Харааны дохио гэж юу вэ?
Амьд биетүүд хоорондоо биеийн хөдөлгөөн, өнгө, хэлбэр, гэрэл зэрэг харагдах шинжээр мэдээлэл дамжуулахыг харааны дохио гэнэ.
Шувууд яагаад жиргэдэг вэ?
Нутаг дэвсгэрээ хамгаалах, хос татах, бусдад анхааруулах зорилгоор.
Дууны дохио гэж юу вэ?
Амьтад дуу авиагаар мэдээлэл дамжуулахыг дууны сигнал гэнэ (жишээ: шувууд жиргэх).
Орчны өөрчлөлт бөгөөд хариу үйлдлийг өдөөдөг зүйл?
(stimulus) Өдөөлт
Сарьсан багваахай шөнийн харанхуйд саад тотгорыг мөргөхгүйгээр “цуурай” ашиглан зүг чигээ олох нь ямар дохионд хамаарах вэ?
Дуу авианы дохио
Амьтад яагаад харааны дохио ашигладаг вэ?
Хосоо татах, аюулаас сэрэмжлүүлэх, нутаг дэвсгэрээ хамгаалах, бусдад заналхийлэх зэрэг зорилгоор ашигладаг.
Феромон гэж юу вэ?
Нэг зүйлийн амьтад хоорондоо нөлөөлөхөөр ялгаруулдаг химийн бодис.
Чоно эзэмшил нутгаа зарлах эсвэл сүргийн гишүүдээ алсаас дуудахдаа ямар арга ашигладаг вэ?
Дуу авианы дохио
Зөгий цэцгийн бал хаана байгааг бусаддаа тусгай хөдөлгөөн буюу “бүжгээр” үзүүлдэг нь ямар төрлийн дохио вэ
Харааны дохио
Харанхуй, булингартай усанд амьдардаг зарим загас идэш тэжээлээ харалгүйгээр, биеийн мэдрэмжээрээ олж тогтоох нь ямар дохио вэ?
Цахилгаан дохио
Ургамал харааны дохио ашигладаг уу? Яаж?
Тийм. Цэцгийн тод өнгө нь шавьжийг татах дохио болдог.
Тогос шувууны эрэгчин нь өөрийн гоёмсог сүүлээ дэлгэн үзүүлж эмэгчнээ татах нь ямар төрлийн харилцаа вэ?
Харааны дохио
Баавгай өвөл болохоос өмнө бодисын солилцоогоо удаашруулах нь ямар төрлийн хариу үйлдэл вэ?
Физиологийн хариу үйлдэл (physiological response)
Шоргоолж идэш тэжээл олчихоод үүр рүүгээ буцахдаа бусаддаа зам зааж өгөхөөр ямар дохио үлдээдэг вэ?
Химийн дохио
Өдрүүд богиносох үед шувуу өмнө зүг рүү нисэх нь ямар төрлийн хариу үйлдэл вэ?
(behavioral response) Зан үйлийн хариу үйлдэл
Харааны дохио яагаад зарим нөхцөлд үр ашиггүй болдог вэ?
Харанхуй орчин, саадтай орчин, эсвэл харах чадвар сул үед харааны дохио үр дүн муутай тул бусад төрлийн сигнал илүү тохиромжтой болдог.
Нохой эзэндээ эрхэлж, нүүр гар болон биед нь наалдан эрхлэх нь ямар төрлийн дохионы хэлбэр вэ?
Хүрэлцэх дохио
Хүн ямар дохио ашиглан харилцдаг вэ?
Хараа, дуу, хүрэлцэхүй
Жимсний ялаа (fruit fly)-ны үржлийн зан үйлд эр нь зүйлийн онцлог дуу гаргахын тулд юу хийдэг вэ?
Далавчаа чичиргэдэг.
Сармагчингууд бие биенийхээ үсийг засаж, хайр халамж болон нөхөрлөлөө илэрхийлэх нь ямар төрлийн дохио болох вэ?
Хүрэлцэх дохио
Биолюминесценц гэж юу вэ?
Зарим амьтан (жишээ нь галт хорхой) өөрөөсөө гэрэл гарган дохио өгөхийг хэлнэ.
Дууны сигнал харааны сигналтай харьцуулахад ямар давуу талтай вэ?
Саадтай орчин (ой мод, шөнө) болон алсын зайд илүү үр дүнтэй тархдаг.
Receiver bias гэж юу вэ?
Receiver bias гэдэг нь хүлээн авагч амьтан тодорхой өнгө, хэлбэрт илүү мэдрэмтгий байх
Primer pheromone гэж юу вэ?
Хүлээн авагчийн физиологид удаан хугацааны өөрчлөлт үүсгэдэг феромон.
Феромон яагаад зөвхөн нэг зүйлийн амьтанд нөлөөлдөг вэ?
Феромон нь тухайн зүйлийн хүлээн авагчийн мэдрэх систем, рецептортой нийцсэн химийн бүтэцтэй байдаг тул бусад зүйлд нөлөөлөх чадвар багатай.