ХАБЭА-н тухай хууль хэнд үйлчлэх вэ?
a. Ажилтан
б.Хоригдол
в.Хугацаат цэрэг
г. Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэн
д.Дээрх бүгд
Д.Дээрх бүгд (Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэн бүр ХАБЭА-н тухай хуулийг мөрдөнө.)
А ангилалын гал үүсгэгч материалуудыг нэрлэ.
Мод, цаас, даавуу гэх мэт хатуу биет
Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж юу вэ?
Хөдөлмөрлөх явцад үүссэн, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ) гэнэ.
Химийн бодисын шошгон дээр ямар мэдээлэл байдаг вэ?
-Бодисын нэр, томьёо, нийлүүлэгчийн дугаар, аюулын тэмдэг, анхны тусламж үзүүлэх мэдээлэл.
Амь нас хамгаалах дүрэм яагаад 12 дүрэмтэй байдаг вэ?
Ослын тохиолдлууд нь ихэвчлэн дараах 12 шалтгаанаас үүдэн гарсан ба бид өөрсдөө болон гэрээлэгч нартаа аюулгүйн зөв зан үйлийг хэвшүүлснээр тухайн ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Ажлын байрны 8 цагт зөвшөөрөгдөх шуугианы хэмжээ
85 ДБ
Хувцсанд гал авалзсан буюу та галд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Зогс, Хэвт, Өнхөр
Түлэгдэлтийн үед тусламж үзүүлэхдээ осолдогчийн түлэгдсэн хэсгийг ямар боолтоор боох вэ?
Нойтон боолт эсвэл хүнсний скоч ашиглана.
10 км/цаг
Амь нас хамгаалах 12 дүрэмд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хэдэн дүрэм байдаг вэ?
5
1.Зөвшөөрөгдсөн хурдаар яв.
2.Согтуулах мансуурахаас зайлсхий
3.Эрхтэй зөвшөөрөгдсөн бол жолоод
4.Суудлын бүсээ зүү, хамгаалалтын малгай өмс
5.Хүрдээ хоёр гараар барь, жолоодлогод төвлөр
ХАБЭА-н зааварчилгааны төрлүүдийг нэрлэ.
1. Урьдчилсан
2.Ажлын байрны анхан шатны
3.Давтан -Ээлжит
-Ээлжит бус
- Өдөр тутмын
Галын хор болон ГК-г хэрхэн, ямар давтамжтай шалгадаг вэ?
Галын хор-Хошуу хоолой, манометр, лац, 2-3 удаа тонгойлгож сэгсрэх
ГК- Усны даралт, холболтын жийргэвч бүрэн бүтэн байдал
CPR буюу суурь сэхээн амьдруулах тусламж үзүүлэхдээ цээжний даралт, амьсгалыг хэд хэдийн харьцаатай өгдөг вэ?
Цээжний даралт-30
Амьсгал өгөх-2
Зөвшөөрөл авч хийгддэг ажлуудыг нэрлэ.
Хэн зөвшөөрөл олгодог вэ?
-Халуун ажил, хязгаарлагдмал орчин, өндрийн ажил, цахилгааны ажил, химийн бодис,газ хий, өргөх зөөх, нураах буулгах, цацраг
- ХАБЭА-н инженер, Area owner, Ахлах ажилтан инженер
Амь нас хамгаалах 12 дүрмийг ...... оноос эхлэн Амь нас хамгаалах 12 ........ болгон хэрэгжүүлж эхэлсэн
2022, амлалт
Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын акт дүгнэлтийг хэдэн хувь үйлддэг вэ? Ямар тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж тооцохгүй вэ?
4 хувь(Осолдогч,нийгмийн даатгал, байгууллага,УХБ)
1.Архи согтууруулах ундаа хэрэглэсэн
2. АА зааварчилгаа зөрчсөн
3. Гэмт хэрэг үйлдэх үйлдээ
4. Ажлын байраа дур мэдэн орхиж явсан
Галын аюулаас урьдчилан сэргийлэх аргууд, хамгаалах багаж хэрэгслүүдээс нэрлэ. (10-с доошгүй)
Цахилгааны аюулгүй байдлыг хангах
Ил гал гаргахгүй байх
Гал унтраагуур
Галын дохиолол
Автомат гал унтраах систем
Галын сараа
Ослын гэрэлтүүлэг
Аваарын шат
ГК
Шуурхай төлөвлөгөө
Сургалт, сургуулилт г.м
Эрүүл ахуйн сөрөг хүчин зүйлсийг хэд ангилдаг вэ?
