бодлогын үзэл баримтлал
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, стратеги, хэтийн төлөв
Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм
Гадаад дотоод бодлогын уялдаа
Энх тайван ба аюулгүй байдлын асуудал
100

ЗХУ хэдэн онд задран унасан бэ?

1991 он

100

ОХУ-ын ДНБ-ийхээ ихэнх хувийг зарцуулдаг салбар, чиглэл юу вэ?

Батлан хамгаалах салбар (Цөмийн зэвсэг)

100

ОХУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх байр суурийг тодорхой тусгасан байдаг вэ? 

80-р зүйл:
Ерөнхийлөгч улс төрийн дотоод ба гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлно.

100

ОХУ-ын гадаад бодлогыг улс төрийн соёл, түүхэн үзэл, дотоод бодлого, институцийн тогтолцоо гэсэн гурван чиг хандалгын загвараар тайлбарладаг судлаач хэн бэ?

Андрей Павлович Цыганков

100

ОХУ-ын “Цөмийн сэргийлэлтийн үндэсний бодлогын албан ёсны баримт бичиг” хэдэн онд батлагдсан бэ ?

2020 он

200

"Сувернитет" гэсэн үгийн утга?

Бүрэн эрхт байдал

200

Яагаад гадаад бодлогын тэргүүлэх үндсэн зорилтод “ОХУ-ын иргэдийн эрх, эрх чөлөө, нэр төр, сайн сайхан байдлыг хангах” зорилт орох болсон бэ?

- Тамирчид, гадаадад оршин суугаа иргэд, хэвлэл мэдээллийн хүрээн дэх хориг, хязгаарлалт хурцадсанаас шалтгаалсан.

200

ОХУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх байр суурийг тодорхой тусгасан байдаг тэрхүү заалтууд хэд хэддүгээр заалт вэ? 

80-р зүйл, 86-р зүйл

200

Реалист үзэлтэй элитийн бүлэг ОХУ-д хэдээс хэдэн оны хооронд эрх мэдлийн хувьд гадаад бодлогод нөлөөлөх хүчтэй байсан гэж үзсэн бэ?

2000-2008 он

200

2025 онд ОХУ-ын “active duty” (албан үүрэгт) цэрэгт ойролцоогоор хэдэн хүн хамаардаг вэ?

1.1 сая хүн

300
"Пост ЗХУ-н орнууд" гэсэн ойлголтыг тайлбарла.

1991 онд ЗХУ задарсны дараах 15 улс орныг Пост ЗХУ орнууд гэдэг.

300

2023 оны ОХУ-ын гадаад бодлогод Украины талаар юу гэж дурдсан байдаг вэ?

Орос Украинтай улс төр, эдийн засаг, соёл, сүнслэг харилцааг олон талаар хөгжүүлэхэд сонирхолтой.

300

Гадаад бодлогын шийдвэр нь зөвхөн түүнийг гаргасан улс оронд бус ………………….. ч ноцтой үр дагавар авчирч болзошгүй.

бүх хүн төрөлхтөнд

300

Цыганковын тайлбарласнаар Оросын элит бүлэг ямар гурван хэсэгт хуваагддаг вэ?

Либералууд 

Реалистууд 

Аюулгүй байдал, цэргийн эрх мэдэлтнүүд


300

Орос улс аль улс руу хамгийн их байгалийн хий экспортоор гаргадаг вэ?

Герман

400

2000 оны гадаад бодлогын үзэл баримтлалын гол зорилго юу байв?

1990-ээд оны эмх замбараагүй байдал, эдийн засгийн хямралын дараа Орос улс өөрийн их гүрний байр суурийг сэргээх зорилт тавьсан.

400

Путины засгийн эхэн үеийн гадаад бодлогын үеийг юу гэж нэрлэдэг вэ?

Их гүрний прагматизм

400

Холбооны Хурлын  доод танхимыг юу гэж нэрлэдэг вэ?

Төрийн Дума (доод танхим)

400

Эрх мэдлийн хувьд төвлөрсөн байдал нь ОХУ-н гадаад бодлогод яаж нөлөөлдөг вэ?

Өндөр төвлөрсөн дотоод тогтолцоо нь гадаад бодлогыг илүү түрэмгий, эрс шийдэмгий болгох хандлагатай.

400

 ОХУ-ын эдийн засгийн гол худалдааны түнш улсуудыг нэрлэ. 

Төв Азийн орнууд, Монгол, Беларусь, Казахстан, Герман

500

2013 оны гадаад бодлогын үзэл баримтлалын гол зорилго юу байсан бэ?

Мультиполяр дэлхийд хүчирхэг байр суурь эзлэх, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.
500

ОХУ-ын Олон Улсын харилцаанд нөлөө бүхий гүрэн гэж тодорхойлогдох болсон үндсэн шалтгаанууд юу вэ?

Түүх, газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, цөмийн зэвсэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнчлэл

500

Холбооны Хурлын  дээд танхимыг юу гэж нэрлэдэг вэ?

Холбооны Зөвлөл (дээд танхим)

500

"Легитимт байдлыг гадаад бодлогоор нөхөх механизм"-г өөрийн ойлгосноор тайлбарлана уу.

Төр нь гадаад “аюул”-ыг онцлон харуулах, өндөржүүлсэн аюулгүй байдлын мэдэгдэл хийх, бүс нутгийн мөргөлдөөнд оролцож хүч үзүүлэх, “их гүрэн” байр сууриа бататгах үйл ажиллагаа явуулах зэрэг гадаад бодлогын арга хэмжээнүүдийг авч, гадаад бодлогыг дотоод легитимт байдал, эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг.  

500

ОХУ-ын “Цөмийн сэргийлэлтийн үндэсний бодлогын албан ёсны баримт бичиг” дараах нөхцөлд цөмийн зэвсэг ашиглаж болно гэж заасан:

1. Улсад болон холбоотнуудын эсрэг цөмийн эсвэл бусад үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн тохиолдолд

2. Төр улсыг оршин тогтноход заналхийлсэн том хэмжээний уламжлалт зэвсэгт халдлага

ОХУ “анхны цохилт” хийх бодлого албан ёсоор баримталдаггүй гэж мэдэгддэг боловч “нөхцөл байдалд үндэслэн цөмийн хариу арга хэмжээ” авах боломж нээлттэй гэж үздэг.