Earned Value (EV) болон Planned Value (PV) хоёрын ялгааг тайлбарла.
EV (Earned Value): Бодитоор гүйцэтгэсэн ажлын тооцоолсон үнэ цэн.
PV (Planned Value): Төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх ёстой ажлын тооцоолсон үнэ цэн.
Төсөв хэтэрсэн үед төслийн менежер хамгийн түрүүнд юу хийх вэ?
A) Кофе уух
B) Scope багасгах
C) Хурал зохион байгуулах
D) Тайлан бичих
B) Scope багасгах
Progress Reporting гэж юу вэ?
Progress Reporting гэдэг нь төслийн явцыг төлөвлөгөөтэй нь харьцуулж, бодит гүйцэтгэлийг оролцогч талуудад мэдээлэх үйл явц юм.
Cost Management гэж юуг хэлдэг вэ? Түүний үндсэн дөрвөн процессийг нэрлэ.
Зардлын менежментийг төлөвлөх (Plan Cost Management)
Зардлыг тооцоолох (Estimate Costs)
Төсөв бүрдүүлэх (Determine Budget)
Зардлыг хянах (Control Costs)
Хэрэв та нэг өдөр үл үзэгдэгч болчихвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
A) Хичээлд суухгүйгээр багшийн ард суух
B) Найзынхаа хөргөгчийг хоослох
C) Кино театрт үнэгүй кино үзэх
D) Бүгдийг нь хийх
D) Бүгдийг нь хийх
Startup pitch-ийн үеэр 5 минутын дотор нийт зардлын estimate хэлэх шаардлагатай бол аль арга хамгийн тохиромжтой вэ?
A) Bottom-up /доороос дээш
B) Top-down /дээрээс доош
B) Top-down /дээрээс доош
Зардлын төрлүүдийг нэрлэ
Хувьсах (Variable): үйлдвэрлэлээс хамаарч өөрчлөгдөнө
Тогтмол (Fixed): тогтмол, өөрчлөгдөхгүй
Шууд (Direct): төслийн ажлыг шууд дэмждэг
Шууд бус (Indirect): олон төсөлд хуваагддаг, шууд бус (жишээ нь: оффисын түрээс)
Өөгүй ганган биетэй, Өвөл зунгүй хөлдүү
Зайрмаг
Төслийн ROM нь ойролцоогоор 200 сая төгрөг гэж гарсан.ROM хүрээ: -25%~+75%.Төслийн боломжит зардлын доод ба дээд хязгаар хэд вэ?
150 сая~350сая
Төсөв = ? + ?
Төсөв = Зардлын суурь + Удирдлагын нөөц
“Хугацаа, зардал, хамрах хүрээ гурвын аль нэг нь хэтэрвэл төслийн менежерийн толгой өвдөнө. Энэ гурвыг юу гэж нэрлэдэг вэ?”
A) Төсвийн гурвалжин
B) Төслийн гурвалжин
C) Хоолны гурвалжин
D) Хурлын гурвалжин
B) Төслийн гурвалжин
Нэг төсөл дээр: EV (Earned Value) = 80 сая AC (Actual Cost) = 100 сая Асуулт: Cost Variance (CV) хэд вэ? Төсөл төсөв хэтэрсэн үү, хэмнэсэн үү?
Бодолт CV = EV − AC CV = 80 − 100 CV = −20 сая
Төсөв 20 сая төгрөгөөр хэтэрсэн.
Reserve analysis гэдэг нь:
A) Төслийн явцад гарсан нэмэлт зардал, саатлыг төлөвлөсөн нөөцөөр нөхөх боломжтой эсэхийг тогтмол үнэлэх процесс.
B) Төслийн зардлыг тооцоолох, төсөв гаргах арга.
C) Төслийн явцыг тайлагнах, гүйцэтгэлийг харьцуулах арга.
D) Төслийн хамрах хүрээ, хугацаа, зардлыг нэгтгэн удирдах системчилсэн арга.
A) Төслийн явцад гарсан нэмэлт зардал, саатлыг төлөвлөсөн нөөцөөр нөхөх боломжтой эсэхийг тогтмол үнэлэх процесс.
Нэг айл Цагаан сарын баяраар 500 бууз хийхээр төлөвлөжээ. Нэг буузны махны зардал: 300₮ Гурилын зардал: 100₮нийт зардал?
200,000₮
Schedule Variance (SV)-ийг яаж олдог вэ?
Schedule Variance (SV)-ийг гүйцэтгэсэн ажлын үнэ цэнээс төлөвлөсөн ажлын үнэ цэнийг хасаж олдог. Томьёо: SV = EV − PV