Темперамент тогтвортой байхад зан төлөв яагаад өөрчлөгддаг вэ?
Зан төлөв нь орчин, туршлага, өөрийгөө зохицуулах чадвараас шалтгаалан өөрчлөгддөг.
Халамжгүй орчинд өссөн хүүхэд яагаад peer acceptance (үе тэнгийн хүлээн зөвшөөрөл)-д илүү анхаарал хандуулдаг вэ?
Халамжгүй орчинд өссөн хүүхэд гэр бүлээс авч чадаагүй дэмжлэг аюулгүй байдлын мэдрэмжээ үе тэнгийнхнээс нөхөхийн тулд тэдний хүлээн зөвшөөрөлд илүү анхаарал хандуулдаг.
Эерэг найзын бүлэг яагаад хичээлдээ илүү сайн болоход нөлөөлдөг вэ?
Суралцах урам зориг нэмэгдэнэ. Дэмжлэг болон урамшуулал нь сурах зан үйлийг бэхжүүлдэг.
Автоном ёс суртахуун гэж юу вэ?
Дүрэм журам нь бүх хүнд ашиг тустай байхаар зохиогдсон бөгөөд тохируулан өөрчлөх боломжтой.
Authoritative (өндөр шаардлага + өндөр халамж) хүүхдийн хөгжилд яагаад хамгийн эерэг гэж үздэг вэ?
Хүүхдийн хариуцлага өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг
Nature (төрөлхийн хүчин зүйл) давамгайлж байна уу, эсвэл nurture (орчны нөлөө) давамгайлж байна уу гэдгийг дангаар нь шийдэх боломжгүй шалтгааныг тайлбарла.
Хүний хөгжил нь төрөлхийн болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээр бий болдог. Удамшил зан чанарын боломжийг өгдөг бол орчин түүнийг хөгжүүлж эсвэл хязгаарладаг.
Authoritarian parenting (хатуу шаардлагатай, бага халамжтай хүмүүжил) богино хугацаанд сахилга баттай харагддаг ч урт хугацаанд яагаад сөрөг нөлөө үзүүлж болох вэ?
Хүүхэд айдсаар дуулгавартай болдог ч дотоод хариуцлага төлөвшдөггүй. Хяналт сулрахад зан үйл тогтворгүй болно.
Бага наснаас илүүтэй өсвөр насанд үе тэнгийн нөлөө яагаад ихэсдэг вэ?
Өсвөр насанд өөрийгөө тодорхойлох хэрэгцээ нэмэгдэж найз нөхдийн хүлээн зөвшөөрөл чухал болдог, мөн өөрийгөө хянах чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг үе тэнгийн нөлөө илүү их байдаг
Self-handicapping (өөртөө саад хийх зан үйл) богино хугацаанд self-esteem-ийг хамгаалдаг ч урт хугацаанд яагаад бууруулдаг вэ?
Бодит ур чадвар хөгжихгүй тул өөртөө итгэх итгэл сулран , эцэстээ өөрийн үнэлэмж буурна.
Колбергийн 3-р шат ба 4-р шат -ийн ялгааг тайлбарла?
3-р шатанд Хүмүүс хоорондын эв найрамдал зохицол нийцэл /сайн охин сайн хүү гэдэг чиглэсэн/ 4-р шатанд Хүүхэд хууль дүрмийг ойлгож хүндэлж эхэлнэ.
Темперамент (temperament) ижил боловч багшийн хандлага өөр байх үед сурагчдын academic achievement (сурлагын амжилт)-д ялгаа яагаад гарч болох вэ?
Темперамент суурь боловч багшийн хандлага, хүлээлт нь сурагчийн motivation (сэдэл)-д нөлөөлнө. Дэмжлэгтэй багштай хүүхэд өөрийн темпераментийг давуу тал болгон ашиглаж чадна, харин шүүмжлэлтэй орчинд сурагч өөрийгөө муу гэж үнэлж амжилт буурч болно.
Attachment security (аюулгүй ээнэгшил) нь self-esteem (өөрийгөө үнэлэх үнэлэмж)-ийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Аюулгүй холбоо нь хүүхдэд “би үнэ цэнтэй” гэсэн суурь мэдрэмж өгдөг. Энэ нь social interaction (нийгмийн харилцаа)-д итгэлтэй оролцох нөхцөл бүрдүүлж, улмаар self-esteem тогтвортой болдог.
Peer status (үе тэнгийн байр суурь) өндөр байх нь заавал эерэг хөгжилд хүргэнэ гэж үзэж болохгүй шалтгааныг тайлбарла.
