Борын хүчлийг халаахад эхлээд ямар хүчил үүсэх вэ?
Метаборын хүчил (HBO₂)
Бал чулуун дахь нүүрстөрөгчийн атом ямар эрлийзжилттэй вэ?
sp² эрлийзжилт
Аммиакийн усан уусмалыг юу гэж нэрлэдэг вэ?
NH₄OH
Цагаан фосфорыг хэрхэн хадгалдаг вэ, яагаад?
Усан дор хадгална – учир нь агаарт аяндаа шатдаг.
Ус хөлдөхөд эзлэхүүн нь нэмэгддэг үү, буурдаг уу? Ойролцоогоор хэдэн хувиар өөрчлөгдөх вэ?
Нэмэгддэг, ойролцоогоор 9%-иар тэлнэ. (Ийм учраас лонхны ус хөлдөхөд хагардаг)
Хөнгөнцагааныг ямар аргаар гаргаж авдаг вэ? – нэр, түүхий эдийг хэлнэ үү.
Хайлуулсан криолитод Al₂O₃ уусгаж, цахилгаан электролиз (Холл-Эрү процесс)
Цахиурыг хайлуур хүчлийн холимогт (HNO₃+HF) уусгахад ямар нэгдэл үүсэх вэ?
H₂[SiF₆] (гексафторосиликатын хүчил)
Аммонийн нитратыг (NH₄NO₃) халаахад ямар хий үүсэх вэ? Энэ хийн өнгө, үнэр, анагаах ухаанд хэрэглэгддэг нэр юу вэ?
N₂O (азотын (I) оксид). Өнгөгүй, бага зэрэг амттай үнэртэй. “Инээдэг хий” – мэс заслын ухаан алдуулагч.
Фосфоритоос суперфосфат бордоо гаргах урвалыг бичнэ үү.
Ca₃(PO₄)₂ + 2H₂SO₄ → Ca(H₂PO₄)₂ + 2CaSO₄
Алмаз ба бал чулуу хоёулаа нүүрстөрөгчийн дүрс хувирал. Аль нь термодинамикийн хувьд тогтвортой вэ, хэвийн нөхцөлд?
Бал чулуу (Алмаз бол кинетикийн хувьд тогтвортой, гэхдээ термодинамикийн хувьд бал чулуу илүү тогтвортой)
Хөнгөнцагаан нь концентрацитай NaOH уусмалд уусаж ямар нэгдэл үүсгэх вэ? Томьёог бичнэ үү.
Na[Al(OH)₄] (натрийн тетрагидроксоалюминат)
Кальцийн карбид (CaC₂) -аас усны нөлөөгөөр ямар хий үүсэх вэ? Урвалыг бичнэ үү.
Ацетилен (C₂H₂):
CaC₂ +2H₂O → Ca(OH)₂ +C₂H₂↑
Азотын (V) оксид (N₂O₅) -ыг устай урвалд оруулахад юу үүсэх вэ? Томьёог бич.
HNO₃ (азотын хүчил):
N₂O₅ + H₂O → 2HNO₃
Улаан фосфорыг цагаан фосфороос ямар нөхцөлд гаргаж авдаг вэ?
Агааргүй орчинд, 250–300°C халаана.
“Усан дор шатдаг мөс” гэж юу вэ? (Туршилтын нэр, ямар бодис вэ?)
Метан гидрат (CH₄·nH₂O) – усны молекулууд метаныг торон дотор нь барьж, шатдаг мөс шиг харагддаг.
Борыг хайлуулж улайсгаад усны уураар үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
2B + 6H₂O → 2H₃BO₃ + 3H₂↑
10 г бал чулуу (C) -ыг хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд шатаахад хэдэн грамм CO үүсэх вэ? (C=12, O=16)
23.33 г (C → CO: 10/12=0.8333 моль CO → 0.8333×(12+16)=23.33 г)
3.2 г зэсийг илүүдэл шингэрүүлсэн HNO₃-д уусгахад хэдэн литр NO (х.н.) ялгарах вэ? (Cu=64)
0.747 л
(3.2 г = 0.05 моль Cu, 3Cu+8HNO₃→3Cu(NO₃)₂+2NO+4(H₂O) 0.05×2/3=0.0333 моль. (NO) 0.0333×22.4=0.7467 л)
12.4 г цагаан фосфорыг (P₄, M=124) илүүдэл хүчилтөрөгчинд шатаахад хэдэн грамм P₂O₅ үүсэх вэ? (P=31, O=16)
28.4 г (12.4 г = 0.1 моль P₄ P₄ + 5O₂ → 2P₂O₅ 0.2 моль P₂O₅ → 0.2×(62+80)=0.2×142=28.4 г)
Аммиак (NH₃) ба фосфин (PH₃) -ийн буцлах температурыг харьцуул. Яагаад ийм зөрүү гарсан бэ?
NH₃ буцлах температур -33.34°C, PH₃ буцлах температур -87.7°C. NH₃ молекул хоорондын устөрөгчийн холбоо үүсгэдэг, PH₃ үүсгэх чадваргүй.
2.7 г хөнгөнцагааныг илүүдэл NaOH уусмалд уусгахад хэдэн литр (хэвийн нөхцөлд) устөрөгч ялгарах вэ? (Al=27)
3.36 л
Алмаз нь куб талст тортой, нягт 3.5 г/см³, бал чулуу нь зургаан өнцөгт тортой, нягт 2.2 г/см³. Яагаад алмаз бал чулуунаас хатуу вэ?
Алмаз дахь C атомууд sp³ эрлийзжилттэй, тетраэдр торны бүх холбоо ковалентын хүчтэй 3D сүлжээ; бал чулуунд sp², давхаргын хооронд
Ван-Дер-Ваальсын сул холбоо.
KNO₃-ыг халаахад задрах урвалыг бичээд, задралын бүтээгдэхүүн яагаад исэлдүүлэгч шаардлагатай хар дарьны найрлагад хэрэглэгддэгийг тайлбарла.
2KNO₃ → 2KNO₂ + O₂↑ Ялгарсан O₂ нь нүүрс (C), хүхрийг (S) исэлдүүлж, их хэмжээний хий (CO₂ , N₂) ялгаруулж тэсрэлт үүсгэдэг
Фосфорын “улаан ба цагаан” дүрс хувирлын бүтцийн ялгааг тайлбарла. Яагаад улаан фосфор цагаанаас бага идэвхтэй вэ?
Цагаан фосфор – P₄ тетраэдр молекулууд, молекул хоорондын сул хүч, амархан исэлддэг. Улаан фосфор – полимер гинжин бүтэц (P₄ цагирагууд нээгдэж холбогдсон), илүү тогтвортой, дэгдэмхий биш, агаарт аяндаа шатдаггүй, хор багатай.
Хамгийн хүчтэй мэдэгдэж буй хүчил аль вэ? Түүний нэр, томьёог бич. Энэ нь шилэн савыг уусгадаг гэдэн үнэн үү?
Фторсульфоны хүчил ба антимоны пентафторидын холимог – “Суперхүчил” (H₂FSbF₆ эсвэл HSbF₆).