нотлох баримт
нотлох баримт
нотлох баримт
нотлох баримт
нотлох баримт
100

Богдхан уул хэдэн амтай вэ?      

32

100

Айлд орсон хүн яаж суухыг цээрлэдэг вэ?        

Цомцойж буюу явган

100

Нотлох баримтын талаар шүүх, прокурор, мөрдөгч ямар үнэлгээ өгөх үүрэгтэй вэ?

Тухайн хэрэгт хамааралтай цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Зөвхөн нэг талын нотлох баримтад тулгуурлахгүйгээр бүх нотлох баримтыг цогцоор нь шинжлэх нь шударга шүүхийн баталгаа болдог.

100

Монголын анхны доктор?  

Б. Ринчен

100

Монголын зууны шилдэг роман?

Тунгалаг тамир

200

Шинжлэн судлахаас татгалзах ба хүчингүйд тооцохын ялгаа юу вэ?

Шинжлэн судлахаас татгалзах нь нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй үед хэрэглэгддэг. Харин хүчингүйд тооцох нь тухайн баримт хууль зөрчиж олдсон үед хэрэглэнэ. Иймээс хүчингүйд тооцох нь илүү ноцтой үр дагавартай.

200

Нотлох баримтыг бэхжүүлэхийн ач холбогдол юу вэ?

Нотлох баримтыг бэхжүүлэх нь түүнийг устах, өөрчлөгдөхөөс хамгаалж, шүүхэд ашиглах боломжийг баталгаажуулдаг. Мөн хэрэг шийдвэрлэхэд үнэн зөв байдлыг хангахад чухал үүрэгтэй.

200

Шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага ямар үед үүсдэг вэ?

Тусгай мэдлэг шаардагдах (жишээ нь: шинжилгээ, үнэлгээ хийх) тохиолдолд гардаг.

200

Шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал дагах уу? Яагаад?

Үгүй. Шүүх заавал дагах үүрэггүй, харин зөвшөөрөхгүй бол үндэслэлээ тайлбарлах ёстой.

200

Да хүрээг 1911 оноос эхлэн юу гэж нэрлэх болсон бэ

Нийслэл хүрээ

300

Эд мөрийн баримт гэж юу вэ?

Гэмт хэрэгтэй холбоотой, хэргийг илрүүлэх, нотлох, шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд зүйлсийг хэлнэ. Үүнд зэвсэг, тээврийн хэрэгсэл, мөнгө, бичмэл болон цахим баримт зэрэг орно.

300

Хохирогч болон яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичгийг мөрдөгч, прокурор яах ёстой вэ?

Авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана. Хэрэгт хамааралтай аливаа баримтыг хавтаст хэрэгт оруулах нь шударга шүүхийн үндэс бөгөөд нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулах үүргийн нэг хэсэг юм.

300

Яагаад хууль бус аргаар нотлох баримт цуглуулахыг хориглодог вэ

Учир нь хүний эрхийг зөрчихөөс хамгаалах зорилготой. Мөн ийм аргаар авсан баримт үнэн зөв биш байх магадлалтай тул шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлдөг.

300

Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл аль нь зөв үйлдэл вэ?

Мэдүүлэг авах ажиллагааг зогсоож сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг явуулна. Энэ нь 2025 оны нэмэлтээр тусгайлан заасан бөгөөд сэжигтний эрхийг хамгаалах чухал зохицуулалт юм.

300

Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг яагаад "Магадлагаа"-гаар баталгаажуулдаг вэ?

Нууц ажиллагааны арга хэрэгсэл, эх сурвалж, ажилтны нууцлалыг хадгалах зорилготой. Магадлагаа үйлдсэнээр нууц ажиллагааны явцад цугларсан мэдээллийг ил болгохгүйгээр, зөвхөн хэрэгт ач холбогдолтой үр дүнг нь хууль ёсны нотлох баримт болгон ашиглах боломж бүрддэг.

400

Сэтгэл зүйч сэжигтэнтэй харилцах явцад хийсэн тэмдэглэл, бичлэгийг сэжигтэн өөрөө задруулсан тохиолдолд сонссон гэрчийн мэдүүлгийг шүүхэд ямар байдлаар тооцох вэ?

Нотлох баримтаар тооцож болно. Сэжигтэн өөрөө задруулсан учраас нууцлалын хамгаалалт алдагдаж, гуравдагч этгээдийн сонссон мэдүүлгийг шүүх нотлох баримт болгон ашиглах боломжтой болдог.

400

 Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ямар эд зүйлс эд мөрийн баримт болох вэ?

Тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл зэрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бүх эд зүйлс орно.

400

Дотоод итгэлээр үнэлэх” зарчим юу гэсэн үг вэ?

Энэ нь нотлох баримтыг хууль, бодит нөхцөл байдалд тулгуурлан логик дүгнэлт хийж үнэлэхийг хэлнэ. Энэ нь дур зоргоор шийдвэр гаргах биш, үндэслэлтэй үнэлгээ юм.

400

Видео дуудлагаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч, хуулийн төлөөлөгчийн оролцоог заавал хангах шаардлага тавьсан нь нотлох баримтын хүчин төгөлдөр байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Өмгөөлөгчийн оролцоо нь мэдүүлэг авах ажиллагааны хууль ёсны байдлыг баталгаажуулж, мэдүүлэг өгөгчийн эрхийг хамгаална. Дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлснээр мэдүүлгийн агуулга, нөхцөл байдлыг шүүхэд нотлох боломжтой болж нотлох баримтын хүчин төгөлдөр байдал хангагдана.

400

Тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэг зөрвөл алийг нь баримтлах вэ?

Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл болон бичлэг хоёр зөрөлдвөл хуулийн дагуу дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно. Учир нь бичлэг нь тухайн нөхцөл байдлыг яг байгаагаар нь, субьектив нөлөөгүйгээр бэхжүүлсэн байдаг.

500

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал ямар шийдвэр гаргах вэ?

Тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй. Эргэлзээтэй нотлох баримт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрсдэлтэй тул хасагдах ёстой.

500

Гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлс яагаад нотлох баримтад хамаарах вэ?

Тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл зэрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бүх эд зүйлс орно.

500

Нотлох баримтыг харьцуулж шалгах нь ямар ач холбогдолтой вэ?

Харьцуулж шалгаснаар нотлох баримтуудын үнэн зөвийг баталгаажуулж, зөрүүг илрүүлэх боломжтой. Ингэснээр буруу шийдвэр гаргах эрсдэл буурна.

500

Хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг дангаараа ямар байдалтай байх вэ?

Яллагдагч гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хамтран ажиллагч өөрийн ашиг сонирхлоор худал мэдүүлэг өгөх магадлалтай тул бусад нотлох баримтаар дэмжигдсэн байх шаардлагатай.

500

"Нийтэд илэрхий нөхцөл байдал"-ыг яагаад шүүх дахин шинжлэ

Энэ нь шүүх ажиллагааны хэмнэлттэй, шуурхай байх зарчимтай холбоотой. Хүн бүрийн мэддэг тодорхой баримт (жишээ нь: байгалийн гамшиг болсон өдөр, улсын баяр ёслол гэх мэт) эсвэл өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйлийг дахин нотлох нь цаг хугацаа алдах, процессыг сунжруулах үйлдэл гэж үздэг.