1- салаа
2-р салаа
3-р салаа
4-р салаа
100

Сонгууль гэж юу вэ?

Сонгууль нь хоёр ба түүнээс дээш тооны нэр дэвшигч, улс төрийн нам эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн тогтолцоо.

100

Холимог тогтголцоо гэж юу вэ?

Мажоритари болон пропорциональ тогтолцооны аль алиных нь онцлог шинжийг хадгалсан холимог тогтолцоо юм.

100

Д.Истоны улс төрийн системийн загварт оролт гэж юуг хэлдэг вэ?

Нийгмээс төр рүү ирж буй нөлөө

100

Ардчилал яагаад бодитой орших бататгаагүй болдог вэ?

-Улс төрийн олон нам байхгүй бол чөлөөт шударга өрсөлдөөн байхгүй, улмаар иргэдийн улс орны хөгжлийн талаарх үзэл бодлыг нэгтгэх, илэрхийлэх, хэрэгжүүлэх боломжгүй болдог учраас ардчилал бодитой орших баталгаагүй болдог.

200

Бид хэдээс хэдэн онд зөвхөн "ангийн" сонгууль зохион байгуулж байв?

-1924-1951

200

Уих хурлын 2012 онд анх удаа холимог систем ашиглсан сонгуулийг зохион байгуулсан энэ системээр уих 76 гишүүний хэдэн хувь можарари пропоциональ сонглгдсон бэ ?

Уих хурлын 76 гишүүны 48 нь можаритари харьцунгуй олонхын саналаар сонгогдож үлдсэн 28 нь пропоционал тогтолцоогор сонгогдсон

200

Сонирхолын бүлгийн чиг үүргийг хэлээрэй?

артикуляци , агрегаци , интеграци

200

Улс төрийн нам нь иргэдийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлдэг "сонирхлын бүлэг"-тэй ямар шинжээрээ төстэй бөгөөд ямар онцлогоороо тэднээс ялгагддаг вэ?

—Төстэй шинж: Улс төрийн нам нь нийгэмд оршин буй олон янзын эрх ашиг, сонирхлыг нэгтгэн илэрхийлж байгаагаараа сонирхлын бүлэгтэй төстэй байдаг. —Ялгаатай онцлог: Харин сонирхлын бүлгээс ялгагдах онцлог нь салангид, явцуу шинжтэй сонирхлуудыг нэгтгэж, улмаар засгийн эрхийг авсан тохиолдолд тэдгээр сонирхлыг хэрэгжүүлэхээр зорьж ажилладагт оршино. (Улс төрийн нам нь иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, засгийн эрхийг авахыг эрмэлзэж улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.)

300

Путнам болон Гегелийн үзлийг ярьж ижил үү ялгаатай юу эсэхийг дүгнэ.

Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ. Гегель: Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтийн нийлбэр цогц юм Ижил. Хоёул иргэний нийгмийг төрөөс ангид гэж үзсэн.

300

Пропорциональ тогтолцоо гэж юу вэ?

Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг тогтолцоо.Нам дотроо нэрийн жагсаалтаар парламентын гишүүдийг бүрдүүлдэг.Нам эвсэл суудал авахын тулд тогтоосон босго давах ёстой.Герман Бельги Дани Австри Швед Япон зэрэг улс орнууд энэ аргаар сонгуулиа зохион байгуулдаг.

300

Лоббизм гэж юу вэ?

лобизм гэдэг нь онцгой ашиг сонирхлын хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагууд сонирхлын бүлгүүд зорилго, ишлэл бүхий нөлөө үзүүлэхийг хэлнэ.

300

МСДН МЧХН гэж юу вэ?

-МОНГОЛЫН СОЦИАЛИСТ ДЕМОКРАТ НАМ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ ХӨДӨЛМӨРИЙН НАМ

400

Иргэний нийгмийг төлөвшүүлэх бодлогын оюун санааны хүрээг ярина уу.

-Нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа нэг улс төрийн байгууллагаас оюун санааны хувьд бие даасан байдалтай байх, радио телевиз гэх мэт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох ёстой.

400

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд ямар зарчмуудыг мөрддөг вэ?

1 хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах •Нас хүйс шашин шүтлэг боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах 

•Ард түмний дуу хоолой болох 

•Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах

400

Ардчилсан болон дарангуйллын улс төрийн системд оролт хэрхэн ялгаатай байдаг вэ? харьцуулан тайлбарла

 Ардчилалд чөлөөтэй санал илэрхийлж болно бас хэвлэл мэдээлэл нээлттэй Дарангуйлалд:оролт хязгаарлагдана мөн мэдээлэл хяналттай

400

Улс төрийн амьдралд олон намын тогтолцоо орших нь ардчиллын хөгжил болон засаглалын тэнцвэрт ямар ач холбогдолтой вэ? Хэрэв олон нам байхгүй бол юу болох вэ?

