Cat
Dog
Owl
Deer
Tiger
100

Английн 8-р Хенри хааны анхны эхнэр Арагоны Катерины эцэг эхийн аль нэгнийх нь нэрийг хэлнэ үү?

Арагоны 2-р Фердинанд болон Кастилийн 1-р Изабелла

100

Монгол улсын үндэсний бахархалт цэцэг?

Бэр цэцэг- Scabiosa silenifolia 

100

Монгол улсын үндсэн хууль хэдэн бүлэгтэй вэ?

6-н бүлэгтэй

100

"Нийтийн удирдлагын үндэс" хичээлийн хэддүгээр танхимд ордог вэ?

605

100

Бразил улсын нийслэлийг нэрлэнэ үү.

Brasília

200

Ардчилсан засаглалтай улсууд иргэдийн оролцоог дэмжих бодлого баримталдаг.- аль чиг хандлага вэ?

Нийтийн үнэт зүйлийн удирдлага

Public Value Management (PVM)

200

Төр, хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагаа гэх онцлог шинжтэй орчин үеийн нийтийн удирдлагын чиг хандлага?

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа (Collaborative Governance)

200

Ямар улсад Хуулийн мэргэжлийн хүмүүс төрийн албаны бүхий л албанд ажиллах нь түгээмэл байдаг вэ?

ХБНГУ

200

Монголын хамгийн өндөрт оршдог аймаг?

Говь-Алтай (д.т.д 2160м)

200

Нийтийн удирдлагын шинжлэх ухаан болон эдийн засгийн шинжлэх ухаан хооронд ямар уялдаа холбоо байна вэ?

Эдийн засгийн шинжлэх ухаан нь нөөцийг зүй зохистой хуваарилах үндсэн зорилготой бол нийтийн удирдлагын шинжлэх ухаан нь эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ, төсвийн зарцуулалт, нийгмийн бодлого зэрэгт эдийн засгийн онол болон аналитик арга зүйг ашиглан шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хоёр салбар нь эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайхан байдлыг дэмжихийн тулд хамтран ажилладаг

300

Нийтийн удирдлага улс төрөөс ангид байх ёстой гэж үзсэн анхны судлаачдын нэг.

Woodrow Wilson

300

Орчин үеийн нийтийн удирдлага ... орчноос хамааран шинэчлэгдэж байдаг.

/Зөв хариулбал 1 хөзөр бэлэглэнэ/

улс төрийн

300

Нийтийн удирдлагын салбарт хуулийн чиг хандлага нь ихэвчлэн ямар зарчимуудаар илэрдэг вэ?

Хувь хүний үндсэн эрхийг хамгаалах, Шударга эрх тэгш хандах зарчим

300
Мэдээлэл технологи нь "Төрийн уураг тархи" хэмээн тодорхойлсон судлаач хэн бэ?

Karl Wolfgang Deutsch

300

Нийтийн удирдлагын байгууллагуудын хувьд эдийн засгийн олон ойлголтууд хэрхэн хэрэглэгддэг вэ?

Нийтийн удирдлагын байгууллагууд эдийн засгийн олон ойлголтыг практик үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Жишээлбэл, "эдийн засгийн өсөлт" нь төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалт, нийгмийн үйлчилгээний хуваарилалтыг тодорхойлоход ашиглагддаг. Мөн "үр ашиг" болон "outsourcing" гэх мэт ойлголтууд нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, гадаад үйлчилгээ болон дотоод үйлчилгээг оновчтой хуваарилах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн шийдвэр гаргалт, төсвийн төлөвлөлт, татварын бодлого зэрэгт эдийн засгийн ойлголтууд нь шийдвэр гаргах үйл явцад шууд нөлөөлдөг.

400

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь ямар улс төрийн тогтолцоотой улсын илрэх шинж вэ?

Зах зээлийн эдийн засагтай улс

400

Усны үхэр сэлж чаддаг уу?

Сэлж чадахгүй

400

Max Weber хууль дүрэм журам нь аливаа байгууллагын үйл ажиллагааны юу болдог гэж үзсэн бэ?

Үйл ажиллагааны суурь үндэс болдог

400

Christopher C. Hood төр, засгийн газрыг мэдээллийн төв зангилаа гэж тодорхойлохдоо ямар санааг илэрхийлсэн бэ?

Төр бол мэдээллийн хамгийн том төв бөгөөд нийгмийн бүхий л салбараас өгөгдөл, санал хүсэлт, мэдээллийг хуримтлуулж, ашиглах боломжтой гэсэн санааг илэрхийлсэн.

400

Нийтийн удирдлагын салбарт ажиллагсад эдийн засгийн суурь мэдлэгтэй байх нь яагаад чухал вэ?

Төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах явцад эдийн засгийн зарчмууд, нөөцийн хуваарилалт, татварын орлого, төсвийн зарцуулалт зэрэг асуудлуудыг ойлгож, зөв шийдвэр гаргах шаардлагатай. Иргэдийн татвар болон мөнгөний төсвийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, сонголтуудыг хийх нь эдийн засгийн шинжлэх ухааны онол болон практик мэдлэгийг шаарддаг. Тиймээс нийтийн удирдлагын ажилтнууд эдийн засгийн суурь мэдлэгтэй байх нь зөв шийдвэр гаргах, нөөцийг үр ашигтай ашиглах, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зайлшгүй шаардлагатай.

500

Улс төр ба төрийн удирдлага хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд уг уялдаа нь хоёр түвшинд илэрдэг. Гүйцэтгэлийн түвшинд хэрхэн илэрдэг вэ?

Төрийн байгууллагууд улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлнэ.

500

Дэлхийн хамгийн том түүхийн музей хаана байдаг вэ?

Луврын музей- Франц улс, Парис хот

500

Нийтийн удирдлагын шинжлэх ухаан хуулийн шинжлэх ухаантай ямар хуулиудын хүрээнд холбогддог вэ?

1. Үндсэн хууль

2. Захиргааны хууль

3. Шүүхийн шийдвэр болон хяналтын хүрээнд

500

Карл Вольфганг Дойчийн “The Nerves of Government” буюу “Төрийн уураг тархи” гэдэг ойлголтын үндсэн санаа юу вэ?

Засаглал нь мэдээллийн урсгалыг зохицуулж, удирдах замаар үр дүнтэй шийдвэр гаргах ёстой гэсэн санаа юм. Төр бол уураг тархи мэт ажиллаж, мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах үүрэгтэй.

500

Нийтийн удирдлага ба эдийн засгийн хамаарлын гол чиглэлүүд нь эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нийтийн удирдлага ба эдийн засгийн хамаарлын гол чиглэлүүд нь эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Төрийн эдийн засгийн бодлого нь эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, төсвийн алдагдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн үйлчилгээг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэ ажлын байр бий болгох, нийгмийн сайн сайхан байдлыг хангахад тусалдаг. Мөн төрийн зохицуулалт эдийн засгийн зах зээлийг тогтвортой байлгах, өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор чухал үүрэгтэй. Тиймээс, нийтийн удирдлагын тогтвортой, зөв бодлого эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг.