Хятанчууд хэдэн онд төр улсаа байгуулсан бэ?
901 онд
Хятаныг хэдэн онд ямар улсууд мөхөөсөн бэ?
1125 онд Алтан улс Сүн улстай хүч хавсарч мөхөөсөн
Хятан гүрний хойд захиргаа ямар үүрэгтэй байсан бэ?
Хойд орд нь орд харш, тус улсад багтах хүн ардын хэргийг эрхлэх
936 онд улсаа юу гэж нэрлэсэн бэ?
Их Ляо улс
Амбагян хаан төрийн ширээний журмыг хэрхэн өөрчилсөн бэ?
Хятаны тэргүүлэгчийг 3 жил тутам сонгох журмыг өөрчилж хаан төрийн ширээг үе улиран залгамжлах болгосон
Хятан гүрний өмнөд захиргаа ямар үүрэгтэй байсан бэ?
Өмнөд орд нь хятад хүн, муж, хязгаар, алба татвар, цэргийн агтны хэргийг эрхлэх
Хятан нарын хэрэглэдэг байсан бага бичгийг хэн, ямар бичигт үндэслэн зохиосон бэ?
Амбагяны хүү Елюй Тэла Уйгур бичигт үндэслэн зохиосон.
Хятан гүрний нутаг дэвсгэр?
Дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Хэрлэн голоос Цагаан суваг хүртэл
Барааны үнийг зарим үед улсаас зохицуулан тогтоож, үнийг таацуулах журам байжээ. Тэгвэл нэг үхэр, нэг адуу, нэг тэмээ тус бүр хэдэн хониор таацуулан боддог байсан бэ?.
нэг үхэр=3 хонь, нэг адуу=5 хонь, нэг тэмээ=8 хонь
Хятан нарын хэрэглэдэг байсан их бичгийг хэдэн онд, хэн, ямар бичигт үндэслэн зохиосон бэ?
920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу 2 Хятадын утга бичигт үндэслэн зохиосон.