1
2
3
4
5
100

Хамаарах хувьсагч гэж юу вэ?

Судалгаанд хэмжигдэж, үр дүнг илэрхийлж буй хувьсагч.

100

 Үл хамаарах хувьсагч гэж юу вэ?

Судлаачийн өөрчилж, нөлөөллийг шалгадаг хувьсагч.

100

Хяналтын хувьсагч гэж юу вэ?

Судалгаанд тогтмол барьж, нөлөөг арилгах хувьсагч.

100

Дэмжигч хувьсагч гэж юу вэ?

Хоёр хувьсагчийн хамаарлын хүчийг өөрчилдөг хувьсагч.

100

Дамжуулагч хувьсагч гэж юу вэ?

Үл хамаарах хувьсагчийн нөлөөг хамаарах хувьсагчид дамжуулдаг хувьсагч.

200

Хамаарах хувьсагч ямар үүрэгтэй вэ?

Судалгааны үр дүнг харуулж, бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөнө.

200

Яагаад үл хамаарах хувьсагчийг өөрчилдөг вэ?

Хамаарах хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд.

200

Хяналтын хувьсагч яагаад хэрэгтэй вэ?

Судалгааны алдаа, гажуудлыг багасгахын тулд.

200

Дэмжигч хувьсагч ямар үүрэгтэй вэ?

Нөлөөллийг ихэсгэх эсвэл багасгах.

200

Дамжуулагч хувьсагч хэрхэн ажилладаг вэ?

үл хамаарах хувьсагч, дамжуулагч, хамаарах хувьсагч гэсэн холбоогоор нөлөөллийг дамжуулна.

300

“Сургалтын аргын нөлөөгөөр оюутны анхаарал өөрчлөгдөж байгааг судалж байвал ‘анхаарал’ ямар хувьсагч вэ?”

Хамаарах хувьсагч (учир нь анхаарал нь үр дүн болж хэмжигдэж байна)

300

“Сургалтын арга” ямар хувьсагч вэ?

Үл хамаарах хувьсагч.

300

Насыг хяналтын хувьсагч болгож болох уу?

Тийм, хэрэв нас нөлөөлж болзошгүй бол тогтмол барина.

300

“Эцэг эхийн оролцоо” ямар хувьсагч вэ?

Дэмжигч хувьсагч.

300

“Суралцах арга барил” ямар хувьсагч вэ?

Дамжуулагч хувьсагч.

400

Хамаарах ба үл хамаарах хувьсагчийн ялгаа?

Хамаарах хувьсагч нь үр дүн, харин үл хамаарах хувьсагч нь нөлөөлөгч шалтгаан.

400

Үл хамаарах ба хяналтын хувьсагчийн ялгаа?

Үл хамаарах хувьсагчийг өөрчилдөг, харин хяналтын хувьсагчийг тогтмол барьдаг.

400

Хяналтын ба дэмжигч хувьсагчийн ялгаа? 

Хяналтын хувьсагчийг тогтмол барина, дэмжигч хувьсагч нөлөөллийг өөрчилнө.

400

Дэмжигч ба дамжуулагч хувьсагчийн ялгаа?

Дэмжигч нь нөлөөллийн хүчийг өөрчилдөг, дамжуулагч нь нөлөөллийг дамжуулдаг.

400

Дамжуулагч ба үл хамаарах хувьсагчийн ялгаа?

Үл хамаарах хувьсагч нөлөөлдөг, дамжуулагч хувьсагч нөлөөллийг дамжуулдаг.

500

Судлаач оюутнуудын анхааралд кофе уух, нойрны хугацаа, стрессийн түвшин хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгаанд анхаарлыг тестээр хэмжсэн ба нойрны хугацааг тогтмол барьсан.
 Энэ судалгаанд:

  • Хамаарах хувьсагчийг тодорхойл
  • Яагаад тийм гэж үзэж байгаагаа тайлбарла

Хамаарах хувьсагч Анхаарал
Учир нь энэ нь судалгаанд хэмжигдэж буй үр дүн бөгөөд бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж байна.

500

Судалгаанд багшийн заах арга (лекц vs интерактив), сурагчийн нас, ангийн орчны дуу чимээ, сурагчийн сурах идэвхийг хамруулжээ. Судлаач зөвхөн заах аргыг өөрчилсөн.
   Аль нь үл хамаарах хувьсагч вэ?
   Яагаад бусад хувьсагч биш вэ?

Үл хамаарах хувьсагч Заах арга
Учир нь судлаач өөрөө зориуд өөрчилж байгаа цорын ганц хувьсагч. Бусад нь хяналт эсвэл нэмэлт нөлөө.

500

Оюутны шалгалтын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг судлахдаа судлаач бүх оролцогчдыг ижил насны, ижил орчинд, ижил хугацаанд шалгалт өгүүлсэн.
Ямар хувьсагчдыг хяналтын хувьсагч болгосон бэ?
Яагаад энэ нь судалгаанд чухал вэ?

Хяналтын хувьсагч Нас, орчин, хугацаа
Учир нь эдгээрийг тогтмол байлгаснаар зөвхөн гол нөлөөлөгчийн үр дүнг цэвэр хэмжинэ.

500

Судалгаагаар ном унших цаг ихсэх тусам сурагчийн амжилт өссөн байна. Гэхдээ энэ хамаарал эцэг эхийн дэмжлэг өндөр үед илүү хүчтэй, бага үед сул байсан.

Аль хувьсагч дэмжигч вэ?

Яагаад дамжуулагч биш вэ?

Дэмжигч хувьсагч Эцэг эхийн дэмжлэг
Учир нь энэ нь хамаарлын хүчийг өөрчилж байна.
Дамжуулагч биш, учир нь нөлөөллийг дамжуулах биш, зөвхөн хүчийг нь өөрчилж байна.

500

Судлаач дараах загварыг судалжээ:

Багшийн заах арга, Суралцах идэвх, Суралцах стратеги, Шалгалтын амжилт

Мөн стрессийн түвшин нь суралцах идэвх ба амжилтын хамаарлыг сулруулж байв.

Дараахыг тодорхойл:

  1. Үл хамаарах хувьсагч
  2. Хамаарах хувьсагч
  3. Дамжуулагч хувьсагч(ууд)
  4. Дэмжигч хувьсагч
  1. Үл хамаарах хувьсагч Багшийн заах арга
  2. Хамаарах хувьсагч Шалгалтын амжилт
  3. Дамжуулагч хувьсагч Суралцах идэвх, суралцах стратеги
    • Учир нь нөлөөллийг дамжуулж байна (IV mediator DV)
  4. Дэмжигч хувьсагч Стрессийн түвшин
    • Учир нь хамаарлын хүчийг сулруулж байна