Соёл урлаг хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
• А. Хүмүүсийн оюун санааны баялаг, гоо зүйн мэдрэмж, ёс суртахуунд нөлөөлдөг
• Б. Зөвхөн эдийн засгийн байдлыг сайжруулдаг
• В. Технологийн хөгжлийг түргэсгэдэг
• Г. Байгаль орчныг хамгаалахад чиглэдэг
Зөв хариулт: А. Хүмүүсийн оюун санааны баялаг, гоо зүйн мэдрэмж, ёс суртахуунд нөлөөлдөг
Соёл урлагийн боловсролын нөлөө юу вэ?
• А. Хүний оюун ухааныг тэлж, аливааг олон өнцгөөс харах чадвартай болгодог
• Б. Зөвхөн хөгжим сонсох сонирхлыг нэмэгдүүлдэг
• В. Ганцхан хэлний мэдлэгийг сайжруулдаг
• Г. Биеийн хүчний чадварыг нэмэгдүүлдэг
Зөв хариулт: А.Хүний оюун ухааныг тэлж, аливааг олон өнцгөөс харах чадвартай болгодог
Урлагийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө юу вэ?
• А. Хөгжим, уран зураг нь хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулдаг
• Б. Тайван хөгжим сонссоноор стресс нэмэгддэг
• В. Театр үзэх нь хүнийг илүү түрэмгий болгодог
• Г. Уран зохиол зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан байдаг
Зөв хариулт: А.Хөгжим, уран зураг нь хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулдаг
Улс орны хөгжилд соёл урлаг хэрхэн нөлөөлдөг вэ?
• А. Соёл урлаг нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг
• Б. Урлаг зөвхөн хувь хүний хөгжилд нөлөөлдөг
• В. Соёл урлаг улс орны хөгжилд ямар ч нөлөө үзүүлдэггүй
• Г. Зөвхөн хөгжим эдийн засгийн өсөлтийг хангадаг
Зөв хариулт: А.Соёл урлаг нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг
Дараах урлагийн төрлүүдээс аль нь тайзны урлагт багтах вэ?
• А. Театр
• Б. Уран зураг
• В. Роман
• Г. Баримал
Зөв хариулт:А. Театр
Дараах урлагийн төрлүүдээс аль нь дүрслэх урлагийн төрөлд багтах вэ?
• А. Уран зураг
• Б. Театр
• В. Хөгжим
• Г. Яруу найраг
Зөв хариулт: А.Уран зураг
Аль нь урлагийн ёс суртахуунд үзүүлэх нөлөөнд хамаарах вэ?
• А. Түүхэн кино үзсэнээр тухайн үеийн ёс заншил, үнэт зүйлсийг ойлгох
• Б. Урлаг зөвхөн хөгжилдөх хэрэгсэл байдаг
• В. Уран зураг хүний сонсголын чадварыг сайжруулдаг
• Г. Хөгжмийн боловсрол нь зөвхөн тооны ухааныг сайжруулдаг
Зөв хариулт: А.Түүхэн кино үзсэнээр тухайн үеийн ёс заншил, үнэт зүйлсийг ойлгох
Аль нь хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулж, нийгмийн харилцааг хөгжүүлдэг вэ?
• А. Урлагийн наадамд оролцох
• Б. Ганцаарчлан ном унших
• В. Цахим тоглоом тоглох
• Г. Ганцаараа хөгжим сонсох
Зөв хариулт: А.Урлагийн наадамд оролцох
Соёл урлаг аялал жуулчлалд хэрхэн нөлөөлдөг вэ?
• А. Соёл урлаг аялал жуулчлалын гол тулгуур болдог
• Б. Урлаг зөвхөн дотоодын үзэгчдэд зориулагддаг
• В. Аялал жуулчлал зөвхөн байгалийн үзэсгэлэнт газруудаас хамаардаг
• Г. Театр болон хөгжмийн урлаг аялал жуулчлалд ямар ч нөлөө үзүүлдэггүй
Зөв хариулт: А.Соёл урлаг аялал жуулчлалын гол тулгуур болдог
Кино урлагийн үүрэг юу вэ?
• А. Соёл, үзэл санааг түгээх хүчирхэг зэвсэг болдог
• Б. Кино зөвхөн зугаацуулах хэрэгсэл байдаг
• В. Кино урлаг хувь хүний хөгжилд нөлөөлдөггүй
• Г. Зөвхөн баримтат кино хүмүүст нөлөөлдөг
Зөв хариулт: А.Соёл, үзэл санааг түгээх хүчирхэг зэвсэг болдог
Дараах сонголтуудаас аль нь уран зохиолд багтах вэ?
• А. Яруу найраг
• Б. Хөгжим
• В. Театр
• Г. Дүрслэх урлаг
Зөв хариулт: А.Яруу найраг
Аль нь хүний анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах нөлөөтэй вэ?
• А. Тайван хөгжим сонсох
• Б. Хурдтай хөгжим сонсох
• В. Аймшгийн кино үзэх
• Г. Шуугиантай орчинд байх
Зөв хариулт: А.Тайван хөгжим сонсох
Соёл урлагийн гол үүрэг юу вэ?
А. Хүмүүсийг зугаацуулах
Б. Хүний оюуны болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх
В. Зөвхөн эдийн засгийн ашиг олох
Г. Зөвхөн гоо зүйн таашаал өгөх
Зөв хариулт: Б.Хүний оюуны болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх
Соёлын зөөлөн хүч гэж юу вэ?• А. Улс орон соёл, урлагаар дамжуулан бусад улсад нөлөөлөх явц
• Б. Зөвхөн тайван хөгжим хүний сэтгэл санаанд нөлөөлөх үйл явц
• В. Улс орнуудын цэрэг, эдийн засгийн хүчирхэг байдал
• Г. Урлаг зөвхөн уран бүтээлчдэд нөлөөлдөг
Зөв хариулт: А.Улс орон соёл, урлагаар дамжуулан бусад улсад нөлөөлөх явц
Соёл урлагийн аль төрөл нь улс орны аялал жуулчлалд хамгийн их хувь нэмэр оруулдаг вэ?
А. Театр
Б. Ардын хөгжим
В. Дүрслэх урлаг
Г. Кино
зөв хариулт:
Г. Кино
Кино урлагийн үүрэг юу вэ?
• А. Соёл, үзэл санааг түгээх хүчирхэг зэвсэг болдог
• Б. Кино зөвхөн зугаацуулах хэрэгсэл байдаг
• В. Кино урлаг хувь хүний хөгжилд нөлөөлдөггүй
• Г. Зөвхөн баримтат кино хүмүүст нөлөөлдөг
Зөв хариулт: А.Соёл, үзэл санааг түгээх хүчирхэг зэвсэг болдог
Дараах улсуудын аль нь соёлын зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна вэ?
• А. Өмнөд Солонгос
• Б. Монгол
• В. Саудын Араб
• Г. Энэтхэг
Зөв хариулт: А.Өмнөд Солонгос
Соёл урлагийг дэмжих нь юунд хүргэдэг вэ?
• А. Хүний хөгжлийг түргэсгэнэ
• Б. Зөвхөн урлагийн салбарт ашигтай
• В. Эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлнө
• Г. Улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ
Зөв хариулт: А.Хүний хөгжлийг түргэсгэнэ
Соёл урлаг эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
• А. Урлаг, соёлын салбар нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг
• Б. Соёл урлаг эдийн засагтай огт холбоогүй
• В. Театр, кино урлаг эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг
• Г. Урлаг зөвхөн дотоодын хэрэглээнд чиглэдэг
Зөв хариулт: А.Урлаг, соёлын салбар нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг