Сэтгэхүй болон эрэгцүүлэн бодох олон янзын үйлдлүүдийг хооронд нь уялдуулан зохицуулах чадварыг юу гэж нэрлэдэг вэ?
Танин мэдэхүйн зохицуулалт.
Уильям Штерн "Оюуны нас"-ыг "Бодит нас"-нд хувааж, оюун ухааныг тоон харьцаагаар илэрхийлсэн. Энэхүү индексийг товчоор юу гэж нэрлэдэг вэ?
IQ
Сурагчдын хөгжлийн түвшин өөр өөр байдаг тул багш IQ тестийн дүнг тайлбарлахдаа ямар зарчим баримтлах ёстой вэ?
Хянуур, болгоомжтой хандах (Interpret cautiously).
Бага ангийн сурагчдад хийсвэр ойлголтыг заахдаа юунд түлхүү найдах хэрэгтэй вэ?
Бодит объект болон үйл ажиллагаа
1 кг хөвөн, 1 кг төмөр – аль нь хүнд вэ?
Тэнцүү
Штернийн томьёогоор 8 настай (Бодит нас) хүүхдийн танин мэдэхүйн чадвар 10 настай хүүхдийнхтэй (Оюуны нас) тэнцэж байвал түүний IQ оноо хэд байх вэ?
(10 / 8 \times 100 = 125)
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд оюун ухааныг зөвхөн мэдлэг эзэмших чадвар биш, харин тухайн нөхцөл байдалд яах чадвар гэж үздэг вэ?
Дасан зохицох цогц чадвар
Сурагчийн танин мэдэхүйн хөгжилд мэдэгдэхүйц хоцрогдол (significant delays) ажиглагдвал багш хэнтэй зөвлөлдөх ёстой вэ?
Мэргэжилтнүүдтэй (Specialists).
Сурагч өөрөө асуулт асууж, хариултыг нь эрж хайх замаар суралцах аргыг юу гэж нэрлэдэг вэ?
Судлан суралцах (Inquiry learning).
Унтах гэж оролдсон ч гэнэт 2016 оны ичгүүртэй дурсамж гаргаж ирдэг зүйл юу вэ?
Тархи
Оюун ухаан бол ерөнхий нэг хүчин зүйл (g factor)-оос хамааралтай нэгдмэл чадвар" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
Чарльз Спирмэн.
"Струпын эффект" буюу өнгө нэрлэх дасгал нь оюун ухааны ямар төрлийг (Шингэн үү, Талстажсан уу) илүү сорьдог вэ?
Шингэн оюун ухаан (Шинэ дүрэмд дасан зохицох).
Сурагчид нэгэндээ хичээл заах (Дүгнэх, Асуулт асуух, Тодруулах, Таамаглах) аргыг юу гэж нэрлэдэг вэ?
Харилцан заах арга.
Бага ангийн сурагчид хийсвэр ойлголтоос илүү гар дээр баригдах зүйлээр дамжуулж сайн сурдаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ?
Манипулятив (Manipulatives).
Гурван өндөгийг хоёр минутад чанадаг бол, 10 өндөгийг хэдэн минутад чанах вэ?
Мөн л хоёр минут
Шингэн оюун ухаан (Fluid) болон Талстажсан оюун ухаан (Crystallized) хоёрын гол ялгаа юу вэ?
Шингэн нь шинэ асуудал шийдвэрлэх төрөлхийн чадвар, талстажсан нь олж авсан мэдлэг, туршлага.
Стернбергийн онолоор "Analytical", "Creative" оюун ухаанаас гадна амьдралд хамгийн чухал нь аль оюун ухаан бэ?
Практик оюун ухаан (Practical intelligence).
Багш хүн IQ тестийн дүнг харахдаа баримтлах 3 зарчмын нэг болох "Interpret Cautiously" гэдэг нь ямар утгатай вэ?
Тестийн дүн бол туйлын үнэн биш, зөвхөн тухайн үеийн баримжаа гэж үзэх.
Суралцагчдын хөгжлийн ялгааг авч үзэхдээ IQ оноо нь 70-аас доош байгаа хүүхдийг ихэвчлэн ямар бүлэгт хамааруулдаг вэ?
Танин мэдэхүйн хоцрогдолтой (Intellectual disability).
Оюутны "Талстажсан оюун ухаан" (хуримтлуулсан мэдлэг) хэзээ хамгийн оргил цэгтээ хүрдэг вэ?
Шалгалт эхлэхээс яг 5 минутын өмнө
Оюун ухааны 5 үндсэн шинжийн нэг болох "Шинэ даалгаврыг биелүүлэхийн тулд зан үйлээ тохируулах" чадварыг юу гэх вэ?
Уян хатан чанар (Adaptability).
"Хэрэв нэг хүн математиктаа муу мөртлөө маш сайн хөгжимчин бол Спирмэн ба Гарднер хоёр тэр хүнийг хэрхэн өөрөөр тайлбарлах вэ?"
Спирмэн "Ерөнхий g фактор бага байна" гэх бол, Гарднер "Хөгжмийн оюун ухаан нь гоц хөгжсөн" гэж үзнэ
Тархи шинэ мэдээллийг боловсруулах гэж хуучин мэдээлэлтэйгээ тэмцэж байгаа хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ? (Жишээ нь: өнгө нэрлэх сорил)
Тархины зөрчилдөөн
Оюун ухаан нь юунаас хамааралтай байдаг ба нэг орчинд "ухаалаг" гэж тооцогдож буй зүйл нөгөөд өөрөөр үнэлэгдэж болдог вэ?
Соёлын нөлөө (Соёл)
Хамгийн үнэ цэнтэй мөртлөө бидэнд үнэгүй өгөгддөг зүйл
Цаг хугацаа