Нүүрсийг дотор нь хэд ангилдаг вэ? Нэрлэнэ үү.
1. Эрчим хүчний нүүрс
2. Хүрэн нүүрс
3. Коксжсон нүүрс
Олон улсын худалдааны тэнцэл (Trade Balance) гэж юу вэ?
Экспортын үнэ цэнэ – импортын үнэ цэнэ = худалдааны тэнцэл
Дэлхийн санхүүгийн зах зээл юунаас бүрддэг вэ?
Хөрөнгийн, хөрөнгө оруулалтын ,зээлийн , валютын, даатгалын
Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сард баталсан Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг нэрлэнэ үү
"Алсын хараа-2050"
Энэ жил Монгол улс НҮБ-д орсны хэдэн жилийн ой вэ?
64
"Баялгийн хараал" хэмээх нэр томъёог анхлан судалгааны эргэлтэд орчуулсан эрдэмтний нэр?
Р.Оути
Экспорт нэмэгдүүлж, импорт багасгахыг зорьдог. Алт, мөнгө хуримтлуулах нь улсын баялаг гэж үздэг худалдааны онол ямар онол вэ?
Меркантализм 16-18р зуун
Хөрөнгийн зах зээл ямар үүрэгтэй вэ?
Хувьцаа, бонд арилждаг.
Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх зорилгоор баталсан Монгол улсын дунд хугацааны хөгжлийн бодлогыг нэрлэнэ үү
"Шинэ сэргэлтийн бодлого"
Хамгийн анх сансарт тоглогдсон дууны нэр?
"Jingle Bells"
Газрын ховор элементийн дэлхийн нийт боловсруулалтын 80-90 орчим хувийг ямар улсад хийдэг вэ?
БНХАУ
Монгол Улс ОХУ, Хятад, БНСУ зэрэг улстай хийсэн чөлөөт худалдааны гэрээнүүдийн үр дүн нь аль салбаруудад илүү хүчтэй нөлөөлсөн бэ?
Уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбар
Мөнгөний зах зээл ямар зориулалттай вэ?
Богино хугацаанд мөнгө зээлдүүлэх, авахад хэрэглэгддэг.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэдэн онд баталсан бэ?
2015
Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэсэн зүйр үг аль ардын зүйр үг вэ?
Еврей
Төмрийн хүдрийн хамгийн их нөөцтэй 5 орныг нэрлэнэ үү.
Украин, ОХУ, Хятад, Австрали, Бразил
2015 онд Монгол Улс БНХАУ-тай хийсэн худалдааны гэрээ нь Монгол улсын экспортод ямар үр нөлөө үзүүлэв?
Гааль, тээвэрлэлтийн хугацаа богиноссон. Экспортын зардал буурсан. БНХАУ руу экспорт нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт татах орчин сайжирсан.
Валютын ханш яагаад өөрчлөгддөг вэ?
Эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгддөг.
Хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх загваруудаас нэгийг нэрлэнэ үү.
Washington consensus
Seoul Development Consensus
Beijing Consensus
Mumbai Consensus
Хөгжлийн нордик загвар
Ганц эвэрт
Томоохон орнууд өөрийн улс төр, цэрэг, санхүүгийн бололцоог ашиглан тодорхой улсад орд газруудыг ашиглуулах явдлыг Засгийн газраар нь хүлээлгэн зөвшөөрүүлэх бодлогыг юу гэж нэрлэдэг вэ?
шинэ колоничлолын бодлого
Монгол Улс гадаад хөрөнгө оруулалт татахад ямар боломж, бэрхшээлүүд тулгарах вэ?
Боломжууд: 1. уул уурхайн баялаг зэс, нүүрс, алт. 2. сэргээгдэх эрчим хүч 3. Газар нутаг, стратегийн байрлал
Сул талууд: 1. Институцийн сул орчин 2. Зам, цахилгаан, тээвэрлэлтийн асуудал. 3. Технологийн мэдлэг дутмаг.
Даатгалын зах зээл юунд хэрэгтэй вэ?
Хүмүүс болон байгууллагыг санхүүгийн эрсдлээс хамгаалдаг.
Нордик оронд багтах 5 орныг нэрлэнэ үү.
Дани, Норвеги, Финланд, Швед, Исланд
Эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн цорын ганц тусгаар улс ямар улс вэ?
Сент-Люсиа