Оюун ухаан гэж юу вэ?
Оюун ухаан нь ухаалгаар үйлдэж, оновчтой сэтгэж, амьдралын нөхцөл байдлыг даван туулах өргөн хүрээний чадвар юм.
Оюун ухааныг хэн гэдэг эрдэмтэн хэдэн төрлийн анхдагч оюун ухаан байдаг гэж тодорхойлсон бэ?
Луис Леон Тёрстоун 7 төрлийн анхдагч чадамж байдаг хэмээн тодорхойлсон.
Тоолох чадвар гэж юу вэ?
Тоонуудтай ажиллах, арифметик үйлдэл хийх чадварыг хэлнэ.
Хэл ярианы уян хатан чанар гэж юу вэ?
Хамгийн тохиромжтой үг ашиглан бусдад ойлгомжтой тайлбарлах чадвар.
Орон зайг баримжаалах чадвар гэж юу вэ?
Эд зүйлсийн хэлбэр, байрлалыг орон зайд төсөөлөх чадвар.
Хорвард Гарднер ямар онол дэвшүүлсэн бэ? хэдэн чадамж оюун ухаан байдаг вэ?
Олон талт оюун ухааны онол. Анх 7, дараа нь 9 төрөл болсон.
Ойрын хөгжлийн бүс гэж юу вэ?
Ойрын хөгжлийн бүс гэдэг нь хүүхэд өөрөө бие даан хийж чадахгүй боловч багш, эцэг эх эсвэл туршлагатай хүний багахан тусламжтайгаар хийж чаддаг үйл ажиллагааны түвшинг хэлнэ.
Хэл ярианы чадамжтай хүмүүсийн онцлог юу вэ?
Унших, бичих дуртай, мэдээллийг тайлбарлах чадвар сайн.
Орон зайн чадамжтай хүмүүс юуг сайн хийдэг вэ?
Зураг, диаграмм ойлгох, зүг чиг баримжаалах.
Экзистенциал оюун ухаан юуг судалдаг вэ?
Амьдралын утга учир, философийн асуултыг эргэцүүлэх.
Оюун ухааны хөгжилд нөлөөлөх гол хоёр хүчин зүйл юу вэ?
Генетик ба орчны хүчин зүйл
Хүний дотоод соёл, өөрийгөө удирдах чадамж гэж юу вэ?
Өөрийн сэтгэл хөдлөл, давуу сул талаа ойлгох чадварыг хэлнэ.
Генетикийн хүчин зүйл гэж юу вэ?
Эцэг эхээс удамшиж ирсэн мэдээлэл.
Орчны хүчин зүйлд юу багтдаг вэ?
Хооллолт, нийгмийн орчин, сэтгэл зүйн дэмжлэг.
Логик-математикийн чадамжтай хүмүүс юуг сайн хийдэг вэ?
Асуудал шийдвэрлэх чадвар сайтай, хийсвэр сэтгэхүй хөгжсөн шинжтэй.
Сэтгэл зүйн дэмжлэг яагаад чухал вэ?
Сэтгэл зүйн дэмжлэг нь хүүхдийн оюун ухааны хөгжилд маш хүчтэй нөлөөлдөг. Эцэг эх болон ойр орчны хүмүүс хүүхэдтэй ярилцах, тоглох, харилцах нь түүний хэл яриа, сэтгэхүй, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг.
Э.Торндайк сургалтын талаар ямар үзэлтэй байсан бэ?
Э.Торндайк сургалтыг чадвар болон дадал эзэмших үйл явц гэж үзсэн. Түүний үзлээр сэтгэцийн хөгжил болон сургалт хоорондоо салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн аливаа зүйлийг давтан хийж дадал эзэмших замаар суралцаж, тэр нь сэтгэцийн хөгжлийг дэмждэг гэж үзжээ.
Ж.Пиаже ямар үзэл баримтлал дэвшүүлсэн бэ?
Ж.Пиаже хүүхдийн сэтгэцийн хөгжил нь тодорхой үе шаттайгаар явагддаг гэж үзсэн. Сургалт нь хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн оюун ухаан тодорхой хөгжлийн шатанд хүрсний дараа л тухайн мэдлэгийг бүрэн ойлгож чадна гэж тайлбарласан.
Одоогийн хөгжлийн бүс гэж юу вэ?
Одоогийн хөгжлийн бүс гэдэг нь хүүхэд бусдын тусламжгүйгээр бие даан хийж чаддаг үйл ажиллагааны түвшинг хэлнэ. Энэ нь хүүхдийн одоогийн мэдлэг, чадварын бодит түвшинг илэрхийлдэг.
Суралцах хэв маяг гэж юу вэ?
Суралцах хэв маяг гэдэг нь хүн мэдээллийг хэрхэн хүлээн авч, ойлгож, тогтоож, хэрэглэдэг онцлог арга барил юм. Хүн бүрийн сурах арга өөр өөр байдаг. Зарим хүмүүс сонсож, зарим нь харж, зарим нь биеэр хийж байж илүү сайн сурдаг. Иймээс багш нар сурагчдын суралцах хэв маягийн ялгааг ойлгож, сургалтаа олон төрлийн арга ашиглан зохион байгуулах шаардлагатай.
Олон талт оюун ухааны онол боловсролын салбарт ямар ач холбогдолтой вэ?
Олон талт оюун ухааны онол нь сурагч бүр өөр өөр чадвар, давуу талтай гэдгийг харуулдаг. Иймээс багш нар зөвхөн хэл яриа болон математикийн чадвараар сурагчдыг үнэлэхээс илүү олон төрлийн арга ашиглах шаардлагатай.
Сурагчдын суралцах хэв маягийг мэдэх нь багшид ямар ач холбогдолтой вэ?
Сурагч бүрийн суралцах хэв маягийг мэдэх нь багшид хичээлээ илүү үр дүнтэй зохион байгуулах боломж олгодог. Зарим сурагч сонсож, зарим нь харж, зарим нь биеэр хийж байж илүү сайн ойлгодог. Иймээс багш олон төрлийн арга ашигласнаар бүх сурагчдад ойлгомжтой, сонирхолтой сургалтыг бий болгож чадна.
Багш өөрийн давамгай оюун ухааныг сурагчдад хүчээр тулгах нь яагаад буруу вэ?
Хэрэв багш өөрийн давуу оюун ухааны төрлийг (жишээ нь логик-математик) сурагчдад хүчээр тулгавал сурагчдын сонирхол, чадварын ялгааг үл тоомсорлосон хэрэг болно. Сурагч бүр өөр өөр төрлийн оюун ухаантай байдаг тул багш тэдний сонирхол, чадварт тохируулан сургалтаа зохион байгуулах нь илүү үр дүнтэй байдаг.