үүрэг
гэрээ
үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд
үүрэг хэрхэн дуусах вэ
хөгжөөнт асуулт
100

үүрэг гэж юу вэ

Үүрэг гэдэг нь хувь хүн нийгэм, бусад хүмүүс болон өөрийнхөө өмнө хүлээж буй хариуцлага, зайлшгүй хийх ёстой үйлдэл юм

100

Гэрээ хэрхэн байгуулагддаг вэ?

Нэг тал санал (оферт) гаргаж, нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагдана.

100

Үүргийн биелэлтийг хангах арга хэрэгслийн зорилго юу вэ?


Үүргийг заавал биелүүлэх баталгааг нэмэгдүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд оршино.

100

Үүрэг дуусгавар болох хамгийн энгийн үндэслэл юу вэ?

Үүргийг зохих ёсоор бүрэн биелүүлэх.

100

морины 6н насыг дарааллаар нь нэрлэ

даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга

200

Хуульд заагаагүй хэлцэл хүчинтэй байж болох уу? Яагаад?

Болно. Хэрэв тухайн хэлцэл нь хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцогдоно.

200

Гэрээг ямар хэлбэрээр байгуулж болох вэ?

  • Бичгээр
  • Амаар
  • Үйлдлээр
200

Баталгаа гэж юу вэ?

Гуравдагч этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүргийн биелэлтийг хангах баталгаа гаргахыг хэлнэ.

200

“Өөр гүйцэтгэл хүлээн авах” гэж юу гэсэн үг вэ?

Анх тохирсон үүргийг өөр төрлийн гүйцэтгэлээр орлуулан биелүүлж, түүнийг зөвшөөрсөн тохиолдолд үүрэг дуусгавар болно.

200

монгол улс НҮБ-д хэдэн онд элссэн бэ?

1961

300

Үүргийг тогтоосон газарт гүйцэтгэх гэж юу вэ?

Гэрээ эсвэл хуульд заасан тодорхой газарт үүргийг биелүүлэхийг хэлнэ.

300

Дараах тохиолдолд ямар гэрээний төрөл үүсэх вэ? Яагаад?

Нэг хүн найздаа машинаа 6 сарын хугацаанд ашиглуулаад сар бүр мөнгө авч байна.

Түрээс (хөлслүүлэх) гэрээ. Учир нь нэг тал эд хөрөнгө ашиглуулж, нөгөө тал төлбөр төлж байна.

300

Дараах нөхцөлд юу тохиолдох вэ?

Нэг тал дэнчин өгсөн боловч өөрөө гэрээг зөрчсөн.

Дэнчин нөгөө талд үлдэнэ.

300

Өрийг хэрэгсэхгүй болгох гэж юу вэ?

Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн шаардлагаас сайн дураар татгалзаж, үүргийг хүчингүй болгох.

300
манжийн анхны хаан хэн бэ?

нурхачи

400

Иргэний эрх, үүрэг үүсэх үндэслэлд юу юу хамаарах вэ?

  • Хуульд заасан хэлцэл
  • Хуульд шууд заагаагүй ч хуульд харшлаагүй хэлцэл
  • Шүүхийн шийдвэр
  • Захиргааны акт (хуульд заасан тохиолдолд)
  • Оюуны үнэт зүйл бүтээх
  • Бусдад хор хохирол учруулах
  • Үндэслэлгүй хөрөнгөжих
  • Хууль зүйн үйл явдал
  • Бусад хуульд заасан үндэслэлүүд
400

Түрээсийн гэрээ ба худалдах, худалдан авах гэрээний гол ялгаа юу вэ?

Түрээсийн гэрээнд өмч шилжихгүй, зөвхөн ашиглах эрх шилжинэ. Харин худалдах гэрээнд өмч бүрэн шилжинэ.

400

Яагаад дэнчин болон баталгааг үүргийн биелэлтийг хангах хэрэгсэл гэж үздэг вэ?

Учир нь талууд үүргээ биелүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, зөрчил гарвал эдийн засгийн хариуцлага хүлээлгэдэг.

400

Үүрэг гүйцэтгүүлэгч ба гүйцэтгэгч нэг этгээд болох үед юу болох вэ?

Үүрэг дуусгавар болно

400

Ca буюу кальци нь ямар металл бэ?

газрын шүлтийн металл

500

Үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх хэзээ үүсэх вэ?

Нөгөө тал үүргээ гүйцэтгэж эхлээгүй тохиолдолд өөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж болно.

500

Дараах тохиолдолд ямар гэрээ байгуулагдсан бэ?

Хүн компьютер засуулахад 50,000₮ төлж, засвар хийлгэсэн.

Үйлчилгээний гэрээ.

500

Анз ба дэнчингийн гол ялгаа юу вэ?

Анз нь үүрэг зөрчсөн тохиолдолд төлөх торгууль шинжтэй мөнгөн төлбөр,
харин дэнчин нь гэрээний баталгаа болгон урьдчилан өгсөн мөнгө/хөрөнгө.

500

Яагаад үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг олон янзаар хуульчилсан байдаг вэ?

Бодит амьдралд үүрэг биелэх хэлбэр олон тул зөвхөн нэг аргаар биш, янз бүрийн нөхцөлд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байдаг.

500

E=mc^2 томъёоны C нь юу вэ?

гэрлийн хурд