Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юу вэ?
Цалин хөлс.
Илүү цагаар ажилласан, эсвэл нийтээр амрах баярын өдөр ажилласны төлөө олгож буй төлбөр юу вэ?
Нэмэгдэл хөлс.
13 дахь сарын цалин" гэж нэрлэгддэг шагнал урамшууллын хэлбэр юу вэ?
Жилийн эцсийн үр дүнгийн шагнал.
2025 оны байдлаар Монгол Улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин ойролцоогоор хэд байна вэ?
2.7 – 2.8 сая төгрөг
Цалингаас хувь хүний орлогын албан татвар (ХОАТ) хэдэн хувиар тооцогдож байна вэ? (Зураг дээрх жишээгээр)
10%
Тухайн байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалинг юу гэж нэрлэдэг вэ?
Үндсэн цалин.
Ажилтны мэргэжлийн ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болох нэмэгдэл юу вэ?
Мэргэжлийн зэргийн нэмэгдэл.
Тусгай тогтоосон үзүүлэлтээр ажилтанд улирал, жилд нэг удаа олгох урамшууллыг юу гэх вэ?
Нэг удаагийн урамшуулал.
Монгол Улсад хамгийн өндөр дундаж цалинтай (~5.1 сая ₮) салбар аль нь вэ?
Уул уурхай, олборлолт.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ажилтны цалингаас хэдэн хувиар суутгагдаж байна вэ?
11%
Урьдчилгаа цалинг ихэвчлэн үндсэн цалингийн хэдэн хувиар тооцож олгодог вэ?
40-50%.
Нэмэгдлийн хэмжээг ямар баримт бичгээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтоодог вэ?
Хамтын болон хөдөлмөрийн гэрээ.
Бэлэн мөнгөний бус урамшууллын 2 жишээг хэлнэ үү.
Орон сууц/машины зээл олгох, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх.
Хамгийн бага дундаж цалинтай (~1.5 сая ₮) салбар аль нь вэ?
Үйлчилгээ, зочид буудлын салбар.
Өндөр цалин нь хүмүүсийн ажилд хандах хандлагыг өөрчилж, эерэг хэм хэмжээ баримтлахад нөлөөлдөг нь цалингийн ямар үүрэг вэ?
Ёс суртахууны үүрэг
Үндсэн цалингийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг 5 үндсэн элементийг нэрлэнэ үү.
Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, тэтгэмж (нөхөх олговор, хөнгөлөлт).
Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд олгох төлбөрийг юу гэж нэрлэх вэ?
Нэмэгдэл хөлс.
Ажлын гүйцэтгэлд нь үндэслэн бэлнээр олгож буй сар, улирлын төлбөрийг урамшууллын ямар хэлбэрт (шууд эсвэл шууд бус) багтаах вэ?
Шууд урамшуулал.
Гүйцэтгэх захирал (CEO) болон дээд удирдлагуудын дундаж цалингийн доод босго хэдээс эхэлж байна вэ?
4.0 сая төгрөгөөс (том компанид 8-15 сая).
Ажилтны цалингаас зөвшөөрөлгүйгээр суутгал хийж болох нэг тохиолдлыг нэрлэнэ үү.
Ажилтны учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан, эсвэл Шүүхийн шийдвэр гарсан үед.
Цалингийн доод хэмжээг тогтооход нөлөөлдөг нийгмийн хамгаалалтын хүчин зүйлсээс 3-ыг нэрлэнэ үү.
Амьжиргааны өртгийн өөрчлөлт, үндсэн хэрэгцээний өөрчлөлт, ажил олгогчийн төлбөрийн чадвар.
Нэмэгдэл (Allowance) тогтооход нөлөөлдөг 3 гол хүчин зүйлийг нэрлэнэ үү.
Мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөл.
Урамшууллын системийг бий болгохдоо баримтлах ёстой зарчмуудаас 3-ыг нэрлэ.
Уян хатан, шуурхай байх, ялгавартай байх, материаллаг болон сэтгэл санааны урамшууллыг хослуулах.
Салбарын дундаж цалингаар Санхүү, даатгалын салбар аль ангилалд (өндөр, дунд, бага) багтаж байна вэ?
Өндөр цалинтай салбарууд (~3.5 – 4.5 сая ₮)
Цалингийн "Нийгмийн үүрэг" гэж юу вэ?
Нийгмийн гишүүд хөдөлмөрлөж орлого олсноор өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангах боломжтой болох.