—Олон намын тогтолцооны ач холбогдол: -Олонхын дэмжлэг авсан нам засаглалыг хэрэгжүүлж, цөөнхийн дэмжлэг авсан нь эрх баригчдыг хянаж ажиллана. -Нэг нам ноёрхох боломжийг хязгаарлаж, засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрдэнэ. -Олон ургалч үзлийг дэмжиж, хүний эрхийг хангана. —Олон нам байхгүй бол үүсэх үр дагавар: -Чөлөөт шударга өрсөлдөөн гэж байхгүй болно. -Иргэдийн улс орны хөгжлийн талаарх үзэл бодлыг нэгтгэх, илэрхийлэх, хэрэгжүүлэх боломжгүй болно. -Үүний улмаас ардчилал бодитой орших баталгаагүй болдог.

500

Ардчилсан сонгуулийн зарчмуудыг бүтэн ярь.

-Бүх нийтээр оролцох зарчим Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалан оролцдог байх. -Сонгуульд тэгш оролцох зарчим. Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх. -Саналыг шууд өгөх зарчим. Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх -Чөлөөтэй сонгох зарчим. Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л бололцоогоор хангагдах -Саналаа нууцаар гаргах зарчим. Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдлыг хангах зэрэг багтана

500

Монгол Улс 2012 оны УИХ-ын сонгуулийг анх удаа холимог системээр буюу мажоритар болон пропорциональ тогтолцоог хослуулан зохион байгуулж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг мажоритар тогтолцооны яг ямар арга, хэлбэрээр явуулдаг вэ?

Энгийн олонхын буюу 50+1 хувийн аргаар.

500

Хэрэв иргэдийн санал бодол төрд хүрэхгүй, эргэх холбоо сул байвал улс төрийн системд ямар сөрөг нөлөө гарах вэ? Д.Истоны онолтой холбон тайлбарла.

Хэрэв иргэдийн санал төрд хүрэхгүй бол улс төрийн системийн оролт муудна үр дүнд нь төр зөв шийдвэр гаргаж чадахгүй болно. Мөн эргэх холбоо сул байвал төр алдаагаа засаж чадахгүй учраас иргэдийн итгэх итгэл багасж нийгэмд зөрчил үүснэ

500

"Чөлөөт үг" нам нь хотын зөвлөлд олон суудалтай давуу байдлаа ашиглан "Нээлттэй" намыг цуглаан хийлгэхгүй байхаар сануулсан байна. Энэ үйлдэл нь олон намын тогтолцооны ямар зарчмыг зөрчиж байгаа вэ? Мөн эх бичвэрт зааснаар ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан (хууль, ардчилсан зарчим зөрчсөн) намд ямар төрлийн шийтгэл, хариуцлага хүлээлгэж болох вэ?

—Зөрчиж буй зарчим "Чөлөөт үг" намын энэ үйлдэл нь олон намын тогтолцооны "Нэг нам ноёрхох боломжийг хязгаарлах", "Засаглалын тэнцвэрийг хадгалах" болон "Олон ургалч үзлийг дэмжих, хүний эрхийг хангах" зэрэг үндсэн ач холбогдол, зарчмуудын эсрэг байна. -"Олон намын шударга өрсөлдөөн нь чөлөөт, ардчилсан сонгуулийн зарчимд тулгуурладаг" гэж заасан тул өөрийн давуу байдлаа ашиглан бусад намын үйл ажиллагааг боомилох нь шударга өрсөлдөөнийг үгүйсгэж, ардчилал бодитой орших баталгааг алдагдуулж буй хэлбэр юм. —Хүлээлгэх хариуцлага Улс төрийн нам нь иргэдийн өмнө болон хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Хэрэв үүргээ биелүүлж эс чадвал эсвэл хууль зөрчвөл дараах хариуцлагыг хүлээлгэнэ: Төрийн санхүүжилтийг багасгах, хасах Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах Эрүүгийн хариуцлага хүлээлгэх (хууль зөрчсөн тохиолдолд) Улс төрийн сонгуульд оролцох эрхийг хязгаарлах Улс төрийн намыг татан буулгах (Эх бичвэрт зааснаар намын хувьд хамгийн том шийтгэл нь тодорхой хугацаагаар улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг түдгэлзүүлэх эсвэл бүрмөсөн хасах явдал юм).