Сэдэв 1
Сэдэв 2
Сэдэв 3
Сэдэв 4
Сэдэв 5
100

Хүртэхүй гэж юу вэ?

Хүртэхүй гэдэг нь орчноос хүлээн авч буй мэдрэхүйн мэдрэмжүүдийг таних, цэгцлэх, утга учир өгөх үйл явц юм.

100

Дейтеранопи ба протанопийн ялгааг тайлбарлах.

Дейтеранопи- ногоон өнгө ялгахад хүндрэлтэй,

Протанопи- улаан ногооны сохор байдлын хамгийн хүнд хэлбэр.

100

Мэдрэхүйн дасан зохицол (sensory adaptation) гэж юу вэ?

 A. Шинэ өдөөлтөд хэт мэдрэг болох 

B. Тогтвортой өдөөлтөд мэдрэг чанар буурах

 C. Буруу зүйл харах 

D. Ой тогтоолт сайжрах

B. Тогтвортой өдөөлтөд мэдрэг чанар буурах

100

Van Essen болон DeYoe нарын тооцоолсноор харааны хэдэн бүс байдаг вэ?

32 бүс

100

Бид юмсыг 2D-с 3D болгон хүртэж хүлээн авдаг. Энэ үйл явцыг нялх хүүхэд хэрхэн суралцдаг вэ?

Суралцдаггүй, төрөлхийнх.

200

Бид гадаад объектыг хэрхэн хүртдэг вэ?

Бид гадаад ертөнцийг нүдээр харж байгаагаар  яг тэр чигтнь хүртдэггүй. Харин тархи нүдний торлогдээр ирэх холбогдох цочроолыг боловсруулж утгаучиртай хүртсэн зүйл болгон хувиргадаг.

200

Род Монохромацийн үед ямар эсүүд ажилдаггүй вэ 

Нүдний өнгө мэдрэгч cones  эсүүд. 

200

Ganzfeld effect ямар нөхцөлд үүсдэг вэ? 

A. Маш олон өнгө харахад 

B. Хэт хурдан хөдөлгөөн харахад 

C. Нэгэн жигд өдөөлтөд удаан хугацаанд өртөхөд 

D. Харанхуйд унтах үед

C. Нэгэн жигд өдөөлтөд удаан хугацаанд өртөхөд

200

Куффлер (1953) юуг судалсан бэ?

Мэдрэлийн зангилаа эсүүдээр мэдээлэл хэрхэн кодлогддогийг судалсан.

200

Бидний нүдэнд харагдааж буй жигд зайтай объектууд холдох тусам илүү нягт шигүү харагддаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ?

Бүтцийн градиент /Texture gradient/

300

Жеймс Гибсоний гаргасан ойлголтыг тайлбарлана уу?

  • Жеймс Гибсон объект, дамжуулах зам,холбохдох цочроол,хүртсэн зүйл гэсэн ойлголтуудыг тайлбарласанбайна.  

300

Агнози нь ихэвчлэн .......... болон........ гэмтэл эсвэл тархины зарим хэсэгт хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үүсдэг.

 чамархай (temporal) болон дагзны (occipital) дэлбэнгийн зааг дээрх гэмтэл  

300

Мэдрэхүй (sensation) ба хүртэхүй (perception) юугаараа ялгаатай вэ?

Мэдрэхүй нь өдөөлтийг хүлээн авах процесс, хүртэхүй нь түүнийг утга агуулгатай болгож тайлбарлах процесс.

300

Edge detectors ямар үед хамгийн хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Гэрлийн ирмэг яг зааг дээр нь таарч байрлах үед хамгийн хүчтэй хариу үзүүлдэг.

300

Объектийг хүртэх гештальт зарчмуудыг дурд. Тайлбарла.

ойр байдлын зарчим

ижил төстэй байдлын зарчим

үргэлжлэх зарчим

гүйцээх зарчим

400

Хүртэхүйн үйл явцын 4н элементийн нэрлэж тодорхойлолтыг хэлнэ үү

  • Гадаад объект: гадаад ертөнцөд оршиж буй зүйл

  • Дамжуулах зам: орчноос ирэх мэдээлэл буюу дуу, гэрэл гэх мэт

  • Холбогдох цочроол: гэрлийн тусгалын мэдээлэл нүдний торлог хүрэх үе

  • Хүртсэн зүйл: гадаад объектын шинж чанарыг тусгасан дотоод дүрслэл

400

Гал гарч байна гэж хэлж чадахгүй.

Гэхдээ “мод”, “гал”, “байшин” тус бүрийг нэрлэж чадна.

Асуулт:

  1. Энэ эмгэгийг нэрлэ.

  2. Ямар тархины бүс гэмтсэн байх магадлалтай вэ?

Симультагнози 

Тархины чамархайн хэсгийн гэмтэл. 

400

Хүртэхүйн “Continuum”гэж юу вэ?

Мэдээлэл нь Сэрэл -Хүртэхүй- Танин мэдэхүй гэсэн дарааллаар тасралтгүй урсах үйл явц юм. Энэ гурвын зааг хаана дуусаж, хаана эхэлж байгааг нарийн тодорхойлоход хэцүү учраас үүнийг "үргэлжилсэн хэлхээ" буюу continuum гэж үздэг.

400

Bar detectors гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Төв хэсэгт туссан гэрэлд эерэг, зах хэсэгт туссан гэрэлд сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. /эсвэл эсрэгээрээ/

400

David Marr-ын мэдээлэл боловсруулах шатуудыг нэрлэ.

1. Ганглион эс гэрэл сүүдрийн ялгаа, ирмэг буланг танина. 2D

2. Гадаргуун мэдээллүүдийг дүрсэлнэ. 2.5D sketch

3. Объектуудын мэдээллийг нэгтгэж танина. Үл мэдэгдэх хэсгүүдийг таамаглана 3D

500

Хүртэхүйн үйл явцийн 4н элементийн дагуу хүртэхүйн процессийн нэг жишээ

Үйл явцыг элементтэй холбож тайлбарлах

500

Прозопагнози үүсэх шалтгаан юу вэ? 

Тархины баруун талын чамархайн дэлбэн дэх ээрүүл хэлбэрийн атираа гэмтсэнээр прозопагнози үүснэ.

500

Бидний нүдэн дээрх торлог бүрхэвчийн дүрслэл байнга өөрчлөгдөж байсан ч объектыг тогтвортой танихыг (....................) тогтвортой байдал гэнэ.

Хүртэхүйн тогтвортой байдал

500

Off-on эсүүд гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Төв хэсэгт гэрэл тусахад аяндаа идэвхжих давтамж буурч, хүрээлэх хэсэгт гэрэл тусахад нэмэгдэнэ.

500

Чи кино театрт 3D кино үзэж байна. Нүдний шилээ тайлчихвал дэлгэц дээрх зураг хавтгай харагдана, дахин зүүвэл гүн орон зай мэт харагдана.

Яагаад ийм зүйл болдог вэ? Энэ үзэгдлийг ямар ойлголтоор тайлбарлах вэ?

Стереопсис-3D нүдний шил нь зүүн, баруун нүдэд өөр өөр зураглал хүргэдэг. Тархи энэ хоёр ялгааг нэгтгэн гүний мэдрэмж бий болгодог.