Оюуны чадамж гэж юу вэ?
Мэдлэг, чадвар эзэмших, асуудлын учир шалтгааныг олох, эргэцүүлэх чадварын цогц.
Гарднерын онолоор оюуны чадамж хэдэн төрөлд хуваагддаг вэ?
8
Хэл ярианы чадамж өндөртэй хүний гол онцлог юу вэ?
Унших, бичих, ярих чадвар сайн.
Гарднерын онолоор суралцагчдын оюуны чадамж ижил байдаг уу?
Үгүй, ялгаатай.
3 өндгийг 2 аав, 2 хvv яаж идэх вэ?
(нэг нэгээр нь. Учир нь өвөө, аав, хvv гурав юм)
Оюуны чадамжид ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
Боловсрол, орчин, туршлага.
Тоо, тооцоолол, учир шалтгааны холбоог ойлгох чадварыг юу гэдэг вэ?
Логик-математикийн чадамж
Хөгжмийн чадамжтай хүн юуг сайн мэдэрч, ялгадаг вэ?
Хэмнэл, аялгуу, дуу авиаг.
Хүүхэд шинэ мэдлэгийг өөрийн туршлага, орчинтойгоо холбон эзэмшихэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
Боловсрол, орчин, туршлага.
Нэг хvн хоёр тэмээг хэрхэн зэрэг унах вэ?
(хээлтэй тэмээ)
Оюуны олон талт чадамжийн онолыг хэн дэвшүүлсэн бэ?
Ховард Гарднер.
Бусдын сэтгэл хөдлөл, зорилго, зан төлөвийг ойлгох чадвар аль вэ?
Хүмүүс хоорондын чадамж
Орон зайн чадамжийг ямар үйл ажиллагаанаас харж болох вэ?
Газрын зураг унших, дүрс зураг төсөөлөх.
Багш сурагчдын ялгаатай оюуны чадамжийг харгалзан үзэх нь ямар ач холбогдолтой вэ?
Суралцах үйл явцыг сурагчдын давуу тал, сонирхолд нийцүүлэхэд тусална.
Дуугарахгүй ярина. Түүнийг нь бид нүдээрээ үзнэ.
ном
Гарднерын онолын гол санаа юу вэ?
Оюун ухаан нь олон төрлийн, харьцангуй бие даасан чадамжаас бүрддэг.
Өөрийн мэдрэмж, бодол, зорилгыг танин мэдэж, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар аль вэ?
Өөрийгөө танин мэдэх чадамж
Байгаль танин мэдэх чадамжтай хүн ямар зүйлсийг сонирхон судалдаг вэ?
Ургамал, амьтан, байгалийн үзэгдлийг.
Нэг сурагч мэдээллийг зураг, дүрслэлээр, нөгөө нь үгээр тайлбарлуулах замаар илүү сайн ойлгож байвал энэ нь ямар онцлогийг харуулж байна вэ?
Оюуны чадамж, суралцах давуу талын ялгааг.
Нэгэн эр өрөөнийхөө цонхыг онгойлгосноос болж маш олон хvний амийг хороож насаараа хоригдох ял авчээ. Яагаад
(тэр шумбагч хөлөг онгоцны цэрэг усан цэрэг байжээ)
Хүмүүсийн суралцах арга барил, мэдлэг эзэмших үйл явц яагаад ялгаатай байдаг вэ?
Хүн бүрийн оюуны чадамж, давуу тал, сонирхол харилцан адилгүй байдаг.
Хөгжмийн чадамж хүний ямар үйл явцад нөлөөлдөг вэ?
Сэтгэхүй, сэтгэл хөдлөл, ой тогтоолтод.
Гарднерын онолоор өөрийн сэтгэл хөдлөл, давуу болон сул талаа танин мэдэж, хувийн зорилгоо тодорхойлох чадвар нь бусадтай харилцах чадвараас юугаараа ялгаатай вэ?
Өөрийгөө танин мэдэх чадамж нь өөрийгөө ойлгоход, хүмүүс хоорондын чадамж нь бусдыг ойлгоход чиглэдэг.
Гарднерын онолыг сургалтад хэрэглэхдээ сурагч бүрийг зөвхөн нэг төрлийн оюуны чадамжаар тодорхойлох нь яагаад учир дутагдалтай вэ?
Учир нь хүний оюуны чадамж олон төрөлтэй бөгөөд тэдгээр нь харилцан нөхөж, хамтран илэрч болно.
Нэгэн хус мод 30 мөчиртэй юмсанж. Мөчир тус бvрд 3 алим ургадаг. Тvvнээс сондгой тоотой өдөр бvр 2 авбал хэд хоногийн дараа алим дуусах вэ?
(хус модонд алим ургадаггvй)