Хэл яриа, харилцааны бэрхшээл
Хөдөлгөөний бэрхшээл
Дауны СИНДРОМ (хам шинж)
Fun
100

Америкийн хэл яриа сонсголын нийгэмлэгээс (ASHA) хэл яриа, харилцааны бэрхшээлийг юу гэж тодорхойлсон бэ?  

Хүний хэлний чадвар, ярих үйл ажиллагааны аль нэгэнд эсвэл хоёуланд нь саатал, бэрхшээл гарахыг хэлнэ.

100

Хөдөлгөөний бэрхшээл нь ..... бэрхшээлүүдийг хавсарсан байх нь түгээмэл

хараа, сонсгол, хэл яриа, аутизм, дауны хам шинж.. гэх мэт

100

Дауны хам шинжийг анх 1866 онд хэн тодорхойлсон бэ?

Жон Лангдон Даун

100

“Мод”-ны голд юу байдаг вэ?

"О"

200

Сонсгол ба хараа хэвийн боловч сонсож, харж байгаа хэлээ зөв хүлээн авч ойлгохгүй байх бэрхшээлийг юу гэх вэ?

 Хэл яриаг хүлээн авах бэрхшээл.

200

Хөдөлгөөний бэрхшээлтэй сурагчдын анги танхимд суралцах орчныг бүрдүүлэхэд хамгийн эхэнд ямар орчныг бүрдүүлэх шаардлагатай вэ?

Тэргэнцэртэй болон туслах хэрэгсэлтэй сурагч чөлөөтэй зорчих саадгүй орчин (налуу зам, өргөн хаалга, анги доторх зай талбай).

200

Дауны хам шинжийн хэдэн үндсэн хэлбэр байдаг вэ?

Гурван хэлбэр

200

Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ?

(таслал)

300

Өгүүлэх эрхтний булчингийн таталтын улмаас ярианы хэмнэл алдагдаж, үг болон авиа дээр гацаж түгдрэхийг юу гэдэг вэ?  

Ээрүү

300

 Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн гар, сарвууны жижиг булчингийн хөгжил сул эсвэл саажилттай үед бичих, зурах үйл ажиллагааг дэмжихэд ямар хэрэгсэл ашиглах нь тохиромжтой вэ?

Тусгай том бариултай харандаа, бэхэлгээтэй цаас, эсвэл компьютер, таблет дээр шивж ажиллах дижитал хэрэгслүүд.

300

Дауны хам шинжийн хамгийн түгээмэл хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

Энгийн трисоми 21

300

 Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ?

оньсого

400

Өгүүлэх эрхтний бүтэц (хэл, уруул, шүд) хэвийн боловч тэдгээрийг зөв ашиглаж, чөлөөтэй хөдөлгөж чадахгүйгээс үүсэх согогийг юу гэж нэрлэдэг вэ?

Үйл ажиллагааны дуудлагын согог.

400

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд биеийн тэнцвэр болон хөдөлгөөний чадвараа сайжруулахад сургуулийн орчинд ямар мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай вэ?

Хөдөлгөөн засалч (Physical Therapist) болон Хөдөлмөр засалч (Occupational Therapist).

400

 Дауны синдромтой хүүхдийн хөгжлийг дэмжихэд ямар мэргэжилтэн хэл ярианы чадварт нь тусалдаг вэ?

Хэл засалч

400

Уянга багшийн овгийн эхний үсэг

(Цэнддорж буюу Ц )

500

Ярианы бэрхшээлийг хэн гэж эрдэмтэн 7 ангилалд хуваан авч үзсэн бэ?

 М.Е. Хватцев

500

Хичээл болон биеийн тамирын үйл ажиллагааны үеэр хөдөлгөөний бэрхшээлтэй сурагчийг бусадтай адил оролцуулахын тулд багш юуг анхаарах ёстой вэ?

Даалгавар болон хөдөлгөөнийг хүүхдийн биеийн чадамжид тохируулан хялбарчилж, өөрчилсөн хувилбараар (дасан зохицсон үйл ажиллагаа) оролцуулах.

500

 Дауны синдромтой хүүхдийн булчингийн тонус ихэвчлэн ямар байдаг вэ?

Сул буюу гипотони

500

Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ?

(норсон шувуу)