Атомын бүтэц
100

Натрийн атомын атомын дугаар 11 бол:
а. Протоны тоо хэд вэ?
б. Электроны тоо хэд вэ?
в. Нейтроны тоог олохын тулд ямар мэдээлэл нэмэлтээр хэрэгтэй вэ?

а. 11 протон
б. 11 электрон
в. Массын тоо

200

Дараах электрон байгууламжтай элементийн нэрийг ол.

1s² 2s² 2p⁶ 3s² 3p⁵

а. Нийт хэдэн электронтой вэ?
б. Ямар элемент вэ?
в. Гадна давхраандаа хэдэн электронтой вэ?

а. 17 электрон
б. Хлор (Cl)
в. 7 электрон

300


Магнийн атомын массын тоо 24, атомын дугаар 12 бол:

а. Протоны тоо
б. Нейтроны тоо
в. Электроны тоог тус тус ол.


а. 12 протон
б. 24 − 12 = 12 нейтрон
в. 12 электрон

400

Дараах хоёр атомыг харьцуул.

  • A: 17 протон, 18 электрон
  • B: 17 протон, 17 электрон

а. Аль нь ион бэ?
б. Ямар цэнэгтэй вэ?
в. Аль нь саармаг атом вэ?

а. A нь ион
б. Cl⁻ (−1 цэнэгтэй)
в. B нь саармаг атом

500

Х элемент нь дараах шинжтэй.

  • 3 энергийн түвшинтэй
  • Гадна давхраандаа 2 электронтой
  • Нийт 12 электронтой

а. Электрон байгууламжийг бич.
б. Элементийн нэрийг тодорхойл.
в. Үелэх хүснэгтийн хэддүгээр үе, хэддүгээр бүлэгт байрлах вэ?

а. 1s² 2s² 2p⁶ 3s²
б. Магни (Mg)
в. 3-р үе, 2-р бүлэг