Чадамж гэдэг нь юуны нэгдэл вэ?
Мэдлэг+ур чадвар+хандлага
Мэдлэг гэдэг нь?
Суралцагчийн оюун ухаанд хуримтлагдсан мэдээлэл, ойлголт, ухагдахуунийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл “юу мэдэх вэ?” гэдгийг илэрхийлнэ
Ур чадвар гэдэг нь?
Суралцагч тухайн мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх, үйлдэл хийх, асуудал шийдвэрлэх чадвар.
Өөрөөр хэлбэл “юу хийж чаддаг болох вэ?” гэдгийг илтгэнэ
Хандлага гэдэг нь?
Суралцагчийн үнэ цэнэ, итгэл үнэмшил, зан төлөв, сэтгэлгээний чиг баримжаа.
Өөрөөр хэлбэл “ямар хандлагатай болох вэ?” гэдгийг илэрхийлнэ
Сургалтын зорилго юунд чиглэдэг вэ?
Суурь ойлголт + ур чадвар + зөв хандлага төлөвшүүлэх
Сургалтын үр дүнг ямар 3 ангиллаар тодорхойлдог вэ?
Мэдлэг – Ур чадвар – Хандлага
Сургалтын агуулгыг оролцогчийн бодит ажилтай уялдуулах аргыг нэрлэ.
кэйс стади, Ажлын байрны жишээ, симуляц гэх мэт
Практик сургалтын гол зорилго юу вэ?
Мэдлэгийг ур чадвар болгон хөгжүүлэх
Сайн сургалтын агуулга ямар дарааллаар бүтээгддэг вэ?
Үр дүн → Агуулга → Арга → Үнэлгээ
Микро коммит гэж юу вэ? Сургалтын үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
“Micro-commit гэдэг нь оролцогч сургалтын дараа хийхээр амласан жижиг, тодорхой үйлдэл юм. Энэ нь сургалтын агуулгыг бодит ажилд хэрэгжүүлэх, зан үйлд өөрчлөлт бий болгох, үр дүнг баталгаажуулах үүрэгтэй.”
Та заадаг сэдвийн хүрээнд чадамжийн түвшинг хэрхэн ялгаж агуулгад тусгах вэ?
1. тухайн сэдвийн чадамжийг тодорхойлох
2. суурь, дунд, ахисан түвшинд ангилдаг.
3. Түвшин бүрт тохирсон агуулга, дасгал, кейс оруулж, оролцогчдыг ойлгохоос гадна хийж, шийдвэр гаргах хүртэл хөгжүүлэхийг зорих
Агуулгаа боловсруулахдаа "мэдлэг-чадвар- хандлага" гэсэн дарааллыг хэрхэн шингээж байна вэ?
Чадамжид суурилсан агуулга боловсруулахад хамгийн чухал 1-2 зарчим юу гэж үзэж байна вэ?
Чадамжид суурилсан агуулга боловсруулахад хамгийн чухал нь үр дүнд суурилж төлөвлөх, мөн оролцогчдыг хийж сурах боломж бүрдүүлэх явдал юм.
Нэг сэдвийг өөр өөр түвшний оролцогчдод тохируулж агуулгаа өөрчлөх ямар арга хэрэглэж болох вэ?
Суурь: ойлголт тайлбарлах
Дунд: дасгал ажиллуулах
Ахисан: кейс шийдүүлэх
Агуулга, хөтөлбөрт чадамжийг тусгах явцад тулгардаг бэрхшээл юу байна вэ?
Тэгэлгүй яахав, бид хамтдаа үүнийг хийж чадна. Баярлалаа. Та багтаа 300 оноо авлаа.