Чингис хааны бага хүүгийн нэр хэн бэ?
Толуй
Дорноговь аймгийн төв хотын нэр?
(Сайншанд)
Алдарт зураач Винсент Ван Гог аль улсад төрсөн бэ?
(Нидерланд)
Олимпын таван цагаригийн аль өнгө нь Ази тивийг төлөөлдөг вэ?
(Шар өнгө)
Шилийг үйлдвэрлэхэд голчлон ашиглагддаг орц юу вэ?
(Элс)
Монголын анхны Ерөнхий сайдын нэр хэн бэ?
Т.Намнансүрэн
Монголын хамгийн урт голын нэр?
(Орхон)
"Кармен" дуурийн эмэгтэй гол дүрийн нэр?
(Кармен)
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (FIFA World Cup) хамгийн олон түрүүлсэн улс.
(Бразил - 5 удаа)
Хүний биеийн хамгийн жижиг яс хаана байдаг вэ?
(Чихэнд)
Монголын алтан ургийн удмын хамгийн сүүлчийн хаан хэн бэ?
Лигдэн
Монголын хамгийн өндөр цэг?
(Хүйтний оргил)
Л.Н. Толстойн хамгийн урт роман юу вэ?
(Дайн ба Энх)
“Токио 2020”-ийн олимпт орсон ч “Парис 2024”-д хасагдсан спортын төрөл?
(Каратэ)
Дэлхийн агаар мандлын эзлэхүүний хамгийн их хувийг бүрдүүлдэг хий юу вэ?
(Азот — ~78%)
Дэлхийн 2-р дайн эхэлсэн огноо хэзээ вэ? (Он.Сар.Өдөр)
(1939 оны 9-р сарын 1)
Дэлхийн хамгийн олон хүн амтай хот аль вэ?
(Токио)
Дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан "Аврагч Мунди" зургийн зураач хэн бэ?
(Леонардо Да Винчи)
Монголын анхны олимпийн медалийг хэн гэдэг тамирчин ямар төрлөөр авсан бэ?
(Ч. Дамдиншарав, Чөлөөт бөх - Хүрэл медаль, 1968 Мехико)
Хүний биед хүчилтөрөгч тээвэрлэдэг уураг юу вэ?
(Гемоглобин)
1541 онд Амазон мөрнийг бүтэн туулсан Европын анхны хүн гэгддэг Франциско де Орельяна аль улсын иргэн байсан бэ?
(Испани)
Дэлхийн хамгийн том эх газраар хүрээлэгдсэн далай/тэнгис ?
(Каспийн тэнгис)
Ч. Лодойдамбын бүтээлээс XX зууны шилдэг романаар тодорсон бүтээлийн нэр?
(Тунгалаг Тамир)
NBA-ийн түүхэнд хамгийн олон assist өгсөн тамирчны нэр?
Жон Стоктон (John Stockton)
Дэлхий дээр анх илэрсэн антибиотик болох пенициллинийг нээсэн эрдэмтэн хэн бэ?
(Александр Флеминг)