Аль нь алдаатай вэ?
A. бодогдсоор
B. ганцаарлан
C. санагдна
D. хөгжлийн
Зөв хариу: C. санагдна
Дүрэм:
Зөв хэлбэр нь санагдана.
Дараалсан 3 гийгүүлэгчийн гурав дахь нь хоолойн г, хэлний үзүүрийн н байвал түүний өмнөх эгшгийг гээхгүй.
Аль нь алдаатай вэ?
A. тавьчхаад
B. авчхаад
C. хэлчихээд
D. биччихээд
Хариу
Алдаатай: С. Хэлчихээд
Зөв бичлэг: хэлчхээд
Дүрэм : 7+9 эгшиггүй бичигдэнэ
Зөв бичгийн алдаатай үгийг олно уу?
хоцрохооргүй, дасзанасаар, хоргодно,дасгалжуулагчийн,эхэлнэ
дасзанасаар
зөв бичиглэл: дасзнасаар
дүрэм: гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгаврыг залган бичихдээ бусад дүрэмд харшлахгүй бол шууд залган бичнэ.
Зөв бичгийн алдаатай үгийг олно уу?
орчлонгийн, үеэрлэсэн ,нэвчэж,нөхдөдөө, бэлчинэ
нэвчэж
зөв бичиглэл нь нэвчиж
дүрэм: "Ж,Ч,Ш"-ийн араас "и"
Үгсээс зөв бичигдсэнийг ол:
а. хүмүүнлэгийн
б. хүмүүнлгийн
в. хүмүүнлэгин
г. хүмүүнлэгын
Зөв нь : а. хүмүүнлэгийн
Дүрмийн тайлбар:
Нэр үг + –ийн залгах дүрэм
Монгол хэлэнд нэр үгсийг эзэмшлийн утгатай болгож бичихдээ –ийн / –ын / –ны / –ний төгсгөлийг залгана.
сэрчхээд,эмээлэлж,цавчилгүй,дархтнаас,нэмэгдэнэ
эмээлэлж
зөв бичиглэл: эмээллэж
дүрэм: 7+"Л"= эгшгээ ардаа авна.
эхэлвэл,эмхэтгэл,цомхотгол,хадлангийн,курсийн
эхэлвэл
зөв бичиглэл: эхэлбэл
дүрэм: Л,М,Н,В + бал,бэ?
1. засчихаарай 2.засчхаарай
a. 9+9 эгшгээ аль нэг талдаа авна
b.үйл үгийн чих нөхцөлд дээр үйл үгийн дагавар залгах үед и гээгдэнэ.
a.1a
b1b
c.2a
d.2b
d.2b
Үгсээс зөв бичигдсэнийг ол:
а. социологийн
б. социологын
в. социлогийн
г. социологин
Зөв нь: а. социологийн
Дүрмийн тайлбар:
Нэр үг + –ийн залгах дүрэм
Монгол хэлний дүрмээр нэр үгсийг эзэмшлийн утгатай болгож бичихдээ –ийн / –ын / –ны / –ний төгсгөлийг нэмдэг.
“социологи” үндсэн үг, эзэмшлийн утгатай болгохын тулд –ийн төгсгөлийг нэмнэ: социологийн судалгаа.
холтосло,тавьчхаад,батална,зөвөлгөө,тугаллалаа
зөвөлгөө
зөв бичиглэл: зөвлөгөө
дүрэм: 7+ "Л"= эгшгээ ардаа авна.
Зөв бичгийн алдаатай үгийг олно уу?
цагын, чанарыг, хэрэгжүүлэе,барьдаг,самбарыг
цагын
зөв бичиглэл: цагийн
дүрэм: хэлний "Г"-ийн араас ий бичнэ.
сурвалжлага, бүрэлдэхүүнийг,туршлага,санаачилга, ачлага
сурвалжлага
зөв бичиглэл: сурвалжилга
дүрэм: сурвалж+л+га буюу 9+"л"=эгшгээ урдаа авна.
