Монгол цэргийн зохион байгуулалтын үндсэн нэгж болох, сахилга батыг дээд зэргээр сахиулдаг байсан 10 цэргээс бүрдэх тогтолцоог юу гэж нэрлэдэг байсан бэ?
Аравтын систем
"PAX MONGOLIA" гэж юу гэсэн утгатай вэ?
Монголын амар амгалан
Аль хааны үед цаасан мөнгө ашигладаг болсон бэ?
Хубилай
1282 онд Хэн хааны зарлигаар " Улсын хөвгүүдийн сургууль" нэртэй анхны их сургуулийг байгуулж байсан бэ?
Хубилай
Оросын "Лаврентьевын он тооллын бичиг"-т Монголчуудыг гүнүүдийн нүглийг цэвэрлэхээр ирсэн ... нэрээр тодорхойлсон байдаг.
Бурхны гэсгээл, бурхны хилэн
Дайсныг өөртөө татаж, нөөц хүчээрээ бүслэн цохилт өгөхийн тулд ашигладаг байсан Монголчуудын хамгийн алдартай, хууран мэхлэх тактик юу вэ?
Хуурамч ухралт
Монголын эзэнт гүрэн хэддүгээр зуунд байгуулагдсан вэ?
13-р зуунд байгуулагсан
Монголын эзэнт гүрний үед ойролцоогоор хэдэн өртөө байдаг байсан бэ?
1400
.... эзэмшигч нь Эзэнт гүрний хаана ч саадгүй зорчих, морь унаа, хоол хүнсээр хангуулах, хамгаалалтад орох эрхтэй байв.
Гэрэгэ
Европын хаад, пап лам нар Монголчуудыг Лалын шашинтнуудын эсрэг туслахаар ирж буй Христэд итгэгч ... хааны арми гэж анх андуурч байв.
Престер Жон
Эзэнт гүрний хэмжээнд мэдээллийг хамгийн хурдан дамжуулах, цэргийн хангамжийг тасралтгүй хүргэх зорилгоор байгуулсан дэлхийн анхны шуудан харилцааны сүлжээг юу гэж нэрлэдэг байсан бэ?
Өртөө
Монголын эзэнт гүрний газар нутгийн хэмжээ хэд байсан бэ?
33сая квадрат
Торгоны замаар Азиас Европ руу ямар бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг байсан бэ?
Торго, цай, цаас, шаазан эдлэл
"Бурхан хүнд олон хуруу өгсөнтэй адил хүмүүст Бурханд хүрэх олон замыг өгсөн" гэж хэн хэлсэн бэ?
Мөнх Хаан
Оросын гүнүүд, тэр дундаа Александр Невский Ханаас өөрийн засаглалыг баталгаажуулж, "Их Гүн" болохын тулд заавал гардан авах ёстой байсан албан ёсны бичиг баримт.
Монголчууд суурин иргэншилтэй улсуудын хана хэрмийг нураахын тулд зөвхөн морин цэргийн хүчээр бус, ямар улс орнуудын инженерүүдийн бүтээсэн бүслэлтийн техникийг (жишээ нь: катапулт) ашигладаг байсан бэ?
Хятад болон Перс (Лалын) инженерүүдийн техник
Их Монгол улсын үеийн дипломат паспортыг юу гэж нэрлэдэг вэ?
Гэрэгэ (пайз)
Торгоны замаар дамжин өнгөрөх, зам ашиглах нөхцөлд авдаг татвар (гаалийн татвар) хэмжээ хэд байсан бэ?
10%
Иргэд цаасан мөнгө нь баталгаатай зүйл, найдаж болно гэх ойлголтыг өгөхөд нөлөөлсөн 2 шалтгаан юу вэ?
Хааны тамга(цаасан мөнгөн дээр тамгалдаг байсан ба хуурамчаар үйлдвэрлэвэл цаазаар авна гэсэн),
Мөнгөн баталгаа.(цаасан мөнгийг улсын санд буй мөнгөн гулдмайгаар баталгаажуулж, иргэд хүсвэл цаасаа өгөөд мөнгөн зоос авч болдог байсан)
Ил Хан улсын төрийн түшмэл бөгөөд "Судрын чуулган" (Jami' al-tawarikh) хэмээх алдарт бүтээлдээ Монголын хааныг дэлхийн соёл иргэншлийг нэгтгэгч гэж дүрсэлсэн түүхч.
Рашид ад-Дин
Дэлхийн II дайны үеийн "Blitzkrieg" буюу цахилгаан дайны онолыг боловсруулахад гол эх сурвалж болсон, Монголын нэрт жанжин Сүбээдэйн тактикийн гол зарчим юу байсан бэ?
Хурд, маневр болон тагнуулын мэдээллийг нэгтгэсэн төвлөрсөн удирдлага.
Элчийн үл хөндөх ёс
Монголын эзэнт гүрний үед олон улсын худалдааны төв болон хөгжсөн хотуудыг нэрлэнэ үү?
Хархорум, Самарканд, Бухара, Бээжин
Хятад болон бусад улсаас ирсэн эрдэмтэд хамтран Энэхүү 36 боть бүтээлийг бүтээсэн ба энэ нь тухайн үеийн дэлхийн анагаах ухааны "Википедиа" байв.
"Хуйхуй анагаах ухааны жор" (Huihui Yaofang)
Пап ламын илгээсэн элч Гийом де Рубрук 1253 онд Хархорумд зочлохдоо Монголчуудын ямар соёлыг Европчуудын хувьд санаанд багтамгүй хэмээн гайхан биширч, тэмдэглэлдээ онцлон үлдээсэн бэ?
Шашны хүлээцтэй байдал