Хүний нөөцийн менежментийн үндсэн ойлголт юу вэ?
Хүний нөөцийн менежмент гэдэг нь байгууллагын зорилгыг хангахын тулд ажилтанг татах, сонгох, хөгжүүлэх, үнэлэх, урамшуулах, тогтоон барих зэрэг хүний хүчин зүйлийг цогцоор нь удирдах үйл явц юм. Ажилтан бол байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэж үздэг.
Ээлжийн амралт,даатгал,чөлөө тэтгэмж нь ямар хөнгөлөлтийн ангилал вэ?
Албан хөнгөлөлт
Хөдөлмөрийн үр дүнг үнэлэх үнэлгээ нь хэдэн зорилгод чиглэдэг вэ?
1.Захиргааны 2.Мэдээллийн 3.Урамшууллын
Дотоод эх үүсвэрийн давуу тал юу вэ?
Давуу тал: • Зардал бага, эрсдэл багатай. • Ажилтнуудын ур чадвар, компанийн соёлд дассан тул дасан зохицох хугацаа богино. • Дотоод шилжилт, карьерын өсөлтөд уялдсан.
ээж охин 2 юугаараа адилхан бэ?
хүйсээрээ
Хүний нөөцийн менежментийн гол 3 чиг үүрэг юу вэ?
1. Хүний нөөц бүрдүүлэлт – Ажилтан татах, сонгон шалгаруулах, ажилд авах.
2. Хөгжил ба гүйцэтгэлийн удирдлага – Сургалт, карьер хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ.
3. Урамшуулал ба ажилтны сайн сайхан байдал – Цалин урамшуулал, ажлын орчин, ажилтны туршлага, соёл.
Хүний нөөцийн менежерийн мэргэжлийн 3 ур чадвар нэрлэ?
Хүн таних ур чадвар
Харилцааны ур чадвар
Сэтгэл зүйн чадвар
Хүний нөөцийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг нэрлэ.
Ажилд чиглүүлэх, сургалт, хөдөлмөрийн үнэлгээ удирдах ажилтныг бэлтгэх
Гадаад эх үүсвэрийн давуу тал юу вэ?
Давуу тал: •Нарийн мэргэжлийн, өндөр чадвартай ажилтныг олох боломжтой. •Шинэ санаа, шинэ технологи, олон улсын туршлага авчирдаг. •Байгууллагын дутагдлыг гадаад хүний нөөцөөр нөхөхөд тохиромжтой.
Хоёр ээж, хоёр охин хамтдаа дэлгүүр орсон. Гэтэл зөвхөн 3 хүн байсан. Яаж?
Хариулт: Эмээ + ээж + охин = 3. → 2 ээж (эмээ, охин нь ээж бас), 2 охин (ээж нь бас охин)
Өмнөх (уламжлалт) хүний нөөцийн хандлага ямар байсан бэ?
Гадаад эх үүсвэрийн сул тал юу вэ? жишээ дурьдана уу?
• Зардал ихтэй, эрсдэл өндөр (соёл, хэл, дасан зохицох хугацаа).
• Байгууллагын соёлд дасан зохицох шаардлага ихтэй.
Сургалт ямар нөхцөлд зайлшгүй шаардлагатай вэ?
3жишээ хэлнэ үү?
1.Шинээр хүн ажилд ороход 2.Ажилтныг шинэ ажил, албан тушаалд томилох 3.Ажил албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэхийн тулд тухайн хүнд мэдлэг, туршлага дутагдаж байгааг хяналтаар тогтоосон үед.
Хүний нөөцийг бүрдүүлэх үе шатанд ямар үндсэн шатнууд байдаг вэ?
1Төлөвлөлт– Байгууллагын одоо болон ирээдүйн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж төлөвлөх. 2.Бүрдүүлэлт – Дотоод болон гадаад эх үүсвэрээс ажилтныг хайх. 3.Сонголт – Шалгалт, ярилцлага, үнэлгээ хийх. 4.Ажилд авах – Хөдөлмөрийн гэрээ байгуулж, шинэ ажилтныг ажилд оруулах.
Голоос ямар чулууг олж болохгүй вэ?
Хуурай чулуу
Орчин үеийн хүний нөөцийн хандлага юугаараа онцлог вэ?
Орчин үеийн ХНМ нь ажилтныг хөрөнгө/үнэ цэнэ гэж үзэж, соёл, сайн сайхан байдал, тасралтгүй сургалт, ур чадварт суурилсан үнэлгээ, уян хатан ажил, технологи (HRIS, AI, дата) зэргийг ашиглан стратегийн түвшинд удирддаг.
Ажлын байрны тодорхойлолт нь үндсэн хэдэн хэсгээс бүрддэг вэ?
Б.Ажлын байрны тодорхойлолт В.Ажлын байрны шаардлага ба нөхцөл
Хөдөлмөрийг үнэлэх түгээмэл хэрэглэгддэг аргуудыг нэрлэ?
Оноо(балл)-гоор үнэлэх Ажиллагчдыг харьцуулах Санал асуулга Хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх
Хүний нөөцийг бүрдүүлэх гэж юу вэ?
Хүний нөөцийг бүрдүүлэх нь тухайн байгууллагад ажиллах сонирхолтой, чадварлаг хүмүүсийг сонгон шалгаруулж бүртгэн, судлах, ажилд авах үйл явц юм. Энэ нь сул орон тоонд тохирсон ажилтныг олох, байгууллагын хэрэгцээг хангах зорилготой.
11 нас хүрнэ
Өмнөх ба орчин үеийн хүний нөөцийн хандлагын гол ялгаа юу вэ?
Өмнөх: Дүрэм журам давамгай, жилд нэг удаагийн үнэлгээ, гараар хийдэг HR, хатуу цагаар ажилладаг.
Орчин үеийн: Ажилтны туршлага → тэргүүнд, бодит цагийн фийдбэк, AI/HRIS ашиглах, уян хатан & remote ажил, тасралтгүй хөгжлийг дэмждэг.
Хүний нөөцийн төлөвлөлт гэж юу вэ?
Байгууллагын одоогийн нөөцийг үнэлэх,хүн хүчний ирээдүйн хэрэгцээг таамаглаж, түүнийг боловсруулах үйл явц юм.
Ихэвчлэн үйлчилгээний ажиллагчдын ажлыг үнэлэхэд хэрэглэдэг арга нь ямар арга вэ?
Чадварлаг ажилтныг тогтоон барихад цалин хөлс хангалтгүй бол бусад ямар стратеги хэрэгжүүлж болох вэ? Жишээтэй тайлбарла.
Цалин бол нэг хүчин зүйл боловч өнөө үед ажилтнууд ажлын үнэ цэнэ, карьерын өсөлт, урамшуулал, ажлын уян хатан байдал зэргийг илүү чухалчилдаг.