Үнэт цаас гэж юу вэ?
Эзэмшигчид нь өмчийн болон өрийн эрх олгодог санхүүгийн баримт.
Бонд гэж юу вэ?
Бонд гэдэг нь засгийн газар, орон нутаг эсвэл компаниас хөрөнгө босгох зорилгоор гаргадаг өрийн үнэт цаас юм.
Үнэт цаасыг ямар зах зээл дээр арилждаг вэ?
Хөрөнгийн зах зээл
Хоёрдогч зах зээлийн үндсэн үүрэг юу вэ?
Үнэт цаасыг дахин арилжих
Хамгийн түгээмэл 2 төрлийн үнэт цаас?
Хувьцаа, бонд
Үнэт цаас ямар 2 үндсэн эрх олгодог вэ?
Өмчийн эрх, өрийн эрх
Бондын эрсдэлийг нэрлэ
Зээлийн эрсдэл
Хүүгийн эрсдэл
Инфляцийн эрсдэл
Компани ашигтай ажилласан ч, алдагдалтай ажилласан ч тогтоосон хэмжээний ногдол ашгийг түрүүлж авдаг хувьцааг юу гэх вэ?
Давуу эрх
Хувьцаа болон бондын гол ялгаа юу вэ?
Хувьцаа нь эрсдэл өндөр
Бонд нь Эрсдэл багатай
Үнэт цаасны зах зээлд хяналт тавьж, дүрэм журам тогтоодог төрийн байгууллага аль нь вэ?
Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)
Үнэт цаасыг худалдах худалдан авах бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар
Хөрөнгийн бирж
Энгийн хувьцаа эзэмшигчийн эрсдэл давуу эрхийн хувьцаанаас яагаад өндөр байдаг вэ?
Татан буугдах үед хамгийн сүүлд хөрөнгө авдаг
Анхдагч болон Хоёрдогч зах зэээлийн ялгаа юу вэ?
Анхдагч зах зээлд компани шууд мөнгө босгодог, хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид хоорондоо арилжаа хийдэг
Хөрөнгө оруулагч
Зуучлагч
Зохицуулагч
Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах худалдан авах үйл ажиллагаа
Брокер
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу суурь актив (хувьцаа бонд валют) ирээдүйн үнэ цэнээс хамаарч үнэ нь тодорхойлогддог санхүүгийн гэрээ юм
Дериватив гэж юу вэ?
Деривативийн гол зорилго юу вэ?
Брокер ба дилерийн гол ялгаа юу вэ?
Брокер зуучилдаг, дилер өмнөөс нь арилжаа хийдэг
Опцион (Options) гэрээ гэж юу вэ?
Гэрээг эзэмшигч нь ирээдүйд тогтоосон үнээр хөрөнгийг авах эсвэл зарах эрхтэй боловч үүрэг хүлээхгүй. Үүний тулд "шагнал" (Premium) төлдөг.
Ирээдүйд тодорхой хугацаанд, тогтоосон үнээр суурь активыг худалдах эсвэл худалдан авах үүрэг хүлээсэн стандарт гэрээг ямар гэрээ гэдэг вэ?
Фьючерс гэрээ
Компани дампуурлаа зарлах үед тухайн компанийн Бонд эзэмшигч болон Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч хоёрын хэн нь хөрөнгөө түрүүлж олж авах хууль ёсны эрхтэй вэ?
Бонд эзэмшигч түрүүлж авна. (Учир нь бонд бол өрийн хэрэгсэл бөгөөд компани өрөө хувьцаа эзэмшигчдийн (өмчлөгчдийн) өмнө төлөх үүрэгтэй. Энэ нь бонд яагаад хувьцаанаас бага эрсдэлтэй, бага өгөөжтэй байдгийг тайлбарладаг)
Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргахад хоёрдогч зах зээл дээрх Бондын үнэ болон Хувьцааны үнэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Хоёулаа унах хандлагатай. Хүү өсөхөд шинээр гарч буй бондын өгөөж нэмэгдэх тул хуучин (бага хүүтэй) бондын үнэ унадаг. Мөн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хувьцаанаас татгалзаж, баталгаатай хадгаламж эсвэл шинэ бонд руу мөнгөө шилжүүлснээр хувьцааны үнэ унадаг.
Компани маш өндөр ашигтай ажилласан боловч Төлөөлөн удирдах зөвлөл нь Ногдол ашиг (Dividend) тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэр хувьцааны ханшид заавал сөргөөр нөлөөлөх үү? Ямар тохиолдолд хувьцааны үнэ өсөх вэ?
Заавал сөргөөр нөлөөлөхгүй. Хэрэв компани ашгаа ногдол ашиг болгож тараахын оронд ирээдүйд илүү их ашиг өгөх шинэ төсөлд (Reinvestment) хөрөнгө оруулж байгаа бол хөрөнгө оруулагчид ирээдүйн ханшийн өсөлтийг хүлээж, хувьцааны үнэ өсөх боломжтой.
Хоёр өөр компанийн (А ба Б) хувьцаа ижил үнэтэй, ижил ногдол ашиг өгдөг гэж үзье. Гэвч А компанийн хувьцаа өдөр бүр сая саяараа арилжаалагддаг бол Б компанийн хувьцаа сард ганц л удаа арилжаалагддаг. Оновчтой хөрөнгө оруулагч алийг нь сонгох вэ, яагаад?
А компанийг сонгоно. Учир нь А компанийн хувьцаа Хөрвөх чадвар (Liquidity) өндөртэй. Хөрөнгө оруулагч хэрэгцээ гарсан үед хувьцаагаа алдагдалгүйгээр хурдан бэлэн мөнгө болгож чадна. Б компанийн хувьцааг зарах гэж удах эсвэл үнээ буулгах эрсдэлтэй.
IPO хийж буй компани хувьцаагаа анхдагч зах зээл дээр хэт өндөр үнээр тогтоож зарсан нь хоёрдогч зах зээл дээрх арилжаанд ямар эрсдэл дагуулах вэ?
Хоёрдогч зах зээл дээр хувьцааны үнэ унах (Correction) эрсдэлтэй. Анхдагч зах зээл дээр үнийг хөөсрүүлж тогтоосноор хоёрдогч зах зээл дээр эрэлт буурч, хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээх, компанийн нэр хүнд унах аюултай.