НББОУС 12-ын гол зорилго юу вэ?
Орлогын албан татварыг зөв бүртгэх, одоогийн ба хойшлогдсон татварыг тайлагнах
Байнгын зөрүүний жишээ юу вэ?
Татвараас чөлөөлөгдөх орлого, хасагдахгүй зардал
Хойшлогдсон татвар гэж юу вэ?
Түр зөрүүнээс үүдэн ирээдүйд төлөх эсвэл нөхөх татварын хэмжээ
Татварын хувь 10%, ТНО 47,000 бол татварын зардал хэд вэ?
4,700
Хойшлогдсон татварыг ямар стандарт зохицуулдаг вэ?
НББОУС 12
Хөрөнгийн татварын суурь гэж юу вэ?
Хөрөнгийг нөхөн сэргээх үед татвар ногдох эдийн засгийн өгөөжөөс хасагдах дүн
Түр зөрүү нь хэзээ арилдаг вэ?
Цаг хугацааны явцад буюу хөрөнгө, өр төлбөрийг нөхөн сэргээх үед
Хойшлогдсон татварын өглөг хэзээ бүртгэгддэг вэ?
Татвар ногдох түр зөрүү байгаа үед
ТӨА 50,000, 8,000 чөлөөлөгдөх орлого, 5,000 хасагдахгүй зардалтай. ТНО хэд вэ?
47,000
Санхүүгийн элэгдэл ба татварын элэгдлийн ялгаа юуг үүсгэдэг вэ?
Түр зөрүү
Өр төлбөрийн татварын суурь гэж юу вэ?
Ирээдүйн татварын зорилгоор хасагдах дүнг дансны үнээс хассан дүн
Түр зөрүү үүсгэгч нэг шалтгаан нэрлэ.
Элэгдлийн ялгаа (санхүүгийн ба татварын)
Хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөх нөхцөл?
Ирээдүйд татварын ашигтай байх магадлал өндөр үед
Санхүүгийн элэгдэл 10,000, татварын элэгдэл 14,000. Түр зөрүү хэд вэ?
4,000 хасагдах түр зөрүү
Хойшлогдсон татварын өглөгийг хэзээ буцаан бичдэг вэ?
Түр зөрүү арилсан үед
Хойшлогдсон татварын хөрөнгийг юунд үндэслэж бүртгэдэг вэ?
Ирээдүйд татварын ашигтай байх магадлал
Хасагдах түр зөрүү юуг илэрхийлдэг вэ?
Ирээдүйд ашигт үйл ажиллагаагаар нөхөгдөх татварын зөрүү
ДТ Хойшлогдсон татварын өглөг / КТ ОАТ-н зардал гэж бичих нөхцөл?
Татвар ногдох түр зөрүү үүсэх үед
А компанийн татварын өмнөх ашиг 7 тэрбум. Татварын хувь 10%. Татварын өглөг хэд вэ?
700 сая төгрөг
Хойшлогдсон татварын өөрчлөлтийг хаана тайлагнадаг вэ?
Орлогын тайланд
НББОУС 12-д хойшлогдсон татварыг ямар аргаар тооцдог вэ?
Түр зөрүүнд тулгуурласан балансын арга
Түр зөрүү нь санхүүгийн тайланд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хойшлогдсон татварын хөрөнгө эсвэл өглөгийг бүртгэхэд нөлөөлнө
Хойшлогдсон татварын хөрөнгийг буцаах бүртгэл юу вэ?
Дт ОАТ-н зардал / Кт Хойшлогдсон татварын хөрөнгө
1,000₮ баталгаат засвар бүртгэгдсэн. Түр зөрүү ямар шинжтэй вэ?
Хасагдах түр зөрүү, учир нь ирээдүйд нөхөгдөнө
Ногдол ашиг хуваарилахад хойшлогдсон татварт нөлөөлдөг үү?
Үгүй, нөлөөлөхгүй