Зохиолч цагаан зээрийн амьдралыг яагаад өрөвдөлтэй гэж дүрсэлсэн бэ?
Цагаан зээр байнга айдас, зовлон дунд амьдарч, араатнаас айхгүй тайван нойрсох, ус уух, нөмөртэй газар амрах зэрэг өчүүхэн хүслийг л мөрөөддөг учраас өрөвдөлтэй гэж дүрсэлсэн.
Зохиолч цагаан зээрийг “хэнд ч гай болохгүй, номхон амьтан” гэж дүрслэн яагаад онцолжээ?
Цагаан зээр бусдын өмч хөрөнгө, бэлчээрийг сүйтгэдэггүй, амьдрах орчноо эвтэйгээр хуваалцдаг тул хүмүүс тэдэнд харгис хандаж болохгүй гэдгийг харуулах зорилготой.
Зохиолч цагаан зээрийг хядах явдлыг яагаад шүүмжилсэн бэ?
Цагаан зээр бол байгальд хоргүй, номхон амьтан тул хүний зугаа, буруу үйлдэлд өртөх нь шударга бус гэж үзсэн.
Цагаан зээрийн үр төл яагаад айдас түгшүүртэй амьдарч байна вэ?
Араатан, чоно, хүнээс үр төлөө хамгаалах хэрэгтэй тул айдас дунд амьдардаг.
Зохиолч шүлхий тараасан гэсэн буруу үйлдлийг яагаад шүүмжилж байна вэ?
Энэ нь үнэн бодит байдал биш, зээрийг хэлмэгдүүлж хядаж байгаль сүйтгэж байна гэж үзсэн.
Цагаан зээрийн хүсэж буй зүйлсийг өөрийн үгээр тайлбарла.
Цагаан зээр араатнаас айлгүй тайван унтаж амрах, ус уух боломжтой байх, салхи шуурганаас хоргодох нөмөртэй газар олдохыг хүсэж байна.
Цагаан зээрийн амьдралын онцлогийг өөрийн үгээр тайлбарла.
Цагаан зээр сүрэглэн амьдардаг ч эзэн нь байхгүй, эвтэйхэн нэгдэж бие биедээ түшиг болохыг хичээдэг. Эрэмдэг, эмэгтэй бүгд уяхан туяхан, тайван амьдардаг, байгальд хор учруулахгүй.
Хүний харгис үйлдлийг өөрийн үгээртайлбарла.
Цэрэг буугаар гал нээж, сүрэг рүү дайрч, янзагагийн эцэг эхийг хөнөөж, үр төлд нь аюул учруулж байв.
Янзага амьдрахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?
Түргэн нууж, хөдөлгөөнгүй хэвтэж, эцэг эх нь ойрхон байгаа ч тэндээ цомцгоноод амьсгалаа түгжин үлддэг.
Хүмүүс зээрийг устгах явдлыг өөрийн үгээр тайлбарла.
Цуу яриа тарааж, зээрийг олноор нь буудаж, устгаж, оронд нь малаа тавьж бэлчээж байна.
“Зэрэглээ хүртэл дээрэлхэж дээш доош нь шидэлдэг” гэсэн дүрслэл ямар утга илэрхийлж байна вэ?
Энэ дүрслэлээр зохиолч цагаан зээрийн амьдрал ямар их дорой, эмзэг, хамгаалалтгүй байдгийг уран дүрслэлээр илэрхийлсэн.
“Мянга мянгаараа нийллээ ч өмөг түшиг болчих сүргийн эзэн сүрхий ооно гэж үгүй” гэсэн өгүүлбэрээс зохиолч юу хэлэхийг зорьсон бэ?
Зохиолч цагаан зээрийн сүрэгт “хэн нэгэн сүргийн эзэн” байхгүй, бүгд тэгш, эвтэйхэн амьдардаг тул хүний буруу үйлдэл байгальд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг хүссэн.
“Цагаан зээрийг улаан зээр болтол хядах нь арай л элэг барьсан явдал юм” гэсэн өгүүлбэр ямар санааг илэрхийлж байна вэ?
Зохиолч хүний буруу үйлдлийг шүүмжилж, цагаан зээрийн амь насанд учруулж буй харгис байдлыг үзүүлсэн.
“Тэнгэрт дуугаа хадааж орилохын оронд амьсгалаа түгжин” гэдэг өгүүлбэр ямар санааг илэрхийлж байна вэ?
Янзага амьдрахын тулд аюулыг мэдэрсэнээр тайван, хөдөлгөөнгүй байх шаардлагатай болдогийг харуулсан.
“Талд балчиж яваа бүх зээрийг устгаад, оронд нь малаа тавьж бэлчээх” гэдэг өгүүлбэр ямар санааг илэрхийлж байна вэ?
Зохиолч хүний үйлдэл байгальд хэрхэн сөргөөр нөлөөлж, амьтдыг буруугаар устгаж байгааг харуулсан.
Цагаан зээрийн амьдралыг ингэж дүрсэлсэн нь уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?
Уншигчдад цагаан зээрийг өрөвдөх, байгаль амьтныг хайрлах, хамгаалах хэрэгтэй гэсэн бодол төрүүлнэ. Мөн хүний үйлдэл байгальд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэхэд хүргэнэ.
Цагаан зээрийг ингэж дүрсэлсэн нь уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Уншигчид цагаан зээрийн номхон, эвтэйхэн зан чанарыг ойлгож, байгаль, амьтанд хайртай байх хэрэгтэй гэсэн бодол төрүүлнэ. Мөн хүний буруу үйлдэл байгальд хэрхэн хор учруулж байгааг ухамсарлуулдаг.
Энэ дүрслэл уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Уншигчид хүний буруу үйлдэл байгальд хэрхэн хор учруулж байгааг ойлгож, амьтанд хайртай байх хэрэгтэй гэсэн бодол төрүүлнэ.
Энэ цогцолбор уншигчдад ямар ойлголт өгч байна вэ?
Амьтны амьдрал хэр эмзэг, аюултай байдгийг ойлгуулж, байгаль, амьтанд хайртай байх хэрэгтэй гэсэн санааг төрүүлнэ
Энэ хэсэг уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Уншигчид байгаль, амьтныг хайрлан хамгаалах, хүн байгальтай зөв харьцах хэрэгтэй гэдгийг ойлгоно.
"Араатнаас айлгүй ганц удаа бүтэн нойртой хонож үзэх юм сан. Элчилгүй ээрэм талд минь балгахан ус байдаг ч болоосой." үүгээр юуг илэрхийлж байна вэ?
Зээрийн бодит байдал
"Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс таарвал хагасыг нь үлдээж, тал нутгаа там болгодоггүй элэг зөв амьтан шүү дээ." энэ өгүүлбэрт юу илэрхийлсэн байна вэ?
Зээрийн мөн чанар:
"Цагаан зээрийг улаан зээр болтол хядах нь арай л элэг барьсан явдал юм." энэ хэсэгт зохиолчийн юу илэрч байна вэ?
Зохиолчийн эргэцүүлэл
"Амьтны амийг таслахад худлаа ч гэсэн шалтаг гардаг бол зээрт хэлэх үг олдохгүй." энэ хэсэгт хүний ямар үйлдэл явагдаж байна вэ?
Хүний харгислал:
"Хамгийн гаслантай нь малаас бус зээрээс шүлхий өвчин тарлаа гэсэн цуу тарав." энэ хэсэгт нийгмийн ямар байдал илэрсэн бэ?
Нийгмийн гүтгэлэг