5 ангилдаг
1.Химийн
2.Биологийн
3.Физикийн
4.Эргономикийн
5.Сэтгэлзүйн
Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллах вэ?
Эхний дохио дуугарахад: Суу,нуугд,хүлээ
2 дахь дохио- Гүйхгүй эргэж буцахгүй нэгнээ түлхэхгүй цуглах цэгт цуглана.
3 дахь дохио- Холбогдох хүмүүст мэдээллээ үнэн зөвөөр өгч, дараагийн зааврыг хүлээнэ.
Өндөрт ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны ямар шаардлага ханган ажиллах ёстой вэ?
-Өндрийн бүс, каск, бэхэлгээний цэг, шат тавцан, өндрийн зөвшөөрөл, 2-с доошгүй ажилтан, зориулалтын багаж хэрэгслийг эмх цэгцтэй ашиглах
ХАБЭА-н тухай хууль хэдэн онд батлагдсан бэ? Ажилтны хэдэн эрх хэдэн үүрэг байдаг вэ?
2008, 5 эрх 8 үүрэг
Эрх:
1.ХАБЭА-н шаардлага хангасан ажлын байранд ажиллах
2.Даатгалд хамрагдах
3.ажлын байрны талаар бодит мэдээлэл авах
4.аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, мэдэгдэх
5.ХАБЭА-н асуудал хэлэлцэхэд оролцох.
Үүрэг:
1.ХАБЭА-н стандарт, дүрмийг чанд мөрдөх
2.ХАБЭА-н сургалт, зааварчилга авсан байх
3.эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд арга хэмжээ авах;
4. эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох;
5.НБХХ зориулалтын дагуу хэрэглэх;
6.мэргэжлийн ур чадвар эзэмших, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
8. ажил олгогчоос тавьсан ХАБЭА-н шаардлагыг биелүүлж ажиллах.
Халуун ажлын төрлүүдийг нэрлэнэ үү. Халуун ажил хийгдэх талбайгаас шатах, тэсрэх шингэн хамгийн багадаа хэдэн метрийн зайд байх ёстой вэ?
-Тасдах, хэрчих, зүсэх, зүлгэх, ил гал гаргах, бүх төрлийн гагнуур
- 12 метр
Физикийн сөрөг хүчин зүйлээс үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс нэрлэ. (2-с багагүй)
Сонсгол алдалт, хараа муудах,нүдний өвчин, чичиргээний шалтгаант цагаан гарны хам шинж, мэргэжлээс шалтгаалсан туяаны өвчин, дулааны стресс г.м
1000 вольт хүртэлх хүчдэлтэй ажиллах үед ямар хамгаалах хэрэгслүүдийг ашигладаг вэ?
Резинэн бээлий, бойт, цахилгаан тусгаарлагчтай багаж хэрэгслүүд,нүүрэвч г.м
Амь нас хамгаалах 12 дүрмийг нэрлэ.
1.Тээврийн хэрэгсэл,тоног төхөөрөмжийг,
аюулгүй ашигла
2.Сэрээт өргөгчийн аюулгүй байдлыг хангаж ажилла
3. Хязгаарлагдмал орчинд ажиллахдаа зөвшөөрөл ав
4.Согтуурах, мансуурахаас зайлсхий
5.Хүрдээ хоёр гараар барь, жолоодлогод төвлөр
6.Суудлын бүсээ зүү, хамгаалалтын малгай өмс
7.Зөвшөөрөгдсөн хурдаар яв
8.Засвар, үйлчилгээ хийхдээ Цоож-Пайз ашигла
9.Нүүрсхүчлийн хийтэй орчинд шаардлагатай арга хэмжээг хангаж ажилла
10.Аюултай бодистой харьцах үедээ аюулгүй байдлаа ханга
11.Өндөрт ажиллахдаа унахаас сэргийл.
12.Халуун ажлыг зөвшөөрөл авч хий