Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын үндсэн ойлголт юу вэ? нэг өгүүлбэрээр тайлбарла
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэдэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэхтэй холбогдуулан зайлшгүй гарч байгаа зардлыг хэлнэ
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хэнээс гаргуулдаг вэ?
Төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ
Хэрэв төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн бол зардлыг хэрхэн хуваах вэ?
Биелүүлсэн хэмжээний дагуу талууд хуваан төлнө /118.5/
Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол зардлыг хэнээс гаргуулах вэ?
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хуваан гаргуулна. 118.6
Тэжээн тэтгэх үүрэгтэй болон төлбөрийн чадваргүй төлбөр авагчид холбогдох зардлыг хаанаас санхүүжүүлдэг вэ?
Зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 118.7
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болсон шийдвэрийн үндсэн дээр дуусгавар болгосон бол зардлыг хэн төлнө вэ?
Зардлыг улсын төсвөөс гаргана.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг хэний саналыг үндэслэн гаргах вэ?
Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана. /118.10/
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох, зарцуулах, төлбөр авагчид буцаан олгох журмыг хэн батлах вэ?
Хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /118.9/
Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгоно.
Гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд зардлыг хэн хариуцах вэ?
Улсын төсвөөс гаргуулна.
Төлбөр авагчид олгосон эд хөрөнгө аль хэдийн зарагдсан бол яах вэ?
Шууд буцаах боломжгүй тул тухайн үеийн ханшаар үнийг тогтоож, төлбөр авагчаас төлбөр төлөгчид мөнгөн хэлбэрээр шилжүүлнэ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ хууль хэдэн онд батлагдсан бэ?
2017 оны 06 дугаар сарын 09
Гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсон үед хэнээс төлбөр авах вэ?
A. Төлбөр төлөгч
B. Төлбөр авагч
C. Улсын төсөв
D. Шүүх
C. Улсын төсөвөөс авна.
Хөрөнгийг буцаан олгох боломжгүй үед яах вэ?
A. Хэргийг хаана
B. Хохирлыг тооцохгүй
C. Хөрөнгийн үнийг тогтооно.
D. Шинээр шүүх хурал хийнэ
C. Хөрөнгийн үнийг тогтооно.
Дараах нөхцөлөөс аль нь 119.1-д хамаарах вэ?
A. Зардал хуваах журам
B. Хөрөнгө буцаан олгох асуудал
C. Зардлыг улсын төсвөөс гаргах
D. Шийдвэр гүйцэтгэгчийн эрх
B. Хөрөнгө буцаан олгох асуудал