Хэрэв бүлгийн үнэт зүйлс сөрөг бол өндөр статус нь буруу зан үйлийг улам бэхжүүлж болно.
Хүүхдийн аав нь ажил дээрээ их стресстэй байдаг тул гэртээ хүүхэдтэйгээ бага харьцдаг. Үүнээс экологийн системийн онолын хөгжлийн аль системд нөлөөлөх вэ?
Экзосистем – Хүүхэд шууд оролцдоггүй ч, гэхдээ нөлөө үзүүлдэг орчин. Аавын ажлын стресс нь хүүхдийн амьдралд шууд нөлөөлдөггүй ч гэр бүлийн харилцаанд нөлөөлж, хүүхдийн хөгжилд дам нөлөөлдөг.
г.
IHeteronomous morality (гетероном ёс суртахуун) гэж юу вэ?
Хүүхэд дүрмийг өөрчлөгдөшгүй, шийтгэлтэй шууд холбоотой гэж ойлгодог тул санаа зорилгоос илүү үр дүнг чухалчилдаг.
Хүүхэд асран хамгаалагчтайгаа тогтвортой, ойлгож хүлээн зөвшөөрдөг, халамжтай харилцаатай өссөн бол анги танхимын орчинд ямар зан төлөв илүү ажиглагдах вэ? Яагаад?
Ийм хүүхэд ангидаа илүү нийтэч, бие даасан, өөртөө итгэлтэй байна.
Учир нь эрүүл attachment нь хүүхдэд сэтгэл зүйн аюулгүй байдал үүсгэж, шинэ орчинд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусадтай нээлттэй харилцдаг
Яагаад бага насны хүүхэд өөрийгөө хэт өндөр үнэлэх хандлагатай байдаг вэ?
Нийгмийн харьцуулалт, бодит үнэлгээ хараахан төлөвшөөгүй байдаг.
Хүүхэд гэртээ аав ээжтэйгээ тогтмол ярилцдаг, сургуулийн багштайгаа сайн харилцаатай болдог. Энэ нь Бронфенбреннерийн аль системд багтах вэ?
Микросистем – Хүүхдийн өдөр тутмын шууд харилцаж буй орчин, жишээ нь гэр бүл, сургууль, найз нөхөд.
Яагаад сурлагын амжилт ба self-esteem хоёр харилцан нөлөөлдөг вэ?
Амжилт- итгэл нэмэгдэнэ, итгэл - хичээл зүтгэл нэмэгдэнэ.
Marcia’s moratorium status (Марсиагийн түр саатлын статус) яагаад identity achievement (адилтгалд хүрэх)-ийн өмнөх чухал шат вэ?
Хүн өөрийгөө туршиж, эргэлзэж, өөрийн итгэл үнэт зүйлээ судалдаг үе юм. Энэ шатгүйгээр хүн баттай шийдвэр гаргаж, Identity Achievement (адилтгалд хүрэх) статусад хүрч чадахгүй.
Нийгмийн хөгжил гэж юу вэ?
Хүний бусадтай харилцах, ойлголцох, хамтран ажиллах чадвар хөгжих явцыг хэлнэ.
Self-esteem хэрхэн бий болдог вэ?
Амжилт, бүтэлгүйтэл, багш ба эцэг эхийн үнэлгээ, нийгмийн харьцуулалтаар дамжин төлөвшдөг.
Яагаад аюулгүй ээнэгшилтил secure attachment-тэй хүүхэд илүү дасан зохицолтой байдаг вэ?
Орчин аюулгүй гэсэн дотоод итгэл төлөвшсөн байдаг.
Эцэг эх хүүхдээ ямар ч үед нь хүлээн зөвшөөрдөг байх нь хүүхдийн өөрийн үнэлэмж төлөвшихөд яагаад чухал вэ?
Эцэг эх хүүхдээ алдаа, амжилтаас нь үл хамааран хүлээн зөвшөөрвөл хүүхэд “би өөрөө үнэ цэнтэй хүн” гэдгийг мэдэрч, өөрийн үнэлэмж нь бат бөх төлөвшдөг.
Ахлах ангийн сурагчид өөрийгөө “би найрсаг, шударга, хариуцлагатай” гэж тодорхойлж байна. Шалтгааныг тайлбарла
Энэ нь ахлах ангийн сурагчид хийсвэр сэтгэх чадвартай болсон тул зөвхөн харагдах шинж чанар биш, сэтгэл зүйн шинж чанар дээр төвлөрч, өөрийгөө гүнзгий ойлгож байгааг харуулж байна.