"ь" - "и" болох үгийг олоорой.
барь+даг, захь+даг, тавь+даг, тань+даг, урь+жээ
захь+даг= захидаг
дүрэм: 9+9="и"
зөв бичигдсэн бүлэг үгийг ол
а. багшийн, сурагчийн, ширээний
б. хүүхэлдэйн, тоглоомын, цэцэгийн
в . таргалууллаа, холтослоё, оторлосных
г. явчихаарай, оролцоо, гадаслъя
Зөв хариулт:
а. багшийн, сурагчийн, ширээний
Дүрмийн тайлбар:
Нэр үг + –ийн / –ын / –ны / –ний залгах дүрэм
Монгол хэлний дүрмээр нэр үгсийг эзэмшлийн утгатай болгож бичихэд –ийн, –ын, –ны, –ний төгсгөлийг нэмдэг.
хийморь, санагддаг, явчхмаар,ганцаарчлан, бодогдсоор
явчхмаар
зөв: явчихмаар
дүрэм: үйлд нэрийн х ийн өмнө эгшиг авна
Бодьсад-Бодисад аль нь зөв, ямар дүрмээр бичигдэх вэ?
А. Зөөлрүүлж өгч байгаа учир ь бичих нь зөв
Б. 9+7=и
C .9+9=ь
D. 9+9=и
D. 9+9=и
алдаатай бичигдсэн үгийг олоорой.
хөтөлж,ойлгочхож,хэрэгжүүлэхийг,тоолвол,чамласан
тоолвол
зөв бичиглэл: тоолбол
дүрэм: Л,М,Н,В + бал,бэ?
зөв бичигдсэн бүлэг үгийг ол
а. оторлосных, таргалууллаа, холтослоё
б. сумъяа, тугаллалаа, давсалъя
г. уншчихаарай, сурвалжилгыг, гадаслъя
в. эмхэтгэлийг, батижна, баяжна
а. оторлосных, таргалууллаа, холтослоё
ялгах эгшигтэй үгийг зөв таньж утгаар нь тохируулна уу?
а.Шаргагчин 1.жилийн
б.шарагчин 2.Зүс
а.a2 b1
b.a1 б2
b.a1 б2
"ь" - "и" болохгүй үгийг олно уу?
захь+жээ, зохь+но,зорь+сон,сахь+даг,тавь+лаа
зорь+сон=зорьсон
дүрэм: 7+9="ь"
зөв бичигдсэн бүлэг үгийг ол
а. буриглах, бүрчлэн, ганьхрал
б. гуашь, давлиун, дамчилгаа
в. дарвагар, дужигнах, засаршгүй
в. дарвагар, дужигнах, засаршгүй
Зөв бичсэн үгийг олно уу?
талхлагдаж, явхаа, хуучирахаараа, болдгийг, явчхмаар, авъяастнууд
зөв хариулт: болдгийг
дүрэм: хэлний “г”-ээр төгссөн эр үгэнд “ий” залган
Алдаатай үгсийг ол?
сургуулийнхантайгаа, хүртлэх, баталгаажуулах, Гэрлийн охин дүү, магадлалтай, бодогдсоноор, охин гомдож нулмис урсгав.
Алдаатай үгс: Гэрлийн, хүртлэх, нулмис
зөв хэлбэр: Гэрэлийн ,хүртэлх, нулимс
дүрэм: Оноосон нэрийн балархай эгшиг гээгдэхгүй
Балархай эгшиг үүрэггүй байгаа тул гээж бичнэ дүрэмд харшлах үгийг ол
харчхуузай, саначхаад, гүйчхэв, няцачхуузай,явчхуузай
Зөв хариулт няцачхуузай
Зөв бичиглэл: Няцчихуузай
Балархай эгшиг заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй тул гээгдэхгүй гэдэг дүрэмд харшлах үгийг ол
Уулзчихалгүй, тоншчихов, давтчихаасай, биччихээрэй,саначихаарай
Зөв хариулт
Саначихаарай
Зөв бичиглэл : саначхаарай